2016-02-18

Гар цайлгах талаар

Би ер нь хүний гарыг цайлгах талаар ихэнх хүмүүсээс өөр эсэргүү бодолтой байдаг юм л даа. Энд хоёр гурван эмчлүүлэхээр ирсэн хүмүүсийг харахаар бүр гайхаад барахгүй юм. Төлбөрөө төлөөд эмчилгээ үйлчилгээгээ авч байж ирэх болгондоо нэг сувинер ч юмуу архи ч юмуу авч ирнэ. Ер нь бол төлбөр тооцоогоо чирэгдэл бололгүй төлж байгаа юм чинь авах ёстой эмчилгээ үйлчилгээгээ авч бас сурах хэрэгтэй л гэж бодоод байдаг юм л даа. Тэр хүн ч үйлчлэх ёстой, тэр нь тэр хүний хүлээсэн үүрэг биз дээ. Би бол заавал гар хөлийг нь цайлгах шаардлагагүй гэж бодоод байдаг юм. Ганц нэг удаа бол ч яахав гэхсэн, хэдэн сар болоод л ирж байгаа байж ирэх болгондоо нэг юм авчирна. Миний ч бүр гэдэн хөдлөөд хэлчихмээр л байх юм. Даанч бага гэж голоод хүний үг сонсох хүн байх биш эндээ л нервтэхээс кк..

Санаж явдаг хүмүүс

Дөрөвдүгээр анги төгсөөд ангийн багш солигдоно гэсэн тул тавдугаар ангидаа өөр ангируу шилжсэн юм. Сургууль дотроо л доо. Тэгээд шилжээд ордог өдрөө ээж хаанаас ч юм авчирч өгсөн час улаан хилэн юм шиг судалтай юбка пиджак шиг хослол өмсч явж байлаа. Шинэ орсон анги маань нэгээсээ эхэлж хамт байсан хүүхдүүд ихтэй, бараг 42 сурагчтай болхоор зарим хүүхдүүд гуравлаад суудаг байлаа.  Эхний өдөр таних хүнгүй, суух суудалгүй гайхаад байж байтал өндөр туранхай Уянга гээд охин намайг "Улаанаа нааш ир энд суу" гээд хамт суудаг хүүхэдтэйгээ дундаа хийгээд суусан юм. Нөгөө бишүүрхүү, дуу муутай жижигхэн охинийг анх тоосон тэр охин маань бараг дараа жил нь өөр сургууль руу шилжсэн байх шүү.

Дараа нь ангийн дарга гээд томоо алаг нүдтэй урт шулуун үстэй өндөр туранхай охинтой найзладаг байлаа. Бичгийн хэлбэр нь том том дөрвөлжин, их чанга дарж бичдэг болхоор дэвтэрийн хуудаснууд нь бараг хуйлардаг байсан юм. Тэр найз охин маань долоо билүү наймдугаар ангид шилжээд явсанаас хойш холбоо тасарсан даа. Тэр үед гар утас байтугай имэйл, интернет гэж мэддэг байсан биш сургууль дээр л ирж уулздаг байсан үе юм чинь. Гэр нь нэгдүгээр хороололд гээд хол байсан болхоор тэгээд л холбоо тасарчихсан. Одоо ч хааяа ФБ-ээр хайдаг л юм. Даанч ямар нэрээр байгааг нь ч мэдэхгүй, дээр нь элбэг нэр болохоор хар мянган хүн гарч ирж байна лээ. Нээрээ танил маань 10н жилдээ хамт сурч байсан болж таараад, даанч төгсөөд бас холбоогүй байгаа гэж байсан.

Бүр бага ангид хамт байсан өндөр бор охин хааяа санаанд ордог л юм. Даанч нэрийг нь сайн санадаггүй ээ. Ингээд бодоод байхад би өндөр охидуудад их дуртай ч юмуу хэхэ ..

2016-02-17

Аяны богц задлуулаад хэхэ

Өнөөдөр ах бэр эгч хоёр ирэв. Аав ээжийнхээ цүнхнээс нь гарч ирэх гоё юмыг горьддог хүүхэд шиг л суулаа шүү дээ. Энд тэнд хүн хүнээс нэг хоёр ном явуулсан гээд баахан зузаан номтой болов. Хэзээ нэг уншиж дуусах юм байгаа юм бүү мэд. Ном ном гээд үглээд байсан хүний амыг нь ашгүй нам таглав гэж байгаа байхдаа энэ хүмүүс хихи..

Дээр найзуудтайгаа чатлахдаа гоо сайхны ойр зуурын юм хийх паучтай болмоор байна гэж жоохон үглэж байгаад мартчихсан байсан юм. Тэгсэн манай "Уран Думаа" маань жижихэн хөөрхөн пауч хийгээд явуулчихсан байна шдээ. Цайвар цэнхэр миний дуртай өнгөтэй ёстой хөөрхөн. Ах эгч хоёрт гайхуулаад хэхэ.. Өөр ямар энэ хавьд надад гайхаж өгөх хүн байх биш..

