2014-12-18

Дутагдал

Би өөрийгөө хэл ярианы дутагдалтай гэж оношлоод байгаа. Муугаар биш л дээ, зүгээр л өөрийгөө яриагаар илэрхийлэхдээ муу гэсэн үг. Бичгээр бол нэг хагас дутуу ойлгуулаад байдаг юм шиг байгаа юм.
Ойр хавьд ярьж хөөрөх найз нөхөд цөөхөн болохоор ихэвчлэн мэссэнжэрээр бичнэ. Тэгэх тусам өнөөх бичгийн хэл яриа нь л ганцаара хөгжөөд байгаа бололтой. Яг ярих гэхээр л ярих юм олдохоо байчихна биздээ. Хүмүүс шиг энгийн зүйлээс яриа өдөж сурах юмсан гэж худлаа их бодно оо.. Тэгээд ямар хэрэгжүүлж үзэх биш тэгсгээд мартагдана.
Бичихдээ ч нэг их сайн биш л дээ. Энд тэндээс хамж шимээд бичихээр унших хүний ухааныг л шалгах эд болдог юм шиг байгаа юм. Ном их уншвал ядаж арай дээрдэх байгаа. Даанч шалтаг тоочоод уншихгүй юм л даа.

Ойрд хүмүүсээр их дутагдаж байгаа.. Найз нөхөд байдаггүй гэдгээ одоо л ухаарч байна. Хүмүүстэй уулзаж учраад, найзлаж нөхөрлөөд явах минь яав гээд сууж байгаа. Их ганцаардсаны шинж юмуу даа..

2014-10-30

...

안 괜찮은데 괜찮은적 하며 너무 멀리 온 것 같아.. 난 안 괜찮아, 힘들어 지쳤어.. 누군가에게 힘들단 말을 하면 슬무없는 위로만 해주겠지. 난 그런거 원하지 않아 여기서 혼자 머물려고 한다. 
여태까지 내가 뭘 좋아한지, 뭘 할 수 있는지도 모르고 20여년을 살아왔다.. 아직도 난 뭘 할때 행복한지도 모른다.. 
힘들어.. 이제 나를 정신 차리라고 혼내줄 사람도, 외로해줄 사람도 필요 없어.. 그냥 나를 이해해줘.. 

이럴때 나를 이해해줄 사람 아무도 없어서 외롭군아.... 

난 안 괜찮다고.... ㅠㅠ

2014-07-30

Соёлын шок

Сая эх орондоо очиж 24 хоноод ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцнаа.. Надад санагдсанаа яг тэр хэвээр нь бичих тул сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.

Ер нь бол нэг их удаагүй л дээ сүүлд явснаас хойш хоёр жилийн дараа очиж байгаа нь энэ. Гэхдээ л баахан соёлын шоконд орлоо.

Их дэлгүүр нь яг л зах шиг. Ямарваа нэг газрыг нойлоор нь шинждэг болхоор ч тэр үү нойл нь яасан ч муухай юм. Сувинерийн тасагт байгаа арьсан эдлэлүүд нь яасан ч оёдол, загвар муутай юм. Хятад подволкон дээр монгол бичгээр бичсэн (тэрийгээ ч хятадад хийлгэсэн байлгүй), соёмбо зурсан байх юм. Ер нь л их зах шиг санагдсан. Нэг давхарт нь байдаг гоо сайхан гоёл чимэглэлийнх нь худалдагч нар нь энд тэнд хоёр гурваараа нийлээд хов базаад сууж байх жишээний..

Хөдөө рашаанд явлаа. Сайхан байлаа, сайхан байлаа. Агаар ус гэж янзтай л байлаа.

Аа харин асуудал хотод л байлаа л даа. Их олон барилга байшин баригджээ. Даанч бүгд шамбааралдаад, байшин хооронд жоохон л талбай гарвал барьчихдаг юмуу хайшаа юм. Манай байрны хажууд байшин барьж байна лээ. Удахгүй нар ч үзэхээ байх нь дээ.. Баригдаж байгаа байшингийн ойрхон явахдаа "солонгост сурдаг оюутан эх нутагтаа амралтаараа ирээд төмрөнд цохиулаад цаашаа харжээ" гээд мэдээгээр гарахвий гэж хурдан хурдан алхаж явлаа.

