2016-10-19

Харшилын гаралтай үрэвсэл

Заа яасан гэхээр би уг нь харшил гээчгүй их аятайхан хүн байлаа шүү дээ. Тэгсэн энэ хавар л учиргүй хамар загатнаж найтайлгаад, нус гоожиж хамар битүүрээд болохоон байсан. Хоёр долоо хоног шахуу ханиад ч юм боловуу, ингээд гайгүй болох байгаа гэсээр хамрын цацлага цацаж гүрийж байгаад тэсэхээ байгаад МЗд чирэгдээд эмнэлэг явсан. Яасан байх нь, харшилын гаралтай хамрын салст бүрхэвчний үрэвсэл гээд хамраа утуулж хоёр гурван удаа очиж цэвэрлүүлж эм бичүүлж уугаад, хийх юм дууссан хамрын доторх хавдаад байгаа хэсэгт эм түрхэх эмчилгээ хийлгэж болно дахиад болохоо байвал ирээрэй гэсэн юм. Тэрнээс хойш хамар ч зүгээр болж зун хайлж урсаад өнгөрч намар болсон дахиад өнөөх чинь эхэлсээн хөөрхий. Хамар ч яахав цацлага цацаад, эмчийн бичиггүй авч болдог эм авч уугаад амьдарч болоод байсан чинь нэмэгдээд нүд загатнаад, хааяа ч бүр гараа хийж байгаад маажаад хаямаар болж байгаа юм чинь. Тэгээд бас МЗд чирэгдээд нүдний эмнэлэг явсан, харшилын гаралтай нүдний нэг бүрхэвчний үрэвсэл гэнэ дээ. Явахын өмнө нэтээс хайсан чинь хавар намар харшилдахаар ингэдэг гээд уншсан, эмнэлэг явахаас өөр аргагүй гээд чирэгдээд явсан л даа. Тэгээд одоо өдрийн дөрвөөр хоёр янзын эм дусаагаад л сууж байх жишээний. Өнөөдөр эм дусаагаад дөрөвдөх өдөр болж байна, нүд загатнаж байгаа ч харьцангүй багассан. Ингэсгээд сэрүү орчихвол энэ харшаад байгаа юмнууд гайгүй болно байгаа гээд л сууж байхаас.

2016-09-29

Авсаархан хөл

Би нээрээ өчүүхэн хөлтэй гэдгээ хэллүү кк.. Эндэхийн размераар 220 өмсдөг. Пүүз л элбэг олддог, өөрөө ч дуртай болохоор пүүз өмсөөд л таваргаж өгнө шүү дээ. Гутал жижиг байх тусмаа хөөрхөн гэж юухүү, МЗ надад пүүз үзээд өөрөө адилханыг үзэхээрээ царай муутай гээд голоод авахгүй ккк. Чиний гуталнууд дандаа хөөрхөн жижигхэн гээд атаархана өө. Саяхан дасгал хийхдээ өмсөхөөр пүүз аваад ойрхон салхинд гарахдаа өмсөөд явав өө. Гуталны гаднаас харагдахгүй шахуу намхан оймс өмсөөд явсан чинь оймсон дээгүүр хөл холгочихсон, нуурын эргээр дэлгүүр байтугай хүнгүй газар явсан болохоор хөөрхий МЗ надад оймсоо тайлж өгөөд, дараа дэлгүүрээс оймс авахуу гсн атаман үгүй гээд тэр чигтээ гэртээ ирсэн хэхэ. Тэгээд байж байж саяхан өөр гадуур өмсөхөөр пүүз авав. Уг нь их хөөрхөн, дахиад хоёулаа гарахдаа нөгөө үйлийн үртэй жижиг оймсоо дахиж өмсөөд явсан дахиад холгочихсон. Уг нь гайгүй байсан чинь яг өмнө нь холгож байсан дээр бүр арьс нь хуулраад алхаж чаддаггүй ээ. Дахиад МЗ өрөөсөн оймсоо тайлж өгөөд, өмсөөд явах гсн арьсгүй болчихсон хөл чинь оймстой байгаад ч нэмэргүй юм байна лээ шд. Тэгсэн МЗ үүрүүл гээд үүрснээ "за согтуу юм шиг царайлаарай" гэнээ хаха. Тэгээд инээд хүргээд автобусанд суугаад гэртээ ирж амь оров шд..