Ээж надад гурван хавсай явуулнаа гэхээр нь за тэг тэг олон хэрэггүй шүү гэсэн юм уг нь. Тэгсэн ах эгч хоёрт гурван хавсайны зөвшөөрөлтэй гээд их бахархалтайгаар явуулсан бололтой хэхэ.

Энэ цагаан сараар ч билетний үнэ хямдарсан сургаар гэрлүүгээ явдаг юмуу гээд жоол гэгэлзсэнээ хүйтэн байгаа сургаар больсон. Дээр нь очиж 14 хонохдоо сарын цалингаараа явна, ирээд байр хоол гээд хэцүүдэх байх гээд больчихсон юм л даа. Манай хүн ч намайг харимаар байна гээд хошуугаа унжуулсан чинь багшдаа хэлээд долоо хоног явчихаад ирэх юмуу гээд л байсан хэхэ.

2016-02-09

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цагаан сарын шинийн нэгний өглөө
Цайгаа чанаад гоёлоо өмслөө
Тооноор нар тусах үеэр
Томчууд хүүхдүүд өвөөгийнд цугларлаа
Ажаад байхнээ
Аав ээжтэй золгосонгүй
Ах бэргэн эгчтэй золгосонгүй
Авгай нөхөр хоёр золгодоггүй 
Ардын ёс байдгийг мэдэж авлаа
Айл гэж болж тоглохдоо
Алимаатайгаа би золгохгүй ээ

гээд шүлэг өглөө шууд аманд орж ирж байна. ФБ-ээр дүүрэн гоё гоё дээлтэй хүмүүс, гэр бүлээрээ хослуулж эдр их дээл өмсдөг болж. Тэрийг нь харж би жоол атаархав. Аав ээждээ гоё хос дээл хийлгүүлэх юмсан гээд мөрөөдөв. Шөнө нойр хүрээгүй өглөө 5 өнгөрөөж унтсан тул 12 өнгөрөөж сэрээд гэрлүү ярив, хүмүүс бужигнаад айл айлаас нэг нэг төлөөлөгчтэй ярьж мэнд хүргээд миний шинэлгээ дуусав хэхэ. Учиргүй нүүрээ угааж нөгөө хувцасаа өмсөөд лаб дээрээ ирэх шив дээ. 

Нээрээ гадаадад байдаг монголчууд маань ширээ засаад битүүлж, шинэлдэг юм байна. Над шиг ширээ засах нь байтугай хоол хийж идсэн нь их юм болж байгаа хүн алга шив. Өчигдөр гурван бууз нэг хуушуур идсэн чинь ходоод маань шингээж дийлэхгүй, кола гаазтай ус ууж шингээв дээ. 

Шинийн нэгэнд эрдэм номдоо шамдсан хүн чинь энэ жил бужигнуулаад дуусгах байлгүй дээ гээд харья даа..

2016-02-01

Ном сонин уншъя, ногоон модоо тарья..

Би нээрээ ирээд тав зургаан жил болж байгаа байж эдний хэлээр ном бараг уншиж үзээгүй хүн шүү дээ. Ойрд ганц нэг ном уншдаг болоод байгаа. Хамгийн анхны ном нь The Little Prince (French: Le Petit PrinceFrench pronunciation: ​[lə.pə.tiˈpʁɛ̃s]гэдэг ном байсан. Гүн гүнзгий утгыг нь ойлгоогүй ээ, мэдэхгүй үг зөндөөтэй байсан болхоор тэгсгээд уншаад дуусгасан хэхэ.. Дараа нь яргай загасны тухай томчуудад зориулсан үлгэрийн ном гээд солонгос зохиолчийн ном хэдэн жил дамнан уншаад дуусахгүй байваа. Тэгсэн "Муму" сонирхолтой ном гээд байхаар нь найз залуугаараа хэлний дээд шатанд тэнцсэний бэлэг гээд авхуулахаар болсон чинь өмнөх жил дамнасан номоо дуусга гэдэг байна шд хэхэ.. Тэгэнгүүт нөгөө хэдэн жил уншигдахгүй байсан ном чинь хэд хоногийн дотор уншигдаад дуусч нтр.. Тэгж нэг юм Муму-гаа авхуулж уншсан кк.
Нээрээ саяхан "29 насны төрсөн өдөр, жилийн дараа үхэхээр шийдэв" гэж орчуулах юмуу даа япон зохиолчийн ном уншсан. Гол дүр зарим талаараа надтай үнэхээр адилхан санагдсан, гэхдээ надад тэр хүн шиг тийм зориг гарахгүй л дээ. Одоо бол номын дэлгүүр хааяа орохоороо уншиж байгаа энэтхэг зохиолчийн "Гэрийн зүг" гэдэг ном уншиж байгаа. Бас л бодит байдлаас сэдэвлэсэн гэсэн, удахгүй "Lion" гэдэг нэрээр кино хийгдэнэ гээд номныхоо хавтасан дээр бичигдсэн байна лээ. Бас нэг "Hector and the search for happiness" гээд кино үзээд, тэр эрчиндээ номыг нь авч уншсан. Таван жилд тавхан ном уншиж дээ хөөрхий кк..

Хүмүүсийн номны талаар уншаад хобби хөдлөөд өөрийнхийгөө бичсэн чинь юу вэ ккк