Наашаа ирэхээр онгоцны буудал орох замдаа яармагийн Вива ситиг харлаа. Ямар жижигхэн цонхтой юм бэ, над шиг том цэлгэр цонхонд дуртай хүнд бол хэцүү л юм. Гэхдээ уг нь нэгмөсөн барьж байгаа бол ганц ганц сонин шамбааралдсан байшин бариад байлгүй гоё газар тиймэрхүү гоё хотхон бариад тохижуулчихаж байгаасай л гэж бодлоо.

Тоос шороо гэж найгаа алджээ.. Энэ талаар хэлэх ч үг алга.

Хэдэн жилийн өмнө автобусанд суугаад явж байхдаа хажуугаар өнгөрөх машины жолооч нарын хамгаалалтын бүс зүүсэн нь хэдхээн байсан бол энэ жил их нэмэгджээ.

Үнэндээ эдийн засаг, амьдрал үнэхээр хэцүү байна лээ. Энийг нь тэр дээгүүр суугаа нөхөд мэддэг ч юмуу гүй ч юмуу. Махны үнэ юу вэ...

Хятадуудын барьсан байшинд, хятадуудын хийсэн тавилгыг тавиад, хятадуудын тарьсан ногоог идээд хятадуудыг муулаад л суух юм даа.

Дандаа юмны муу муухайг хардаг гэж бодов доо, үнэндээ ийм л санагдлаа.

2014-05-28

Гайхмаар

Амьдраад л байна..

Өдөр хоног нэгэн хэмнэлээр өнгөрсөөр л ..

Үеийн найз нөхөд ээж аав болцгоочихож. Танай том одоо хэдтэй билээ гэж асуух нэг л сонин аманд эвлэхгүй, гарт ч эвлэхгүй ..

Өдөр ирэх тусам би энэ дэлхийн хүн биш юм шиг санагдах.., гэтэл бас нэг энэ дэлхийн биш юм шиг хүнтэй таарсан, нэгэн бодлын азтай байгаа юм шүү. Тэр бас их сонин хүн, хааяа хэтэрхий хувиа хичээсэн юм шиг хэрнээ үгүй ч юм шиг. Хамт байхад гэртээ байгаа юм шиг тайван байдаг. Хааяа гайхмаар .. Үргэлж энэ хэвээрээ, юу ч өөрчлөгдөхгүй байгаасай ..

Асуудал улам томорсоор .. Бодохыг хүсдэггүй хэрнээ, бодохоос өөр аргагүй асуудлууд намайг хүлээсээр .. Би очихгүй, очмооргүй ..

2014-03-03

Хэн ч биш

Хүн бүр өөр өөрийн сонирхол, хүсэл мөрөөдөлтэй. Түүнийхээ төлөө зүтгэдэг нэгэн байхад, амьдрахын эрхээр мөрөөдөл хэвээр нь орхидог хүн ч байх. Эсвэл бүр над шиг хүсэл сонирхолоо хайж олоогүй урсгалаараа явж байгаа ч хүн бас нилээдгүй байдаг байх, магадгүй би ганцаараа ч байж мэднэ.

Дуртай ажлаа хийгээд явж байгаа хүнээс гэрэл гэгээ татах шиг санагддаг. Харин надаас хэзээ нэгэн цагт гэрэл гэгээ татаж байсан болов уу. Би хэзээ ч ямарваа нэгэн зүйлд дурлан хийж байсангүй, донтон нойргүй хонож байсангүй. Өөрөө өөрийгөө олж амжилгүй өдий олон жил болчихож. Олдох болов уу?

Өдөр ирэх тусам надаас алслан холдох инээд, баяр баясгалан.. Үнэн сэтгэлээсээ хэзээ инээснээ ч санахгүй байна. Би ер нь хэн юм бэ? Юуны төлөө яах гэж энд байгаа юм бол? Юунд дуртай, юуг хүсч мөрөөддөг юм бэ?

Бас л ганцаардал.. Энэ харанхуй ангалаас гармаар, бас гармааргүй..