2022-01-30

Үс2

Пээ энэ эрэгтэй хүмүүс ямар муухай амиа хичээсэн хүмүүс вэ? Богино үс ийм сайхан амар байдаг гэж яагаад хэлдэггүй байнаа. Үс угааж хатаах ийм амархан ажил байсан юмуу гээд явж байна. Өө нээрээ бас арай хурдан ургасан нь мэдэгддэг юм байна. Эмэгтэй үс засдаг үсчин аргагүй л туршлагагүйтдэг юм байна, дараа эрэгтэй үс засдаг үсчингээр засуулмаар юм байна. Химигүй ч гэсэн аятайхан байна ашгүй. 





2022-01-13

Үс

 Олон жилийн турш үсээ халимаг болгомоор санагдаад сэтгэлийн чин зориг хүрэхгүй яваад байсан юм. Богино үс ургахаараа аймар мэдэгдэнэ, жил юмуу хоёр жилд нэг удаа үсчин ордог хүн чинь сар бүр үсчин орж чадах уу, дараа нь ургуулах гэхээр хэсэгтээ л хачин царайтай юм явна. Дээр нь хөвсгөр, нарийхан ширхэгтэй, долгионтой, эвэртэй үстэй хүн чинь халимаг болгоод аягүй л бол хими хийлгэх хэрэг гарна гэх мэтчилэн олон асуудал байсан болохоор ярихаас цаашгүй, хавь ойрын хүмүүсийг бараг барьж аваад хусаад хаятал л ярьсан даа. Тэгээд явж байтал нодлин халимаг үстэй нэг тамирчин олж хараад бөөн краш болоод бараг л тийм үстэй болчихвол ингэж харагдах юм шиг мөрөөдөөд гонжрох нь туйлдаа хүрсэн. Ихэнх хүмүүс, за бараг ойр тойрны 2оос бусад бүх хүн хориглосон доо. Тэгээд гонжирч гонжирч уржигдар тайруулаад хими хийлгэвэл хэд болох бол гээд үсчин ороод асуусан чинь бараг дутуу сонсоод барьж авч үс толгойг минь угаагаад суулгаад хэдэн зураг үзүүлсэн чинь нурууны дундуур татаж байсан үсийг маань угаар нь хайчлаад хаясан хаха. Тэгээд тайраад бараг дуусч байхдаа үсчин маань гэнэт "2лаа аймар урт үсийг арай л хайр найргүй, бодож барилгүй хайчлаад хаячихав уу яав" гэдэг юм даа. Гонжгор надад таарсан үсчин байсан, тэгээгүй асууж барьсан бол аягүй л бол тайрмал л болох байсан биз. За тэгээд халимаг болсон хүн чинь юу ч гэсэн хэд хоног ямар байхыг нь харзнаж байгаад хими хийлгэхээ шийдье гээд гараад ирсэн. Өнөөдөр угааж сэнсдээд ер нь хими хийлгэлтгүй юм байна гэж бодоод сууж байна. Хүзүүнд юм торохгүй эвгүй юм байна, угааж арчихад аягүй сонин ажил болдоггүй гялс хатдаг юм байна. Сарын дараа ургаад хачин болсон үсийг сарын дараах би өөрөө мэдээд зохицуулах байх өө хаха. Санасныг бодвол зохиод хөөрхөн харагдаад байгаа шд, өөрийгөө дандаа л өөлж гоочилдог хүн чинь овоо нэг тоож бариад байна. Хавь ойрын хамаг амьтныг сүрприйздээд бод идсэн боохой шиг царайлаад сууж байна даа.