2013-06-16

Ганцаараа

Сэтгэл санаа нэг л сонин хов хоосон. Тэр хүнд уурлаж гомдох ёстой юу, итгэж хүлээх ёстой юу гэдгээ мэдэхээ байчихлаа. Яагаад ч юм би түүнд буруу юм хийчихсэн юм шиг, төвөг удсан юм шиг мэдрэмж төрөөд байх юм. Ийм л үед өөрийгөө үзэн ядахыг яана. Ийм тэнэг мэдрэмжинд баригдчихсан үед намайг гэх хүн байхгүй, сэтгэл санаа тайвшруулаад хамт гадуур алхах хүнгүй, үгүй ядахдаа л шал өөр юм яриад ч болтугай сууж байх хүнгүй өөрийгөө үзэн ядаж байна. Намайг ойлгодог, ярилцдаг байсан бүгдийг өөрөөсөө түлхчихсэн болхоор яахав дээ, ингээд ганцаараа сууж байхаас..
Хэзээ ч миний сэтгэлд ойрхон байдаг, сэтгэл санааг бүлээцүүлдэг хүн байгаагүй юм шиг дэндүү хүйтэн байна. Ганцаардаад байна.

Гэнэт бодлоо л доо би үхчихсэн юм болов уу гэж.. Тийм болхоор л хэн ч намайг харахгүй, бодохгүй, үгүйлэхгүй, санагалзахгүй байгаа юм болов уу.. Бие маань амьд ч сэтгэл санаа минь үхчихсэн юм болов уу. Хэзээ нэгэн цагт намайг боддог, санадаг, санагалздаг тийм дотны найз нөхөр гэж байсан болов уу? Би зүгээр л сүнс юм болов уу? Тийм бол одоо үхэж болохгүй нь дээ.. Хүн үхэхээрээ ийм байдаг байх даа. Мартагдчихсан хэрнээ хэнийг ч мартдаггүй байдаг байх даа..

Тэд надгүйгээр амьдарч болоод байхад би яагаад тэдэнгүйгээр амьдарч чадахгүй байгаа юм бол? Би яагаад ийм юм бол?

Хэн ч байхгүй, гав ганцаараа., Муухай хүн болхоороо л ийм байгаа байхдаа..