Ай авсаархан хэрнээ, холгуулж ханадаггүй хөл чамайг яалтайв..

2016-09-26

Би.. 2

Би Монголоо гэсэн сэтгэлтэй залуу хүний цохилох зүрх
Би морин дэл дээр дуулан сэргэх эр хүний цогтой хийморь
Би босоо бичгээ шүтэн тэнгэрт тэмүүлэх өөдөө заяа
Би бор зүрхээ зогстол тэмцсэн ухаант өвгөдийн алтан удам..

2010-08-02

2016-09-19

Шалаар нэг...

За нөгөөхийн чинь өвчин нь хөдөлсөн шүү. Сая 3н хоног ургацын баяр нэмэх нь хагас бүтэнсайн гээд баахан амарсан. Бараг гэрээс цухуйгаачгүй ганцаараа тэнэг болтолоо тв үзээд шөнө 4 өнгөрөөж унтаж өдөр 2 өнгөрөөж босч дампуурсаар байгаад таарсан. Нойр солигдсон дээр нэмэгдээд санаагаар унаад шалаар нэг юм болсон байна. Ядаж байхад ойрд гэнэт гурван долоо хоногийн өмнөөс шахуу үс унах нь илт нэмэгдээд санаагаад унаад үхцц... Дээр ахыг ирэхэд гангатай цацлага авчруулсан, цацаад л байгаам уг нь унаад л байх юм. Уг нь багадаа үс ихтэй дээр нь хөвсгөр, сэгсийгээд л яваад байдаг байсан томроод шулуун хими хийлгээд бага зэрэг унаад байсан ч арай ч ингэж их унаж байгаагүй юм даа. Манай босс эм ууж үзэхүү эмнэлэг явахуу гэчихээд хосоороо халзан болох нь ашгүй гээд баясаад байгаа.
Амьдрал ийм л арзгар барзгар өнгө үзэмжгүй л байна даа. Нээрээ бас ойрд арьс нүхжиж унжаад уур хүрээд байгаа. Энд ирсэнээс хойш нүүрийн баясгалангүй болсоноос болоод бас нүүрний булчин суларчихав уу л гэж оношлоод байгаа, тэгээд ч нас ч явж өгч байна дөө хөөрхий кккк. Нэг их хөгшин хүн аятай юм болчихов уу яав..

2016-09-09

Карт хаягдав

Өнөөдөр хоол идэхээр явахдаа түрийвчнээсээ картаа сугалж авч халааслаад гарсан юм. Лабд хамт суудаг байсан со-той юу идэх уухаа яриад нэг газар ороод хоол идэв ээ. Идэж дуусаад тооцоогоо хийх гсн карт байхгүй.. Шоортонд 2хон халаастай утас хийсэн халаасанд хамт байсан юм байлгүй, утсаа гаргаж ирэхэд л уначихаж дээ гээд хүнээр хоол авхуулчихаад ирсэн замаараа газар шагайж явсан байдаггүй дээ. Со-г хүний халааснаас юм унаж байхад харж явсангүй гэж жоохон үглэж, албаар орхисон байна гэж жоохон үглүүлж орж ирээд үзсэн яах аргагүй байдаггүй дээ. Үнэмлэх, дансны дэвтэрээ аваад хажуу банкинд орж нөгөө картаа хаалгаж шинээр карт авав шд. Өмнө нь гадуур хувцасны энгэрийн халаасанд хийгээд хувцасаа тайлж барьж яваад бас хаяж шинээр авсан карт байсан юм. Гүй ээ мөн салгалсан хүн шүү гээд сууж байна. Тооцоо хийх болгонд мэссэж ирдэг болохоор анаад байсан ашгүй хүн олж ашиглаагүй бололтой, учиргүй их мөнгө байгаагүй болохоор бас ч гэж санаа бага зовсоон хэхэ.
Нөхдөд энэ талаараа хэлсэн чинь Монголд карт долоо хонож гардаг гэнэ үү? Би ч карт байтугай ашиглаж үзэхээсээ өмнө энд ирсэн болохоор мэддэггүй юм. Энд кредит карт бол хэд 7 билүү хонож гардаг, дебит карт бол нэр усыг нь шууд л тамгалаад өгчихдөг амар юм байна лээ.

