2016-04-27

Ханиаданд дарлуулав

Өнөөх чинь ханиад зооглосоон. Ханиад надад дуртайг хэлэхүү улирал бүрт нэг удаа заавал ирж намайг ноолж ноолж явна. Хүмүүс шиг дэмийртэлээ халуураад гайгүй болчихгүй, хүн харахад жоохон хамар битүүрсэн л хүн яваад байна өөртөө бол зовиуртай байгаад байдаг. Ер нь ихэвчлэн хамар битүүрч эхний өдөр нь завсар зайгүй тэнхээ тасарч толгой манартал найтайна, хүн хархаар зүгээр болчихно өнөөх нь хэхэ. Тэгээд дараа дараагийн өдрөөс нь гайгүй болчихдог юм. Тэгсэн энэ удаагийнх арай өөр байнаа. Өчигдөр оройноос хоолой нэг л бишээ, аргаад байгаа ч юм шиг тослоггүй болчихсон юм шиг санагдаад их онцгүй байсан чинь өглөө босссоноос хойш толгой өвдөөстэй хамар битүүрээстэй (цацлагаа цацаад арай дээр), ханиалгаастай хоолой зураастай л байж байна. Хоолны дуршил байхгүй болоод хоосон байж байсан чинь гэнэт үдээс хойш өлсөөд жоохон юм идсэн хэхэ.

Би нэг их ханиаданд эм тан уух дургүй байдаг юмаа. Эм уувал 14 хоног, уухгүй бол хоёр долоо хоноод эдгэдэг гээд байдаг юм байна лээ. Эм уухын тулд өглөө өдөр оройгүй хоол иднэ. Хоол идэх чинь их асуудалтай эд байгаа юм. Бага байхад ээж нэг эмтэй тосоор нуруу тослоод л ханиад эдгээчихдэг байсан болохоор ер нь учиргүй ханиаданд эм тан ууж сураагүй юмаа. Дээр нь дургүйд хүчгүй гээд хэхэ.. Хариад жоохон амарчихвал гайгүй болчих байгаа гээд гүрийгээд сууж байна.

2016-04-20

Арьс ба жин

Би ер нь их хуурай арьстай хүн л дээ. Тэрийгээ өөрөө ч мэддэггүй байлаа. Ямар сайндаа бараг их сургууль төгсөх хүртэлээ хоёр хацар дээрээ холцруутай, тэрийгээ тийм л байх ёстой мэтээр бодож явдаг байсан гэж байгаа. 9 байна уу 10 дугаар ангид бага эгчийн түрхдэг охидын чийгшүүлэгч сүүн шингэнийг түрхээд дээр нь бэр эгч өөртөө авсан чинь таалагдахгүй байна гээд өнгө адилаар нь надад өгсөн хуурай пудрийг түрхсэн болоод явдаг байлаа. Хааяа эгчийн сормуусны будгаар хэдэн муу сормуусаа будахчаа аяднаа бас. Даанч тэр үед одооных шиг бууж барьдаггүй юм байсан биш миний муу бүлцэн нүдэнд тэр аяараа арчигдаад алга болдог байж билээ. Тэгээд 3р курстээ Солонгост оюутан солилцоогоор ирээд өөрийн гэсэн чийгшүүлэгч сүүн шингэнтэй болсон юм. Тэрийгээ бүтэн жил хэрэглээд үлдсэнийг нь авч явж бас хэрэглэж байсан гэхээр овоо удсан байгаа юм шүү хэхэ. Их сургууль төгсөөд дахиж ирсэнээс хойш хүний нүүр ийм хуурай байх ёсгүй юм байна нүүрэнд хоёроос илүү юм түрхдэг юм байна гэдгийг бага багаар мэдэж авсан даа. Бас их эмзэг арьстай гэдгээ мэдэж авсан, хуурайшаад байвал маск тавьдаг юм байна гэж мэдэж авсан хэхэ. Одоо бол хааяа жоохон эвгүйтвэл хацарнаасаа эхэлж холцруутахыг эс тооцвол их аятайхан байдаг болоод байгаа. Даанч аятайхан болж эхэлж байтал духнаас эхлээд үрчийгээд байх юмөө. Бас нэг асуудал нь бараг 10р ангиас эхлээд хамар хар эрээн болчихсон. Одоо энэнтэйгээ зууралдаад л байж байгаа, арилахгүй юм хааяа ч бүр уйлмаар санагдах юм байна шд.

