2022-01-13

Үс

 Олон жилийн турш үсээ халимаг болгомоор санагдаад сэтгэлийн чин зориг хүрэхгүй яваад байсан юм. Богино үс ургахаараа аймар мэдэгдэнэ, жил юмуу хоёр жилд нэг удаа үсчин ордог хүн чинь сар бүр үсчин орж чадах уу, дараа нь ургуулах гэхээр хэсэгтээ л хачин царайтай юм явна. Дээр нь хөвсгөр, нарийхан ширхэгтэй, долгионтой, эвэртэй үстэй хүн чинь халимаг болгоод аягүй л бол хими хийлгэх хэрэг гарна гэх мэтчилэн олон асуудал байсан болохоор ярихаас цаашгүй, хавь ойрын хүмүүсийг бараг барьж аваад хусаад хаятал л ярьсан даа. Тэгээд явж байтал нодлин халимаг үстэй нэг тамирчин олж хараад бөөн краш болоод бараг л тийм үстэй болчихвол ингэж харагдах юм шиг мөрөөдөөд гонжрох нь туйлдаа хүрсэн. Ихэнх хүмүүс, за бараг ойр тойрны 2оос бусад бүх хүн хориглосон доо. Тэгээд гонжирч гонжирч уржигдар тайруулаад хими хийлгэвэл хэд болох бол гээд үсчин ороод асуусан чинь бараг дутуу сонсоод барьж авч үс толгойг минь угаагаад суулгаад хэдэн зураг үзүүлсэн чинь нурууны дундуур татаж байсан үсийг маань угаар нь хайчлаад хаясан хаха. Тэгээд тайраад бараг дуусч байхдаа үсчин маань гэнэт "2лаа аймар урт үсийг арай л хайр найргүй, бодож барилгүй хайчлаад хаячихав уу яав" гэдэг юм даа. Гонжгор надад таарсан үсчин байсан, тэгээгүй асууж барьсан бол аягүй л бол тайрмал л болох байсан биз. За тэгээд халимаг болсон хүн чинь юу ч гэсэн хэд хоног ямар байхыг нь харзнаж байгаад хими хийлгэхээ шийдье гээд гараад ирсэн. Өнөөдөр угааж сэнсдээд ер нь хими хийлгэлтгүй юм байна гэж бодоод сууж байна. Хүзүүнд юм торохгүй эвгүй юм байна, угааж арчихад аягүй сонин ажил болдоггүй гялс хатдаг юм байна. Сарын дараа ургаад хачин болсон үсийг сарын дараах би өөрөө мэдээд зохицуулах байх өө хаха. Санасныг бодвол зохиод хөөрхөн харагдаад байгаа шд, өөрийгөө дандаа л өөлж гоочилдог хүн чинь овоо нэг тоож бариад байна. Хавь ойрын хамаг амьтныг сүрприйздээд бод идсэн боохой шиг царайлаад сууж байна даа. 

4 comments:

  1. Намайг бас хань ижил хальмаг болчихооч, нэг бол хусаад үз гээд байдаг. Би зориглохгүй гонжролдсон урт үстэй хүн байна. Ядаж байхад бас бууралтаж эхлээд.ккк

    ReplyDelete
    Replies
    1. за хусах нь ч юу юм бэ, ядаж халимаг болохоор өөр харагддаг юм байна кк. хажууд тэгж шрупддаг хүнтэй байсан бол бүр эрт халимаг болох байсан байхөө, зохихоор бол халимаг бол бол кк

      Delete
  2. Hehe. Bi odoo usee neeh urguulj ch chadahgui, neeh boginosgoj ch chadahgui negen heviin l urttai bdag bolson. Joohon urgaad ehleheer n ochood tairuuldag.

    ReplyDelete
    Replies
    1. хамгийн амар урттай үс чинь тэр байх, хэт ургахаар ядаргаатай хэт богинохон бас ядаргаатай байх кк

      Delete