Эндэхийн аятайхан үйлчилгээ, зохион байгуулалт гэх мэт юмсыг харахаараа манайх ийм болоосой л гэж бодох юм даа.

2016-09-07

Есдүгээр сарын долоон

За юуны түрүүнд 9н сарын 7ны мэндийг хүргэе ээ..

Өнөөдөр манай дүүргийн цагдаагийн хэлтэсээс дүүрэгт оршин суудаг олон үндэсний гэр бүл болон гадаад оюутнуудад зориулсан жолооны хичээл үнэгүй зааж өгнө гэхээр нь давхиад очлоо л доо. Ойрд дандаа шөнө 3 өнгөөж унтаад 11 гэж босоод байсан өнөөдөр 8д босох гэж хэцүүдлээ. Арай гэж 8:15д босох шив ккк.. Очоод хэдэн номын үсэг сонслоо. Би ер нь аааль дээрийн л хүмүүсийг жолоо үнэмлэх гэж байхад нь машингүй хэвтэж үнэмлэхээр яахав дээ гээд сонирхож байгаагүй хүн л дээ. Тэр чигээрээ нас яваад байхаар бүр аймхай болоод, хүний жолоодож өгч байгаад л сууя гээд бүр машин барих санаагүй болчихдог юмуу би л ганцаараа ийм юмуу бүү мэд, ямар ч байсан үнэмлэх авах санаа өвөртлөхгүй байсан юм. Ер нь энд ирээд юм хум сурах гэхээр л хэлийг нь ойлгохгүй бол яах юм гээд бүр айгаад байдаг байхгүй юу, гэтэл би чинь бас гайгүй овоо ойлгодог юм байна лээ шдээ гэхгүй юу кккк.

За хоёрдох сонин сайхан гэвэл өнөөдөр МЗ бид хоёрын 5н жилийн ойн баяр болж байна. Үерхсэн он сараа санадаггүй болохоор (арай хайнга уу гүй юу кк) анх уулзсан өдрөөрөө тэмдэглэдэг юм. Гүй ээ тэгээд удчихаар ийм болчихдог юмуу, манай хүн арай хэнэггүй юмуу бүү мэд ямар ч байсан надад гараар захиа бичиж өгөөрэй гэж үүрэг даалгавар өгсөн шд би ккк.
Эхний жил ажлын өдөр таараад бид хоёр орой нь уулзаж вино ууж торт идсэн ккк, хоёрдох жил амралтын өдөр таарч өдөр уулзах байсан ч нөгөөх оройтсоноос болоод би их ууртай очсон чинь надад өгөх гээд жижиг ууттай вит цэ-гийн уутны үзүүр болгон дээр хөөрхөн хөөрхөн үг бичиж наасаар удсан байна лээ хэхэ. Тэр үгнүүдийг нь хадгалчихсан байгаа. Гуравдахь жил Намсан гээд уулруу салхилсан амралтын өдөр байсан байх. Дөрөвдөх жил ажлын өдөр орой нь уулзаад тоорт идсэн хэхэ. Тэгээд өнөөдөр болж байна даа.. Дандаа идэж уусан юм болчихов уу яав.

2016-09-02

Насан үүрд ханилмаар

Гэнэ гэнэхэн гуниг даллан санаа алдмаар

Гэргий хонгор түүнийхээ харцанд уусмаар

Намирсан хар гэзгийн танил үнэрт мансууран согтмоор

Намар адил намба суусан чамайгаа улам хайрламаар


Сэм сэмхэн хайр дагуулан чамайгаа ширтмээр

Сэтгэл нууцхан догдлуулсан хаврын салхинд илбүүлмээр

Гомдол хэлхээгүй үгсийн толионд жаргал урламаар

Гоёж чамаараа өөрийгөө чимээд насан үүрд ханилмаар..