Нээрээ би анх солилцоогоор ирэхээсээ өмнө өөрийнхөө биеийн жинг мэддэггүй байлаа. Таргалах гэж юу байдаг талаар мэддэггүй байлаа хэхэ аягүй онгирсон тэ. Тэгтэл яав, орчин солигдоод хоол ундаа тааруулж мэдэхгүй хүн чинь өлсөөд идээд байсан чинь 8кг таргалаад өмдний размер хоёроор нэмэгдэж байсан юм даа хэхэ. Жил болоогүй гэртээ очсон чинь гэрийнхэн пэээээ гээд дуу алдаж байсан гэхээр бас овоо бондойсон байгаа юм шүү. Гэртээ хариад элдэв арга хэрэглээгүй нэг жилийн дотор буцаад хэвэндээ орж байлаа. Тэр үеийн зурагаа үзэхээр сайхан малийсан л хүн байдаг юм хэхэ.. Дахиж ирээд 3н сарын дотор 4 кг нэмсэн байсныг эрчимтэйгээр бассэйнд явж хоолоо хянасаны эцэст буцааж хэвэндээ орсон. Гэхдээ бассэйнд явахаар илүү өлсөөд их идээд таргалах гээд байдаг юм байна лээ шдээ. Одоо бол гэдэс хавиар хуримлал үүсээд байгааг л байхгүй болгох санаа өвөртлөөд л байгаа. Даанч санаа өвөртлөхөөс өөр юм хийхгүй болхоор өөрчлөгдөхгүй юм байна өө кккк.

2016-04-19

Тэр мөчид би..

Зүрхнээс минь урсан гарах үгс зүрхэнд хүрэх мөчид би
Оддын дэргэд сартай амьдрал ярилцан гашуун бодолдоо халамцан агсамнаж суух биз

Зүүдэнд минь үзэгддэг сайхан мөрөөдөл биелэлээ олох мөчид би
Оосор бүчгүй бөмбөрцөгийн нэгээхэн бөөрөнд биеэ нуучихаад орчлон хорвоогийн нууцыг тайлахаар үүрийн гэгээ цайртал ганцаар тэнэх биз

Зуун зууны туршид дагаж ирсэн шулуун зам минь хазайх мөчид би
Юунд ч юм гоморхож уйлчихаад нулимсанд халтартсан нүүрэндээ инээмсэглэл тодруулан замын хажууд амсхийж суух биз

Зулзган модод гөлөглөн хорвоо дэлхий тэр аяараа хайранд мансуурах мөчид би
Юунд ч юм сэтгэл амран хөнгөхөнөөр санаа алдчихаад удахгүй мэдрэх тэр амар амгаланг төсөөлөн эцсийн амьсгалаа гаргах биз


БМР 2010-11-08

2016-04-15

Эмтэрхий бодлууд

Манайхан гүй ээ мөн хүний төлөө хүмүүс шүү гэхгүй юу хэхэ. Нээрээ ойрд найз нөхөд хамаатан садан гэрийнхэн гээд бараг бүх хүмүүс намайг хөгширч байгаад санаа зовоод, хурдан хүнтэй сууж хүүхдээ гарга гэдэг боллоо хэхэ.. Миний төлөө санаа тавьсанд баярлалаа л гэмээр санагдах юм даа. 

Би өөрөө өөрийгөө хөгширсөн барьсан гэж бодоогүй байхад л хүмүүс юу юугүй хөгшрүүлээд хадан гэрлүү нь дөхүүлчихсэн шиг л санагдах юм байна шд. Харин ч хол тулдаа бага сонсож байгаа байх Монголд байсан бол чихэндээ хонх зүүсэн юм шиг л байх байсан байхдаа тэ. 

Би бол одоо байгаадаа сэтгэл хангалуун байна өө. Ер нь хүнтэй суусан ч эхний хоёр гурван жилдээ хүүхэд гаргахгүй л гэж бодож байгаа. Юу юугүй хүүхэдтэй болоод гэртээ суувал яг галзуурах маркийн хүн гэдгээ мэдээд байдаг юм. Хүнтэй сууж хүүхэд гаргах бол хувь хүний сонголтын л асуудал гэж боддог болоод байгаа. Өмнө нь бүр яаж нэг хүнтэй насыг бардаг байнаа гэж боддог байснаа бодвол арай өөр бодолтой болж байгаа л даа гэхдээ ккк. Одоо бол энэ хүнтэй бол бас амьдарч болох ч юм шиг санагддаг болсон болхоор.. 

2016-04-04

Бодрол



Өөртэйгөө өнгөрүүлсэн хугацааг би бодрол гэж нэрлэнэм
Өнгөрүүлсэн бүхий л амьдралаа би зүүд гэж нэрлэнэм
Болзсон бүхий л залуусаа би залуу нас гэж нэрлэнэм
Бодлогогүй унагасан үгсээ би чулуу гэж нэрлэнэм

Гуниг халиасан санаа алдалт бүрээ би салхи гэж нэрлэнэм
Гомдол цалгиулсан нулимс бүрээ би бороо гэж нэрлэнэм
Үзүүр нь үгүй мэт хүлээлт бүрээ би үүл гэж нэрлэнэм
Үнэнд бүдэчсэн мөрөөдөл бүрээ би одод гэж нэрлэнэм..


2012.10.18

(Зураг нь бас миний дарсан зураг бөлгөө)