2016-05-25

Дурсамж

Өчигдөр гэнэт залуу насаа дурсаад ооё, нэг их хөгширсөн хүн аятай байна уу хэхэ. Анх Солонгос гэдэг улсад солилцоогоор ирж байсан үеэ дурсан бодсон юм л даа. Ер нь албан ёсоор их сургуулийн нэг хоёрдугаар курст сурч байхдаа англи солонгос хэлийг үзэж байлаа. Угийн англи хэлэнд авъяасгүй хэрнээ шалгалтанд одтой байсан юмуу мундаг хүүхдүүдтэй нэг групп болоод англи хэлээ бүр ойлгоогүй өнгөрөөсөн дөө. Харин бүх хүүхдүүд адилхан солонгос хэлээ эхнээс нь үзсэн болохоор, бас өгүүлбэрийн бүтэц нь адил болхоор солонгос хэлийг илүү сонирхолтойгоор сурсан байх. Ер нь ангийнханаасаа арай дээр байсан болхоор өөрийгөө бас ч гайгүй хэлтэй гээд бодчихсон нөхөр анх Солонгост солилцоогоор ирж байлаа. Хичээл эхэлсэн хойно шахуу явуулахаар болсон болохоор хам хум ирсэн чинь манай мэргэжлээс шал өөр мэргэжлээр явуулчихсан байсан юм. Дээр нь сүмийн сургуульд хэхэ, гэхдээ жижиг сургууль болоод ч тэрүү бүгд надтай хамт явсан найз охин бид хоёрт их сайн ханддаг байсан юм. Нөгөө мундаг хэлтэй хүн чинь ирээд хүн юм тайлбарлаж өгөхөөр нь тэр үг нь юу гэсэн үг юм гээд үг бүрээр нь тайлбарлуулдаг байлаа хэхэ. Хичээлдээ суулаа, хичээлээ ойлгодоггүй дээ. Яаж ч ойлгохов өөр мэргэжлээр мэдэхгүй хэлээр ккк. Шалгалт ч дөхлөө, багш хөөрхий хэл мэдэхгүй 2ыг (хамт ирсэн охин) өрөвдөөд номоо уншаад ойлгосноо яриад дүнгээ гаргуул гэхээр нь уншдаг баатар болсон чинь мэдэх үг түй ч байхгүй. Хичээлийн ном мангар том зузаан ядаж ганц зураг байтугай граф ч байхгүй. Эхнээс нь эхлээд үг үгээр нь орчуулаад, тэр үед надад интернет орох ком байхгүй, байсан ч ашиглаж мэдэх ч байсан юмуу дөө хэхэ. Цаасан толь бичгээ эргүүлээд л, залгавар залгасан үг нь толь бичигт байхгүй ээ. Шалгалтын үе болохоор асуух хүн байхгүй, өөр таньж мэдэх хүн байсан биш ямар.. Хөөрхий нэг хуудсыг хоёулаа хэдэн өдөр нийлж орчуулаад ч сайн ойлгоогүй хэхэ, хагас дутуу ойлгосоноо дахиж цээжлэх гэж бас л алингаа алдаж билээ цээж муутайг ч хэлэх үү... Гэхдээ л анх удаа гэрээсээ гарч бие дааж их юм үзсээн хөөрхий хэхэ.

2016-05-17

Философи ба би

Хүн болгон өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл бодол байр суурьтай. Тэр нь төрж өссөн орчин, гэр бүл, найз нөхдийн хүрээлэл зэргээс хамаарч бага зэрэг өөрчлөгддөг байх л даа. Гэвч бусдын үзэл бодлыг сонсдог, хүндэтгэдэг байх хэрэгтэй гэж бодоод байгаа. Ямарваа нэгэн зүйлийг би ингэж боддог, чи ч бас ингэж бодох ёстой гэж тулган шаардах нь бүдүүлэг зүйл.