БМР 2012-03-16

2016-09-01

Есөн сарын нэгэн

Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа..

гэснээс энд их сургууль нь лав нэгдэхээс хичээл эхэлсэн, дунд сургуулийн цагийн хувиарыг би угаасаа ойлгодоггүй юм. Хичээлийн шинэ жил 3н сард эхэлдэг болохоор энд одоо бол хоёрдугаар улирал эхэлж байгаа юм л даа.
Би хувьдаа 9н сарын 1нд баярлаж хөөрч байснаа л санадаггүй юм. 10н жилд яанаа даалгавараа хийгээгүй гэж бодно, ойрд уулзаагүй ангийнханаа харна. Дунд нь орж бужигнуулдаг бүлэг биш холоос нууцаар ажигладаг хэсэг байсан болохоор учиргүй сайхан дурсамжтай хүн биш ээ.
Дахиад л нэг өдөр эхэлж гэж босоод сургууль дээр ирээд Нүүрномоос хэний хүүхэд өсч сургууль цэцэрлэгт орж гэж харсан шигээ өөрийнхөө нас нэмж явааг гайхах шив.. Хэд хэдэн найзын хүүхдүүд сургуульд орж, зарим нь ч аль нодлин байна уу уржнан орсон л доо. Ай, цаг хугацаа чи юунд ийм хурдан юмб гээд ажлаа хийх гэсэн өнөөдөр ханиад хүрэх гээд байгаа юмуу лагшин бүрхээд явчих чинь.

Найз нөхөд эцэг эх болохоор шал уйтгартай юмаа тэ, ярих ч юм олдохгүй..

Хөдөөгийн амьдрал шалдар булдар гэдэг шиг миний амьдрал ёстой шалдар булдар байна дөө..

2016-08-08

2016 оны зуны зугаалга

Долоо хоногийн зуны амралтаа аваад 3 хоногт нь зугаалаад үлдсэн хоногт нь зугаалганы ядраагаа гаргаад таарах шив. Яг хүн их амардаг халуун үеийг нь тааруулж амраад, зугаалж ирсэн өдрөөс эхлээд 35 зургаан градуст миараад муужраад дуусав. Өдөртөө болж өгвөл кондишн асаахгүй гүрийгээд, өдөр унтвал босч ирэхгүй байх гээд гарч кафе бараадаад шөнөдөө л амьдрахын эрхэнд кондишн асаагаад амьдарч байна даа. Өдрийн 4, 5н удаа усанд орсоор сүүлдээ ядардаг юм байна ккк. 

За тэгэхээр байна аа ийм юм боллоо л доо. МЗ бид хоёр зун бүр шахуу нэг тийшээ явдаг юм л даа. Энэ удаад Кангвонду(강원도) тийшээ явахаар шийдлээ. Аялалын маршрутыг МЗ гаргаж би хошуу нэмсэн хэхэ. Эхлээд 7н сарын 31нд өглөө Сөүлийн хурдны автобусны буудлаас (동서울터미널) Инжэ автобусны буудал (인재시외버스터미널) ороод, тэндээсээ Хёнли автобусны буудал (현리시외버스터미널) ороод тэндэхийн хот доторх автобусаар хэдэн минут яваад долоо хоногийн өмнө интернет дэлгүүрээс худалдаж аваад дөрөв хоногийн өмнө өдөр цагаа ярьж хэлсэн завьтай аялалын (레프팅) газраа очиж 2 цаг гаран голоор хийлдэг завиар зугаалсан. Дунд нь урсгал зөөлөн гүнзгий хэсэгт сэлэх цаг гаргаж өгдөг юм билээ. Аврах хантааз, каска бас өгсөн болохоор аюулгүй. Тэрийгээ дуусгаад ирж хувцасаа солиод автобусаад хүлээж халуунд жоол зогссон. Бид хоёр шиг автобусдаж байгаа хүн ганч ч байхгүй байна лээ. (энд ганц ч зураг дараагүй байна лээ ккк)
Тэгээд дахиад Хёнли буудал ороод бас автобусанд суугаад очих газраа хэлээд захиалсан байрлуугаа явсан. Автобуснаас буух үед бороо ширүүн ороод шал нойтон болсон, аз болж буудлын ойр байдаг юм байна лээ. Бороо нэг их удаан ороогүй тул сайхан сэрүүхэн, ойрын хэдэн жил гар хөл нугалаасаараа наалдахгүй байсан юмб дээ гээд МЗ-д шоолуулсан хэхэ. 
цонхоор сэрүүхэн агаар орж ирээд л.. 
вино авах санаатай байсан ч бид хоёрын орсон дэлгүүрт энэнээс өөр вино байгаагүй. Шилээр нь бариад л уучихсан хэхэ.. 

Сайхан сэрүүхэн хоноод маргааш нь алхаад 15 минут гээд байсан улсын хамгаалалтанд байдаг уулруу явах гэтэл юу вэ машинаар 15 минут шүү дээ гэнээ байрладаг байрны эзэн.. Настай хүн болохоор хэл сайн авалцаагүй бололтой, хүүд нь таксины төлбөрийг нь төлөхөөр болоод хүргүүлээд буцаад тосуулахаар болсон. Ядаж өглөө 10аас орж болдог, өгсөж уруудах нийлээд 2 цаг орчим болно, бид хоёрын буцах автобус 1,20д байгаа тэрнээс хоцорвол орой 6д гээд их бачуу өгссөн. Цагтай уралдаад гялс өгсөөд гялс ганц ганц зураг авхуулаад буцаад буусан хэхэ.


Дахиад автобусандаа суугаад Хёнли-гоос Инжэ ороод Нагсан далайн эрэг (낙산해수육장) дээр буугаад далайд жоол зогссон хэхэ, маргааш нь бас жоохон орж зогсож байгаад дахиад автобусдаад Кангнын (강릉) орсон. (энд бас зураг аваагүй хэхэ)
Тэндээсээ бас төлөвлөгөөний нэг хэсэг Хүэнггед (횡계) байрлах Самянг ферм (삼양목장) орсон. Энд газар нутаг багатай болохоор манайх шиг хотоос гараад л талаар бэлчих үхэр, хонь харагдахгүй шүү дээ. Тэгээд фермээс үхэр, хонь, тэмээн хяруул харж бас уулын өөдөө 5 орчим км алхсан. Сүүлийн автобус 6д гээд бас л цагтай уралдаад л мацчихсан хэхэ.

хөөрхий стрессддэг байлгүй ингээд мулзарчихсан царай алдчихсан байна лээ

өндөг нь гэсэн

энд ч ингэж бэлчиж яваа үхэр цөөн байх шүү



салхиар цахилгаан гаргана гэсэн хэрнээ эд нар бараг хөдлөхгүй л байна лээ

аль зүгт аль газар байгааг заасан чулуу байсан

Гэхдээ агаарт, хотын чимээнээс хол сайхан байна лээ. Далайн төвшинөөс дээш 1100м билүү өндөрт байдаг гээд сайхан салхитай сэрүүхэн байна лээ. Тэр хүртэл л төлөвлөсөн байсан болохоор сүүлдээ хоёулаа автобусанд хэт их суугаад ядраад тэндээсээ шууд гэртээ ирсэн. Автобуснаас буугаад л Сөүл гэдэг чинь ямар аймар халуун газар вэээ гээд үглэсэн хэхэ.. Ийм л байна даа ккк..
хүн зураг авч байхад нь саад бологч этгээд ккк

2016-06-24

...

Өглөө орсон бороон ганцхан дусал
Өрөөлийг услан өөрийгөө өгөөд харуусал үгүй
Өдөн дэрэн дээр унтаж үлдсэн бодол
Өдөржин ганцаардал нэрэн үдшийг хүлээнэ завсар үгүй


гээд 2011-06-22 нд бичсэн байна гээд фб дээр гарч ирсэн хэхэ