Гэх мэтчилэн хааяа шөнө нойр хүрээгүй үед элдэв өнгөрсөнд болсон, ирээдүйд болох үгүй нь тодорхойгүй зүйл бодож нервтэж хэвтдэг юм. Тэгсэн гэнэт манай хумхын ордныхон ирээдүйгээс ирсэн хүмүүс учир одоогийн хүмүүстэй зохицож амьдрах хэцүү байдаг гэсэн зурхай санаанд ороод хэхэ. Ер нь философич болдог ч юм билүү, тэгвэл хэдэн зууны дараа хүмүүс намайг учиргүй ухаантай мундаг хүн байж билээ гээд магтах байхдаа гэсэн шиг дэмий балай юм мөрөөдөөд сууж байна даа хэхэ..

2016-05-12

Няв нялх БМР

Нүүрномоос нэг юм уншсан чинь бүр сонин санагдчихлаа. Би чинь өөрийгөө их нялх залуугаараа байгаа, амьдрал үзээгүй, хүн амьтны ааш араншинг таньж мэдэхгүй нас залуу цус шингэн гээд боддог байхгүй юу. Тэгсэн сүүлийн үед хараад байхад хорь дөнгөж гарсан хүүхдүүд л өөрийгөө их том болсон л гэж боддог юм байна. Би тэр үедээ одоо байгаагаасаа илүүгээр өөрийгөө бүр няв нялх гэж боддог байсан, одоо ч бас ч гэж арай дээрдээд нялхын ангид орсон гээд боддог байхгүй юу хэхэ.
Өө тэгээд хүнтэй сууж хүүхэдтэй болохоороо том болдог юм болов уу ч гэж бодох шиг. Би ч тэгвэл том болтол дахиад хэдэн жил дутуу л байгаа юм байна даа гэхгүй юу хэхэ. Хүн өөрийгөө юу гэж бодох нь надад юуны хамаа байхав гэхдээ л гэнэт миний л цаг хугацаа зогсоод хүмүүсийнх аль хэдийн яваад өгсөн юм шиг л санагдаад сууж байна. За за ажлаа хийж амьдралаа бодох минь.

2016-05-09

Шумуул ба хэл

Би ер нь их хэл ярианы баялаг муу хүн юм шиг байгаа юмаа. Хүмүүсийн блогийг уншихаар хажууд суугаад хууч хөөрч байгаа юм шиг гоё уншигддаг хэрнээ өөрийнхөө бичлэгийг уншихаар учир авцалдаагүй түг тагхийсэн санагдаад байх юм. Цаанаасаа яриа хөөрөө сайтай хүмүүс бичихдээ хүртэл гоё бичдэг юм боловуу.
Энэ зун хариад ирнэ гээд бодож байсан талаар болсон шүү дээ нээрээ. Ажлаа хийж төгсөхөө бодъё дөө..
Өчигдөр цонх тор хоёрын завсар порлон наасан, шумуул орж ирээд байх шиг байна лээ би ч амтлаг хүн болохоор шумууланд бариулж өгнө шүү дээ. Нодлин нэг шөнө 5н шумуул алсан гээд л бодчих ккк. Энэ жил багахан шиг мөлжүүлчих л санаатай байна. Зика эдр гээд вирус гараад байгаа юм чинь битгий хазуулаарай гээд МЗ захьсан, би хазуулмаар байна гээд хазуулдаг л юм шиг юм яриад байх юм гээд би жоол шоолсон ккк.

2016-05-02

Сормуус минь нулимсан гоёлтой

Сормуус минь нулимсан гоёлтой
Солонгорон харагдах сувдан хэлхээтэй
Унахдаа уянгын аялгуутай
Урсан одох мөнгөн харгуйтай
Дусал бүр нь дурсамжин уяатай
Дундраа нь үгүй харууслан зангуутай
Харц минь болор бүрхүүлтэй
Халуу төөнөм нууцхан инээмсэглэлтэй
Ханатлаа урсах шорвог урсгалтай
Хацар дагах цагаан замтай
Хайранд бүдэрсэн гэнэхэн гунигтай
Хариу нь олдохгүй ганцхан асуулттай..

Сормуус минь нулимсан гоёлтой

БМР 2012-02-07


Гэнэт энэ шүлгээ санаад хайж олж ирэв