2016-02-18

Гар цайлгах талаар

Би ер нь хүний гарыг цайлгах талаар ихэнх хүмүүсээс өөр эсэргүү бодолтой байдаг юм л даа. Энд хоёр гурван эмчлүүлэхээр ирсэн хүмүүсийг харахаар бүр гайхаад барахгүй юм. Төлбөрөө төлөөд эмчилгээ үйлчилгээгээ авч байж ирэх болгондоо нэг сувинер ч юмуу архи ч юмуу авч ирнэ. Ер нь бол төлбөр тооцоогоо чирэгдэл бололгүй төлж байгаа юм чинь авах ёстой эмчилгээ үйлчилгээгээ авч бас сурах хэрэгтэй л гэж бодоод байдаг юм л даа. Тэр хүн ч үйлчлэх ёстой, тэр нь тэр хүний хүлээсэн үүрэг биз дээ. Би бол заавал гар хөлийг нь цайлгах шаардлагагүй гэж бодоод байдаг юм. Ганц нэг удаа бол ч яахав гэхсэн, хэдэн сар болоод л ирж байгаа байж ирэх болгондоо нэг юм авчирна. Миний ч бүр гэдэн хөдлөөд хэлчихмээр л байх юм. Даанч бага гэж голоод хүний үг сонсох хүн байх биш эндээ л нервтэхээс кк..

7 comments:

  1. Магадгүй өвдсөн хүний сэтгэл байж болох юм.
    бараг 3 жилийн өмнө Солонгос явж хагалгаанд орж, донороор мэс засал хийлгэсэн юм. Эмчдээ яг чиний хэлсэн шиг архи авч очих гэтэл архи огт уудаггүй гэхийг сонсоод сайн чанарын чацарганы тос аваад очиж билээ. Нөхөр бид 2 саяхан бас ярилцаж байв. 2-лаа нэг Солонгос ороод эмчдээ үзүүлэх юмсан. Эмчтэйгээ ядаж нэг хоолонд ороод ярьж суугаад баярлаж талархсанаа дахиад хэлэх юмсаан гээд.

    ReplyDelete
    Replies
    1. ганц нэг удаа бол ч яахав гэхсэн. гэхдээ л дандаа тэгэх чинь сүүлдээ нөгөө хүнээ эвгүй байдалд оруулах байх гэж л бодоод байна л даа. тэрнээс биш баярласан талархсанаа бол хэлэхийг буруутгаагүй ээ

      Delete
  2. энд таньдаг л биш бол авдаггүй юм билээ. би бүр байдалд орж байсан. дараа нь бодохнээ нээрээ л аймаар үнэтэй хагалгаанд орж мөнгөө төлчихсөн л юм чинь дараа нь заавал гар цайлгах гээд байдаг буруу л ойлголт юм даа гэж. монголоос хүн ирж хагалгаанд орж байсан юм. даатгалгүй, 100 хувь өөрсдөө төлж байсан болохоор, цаад эмнэгэл нь авахгүй гээд гүрийгээд хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ дунд нь хэцүүдсэн үү

      ер нь би ч тэгж л боддог болоод байгаа юм, хүмүүст хэлэхээр загнуулах байлгүй гээд дуугай л байгаа

      Delete
  3. Хүнд хэлвэл загнуулна гэж бодсоноо л блогтоо бичих чинь зөв шд хахахаха.

    ReplyDelete
  4. Бэлэг өгөх сайхаан, чин сэтгэлээсээ бол. Би бол ер нь өгчих гээд, өөрийгөө зовоогоод байдаг талтай. Одоо Монгол явахдаа бэлдээд гүрийгээд олон цаг ажиллаад байдаг, энэ ч хамаатныхаа дүүд, тэр ч найзынхаа хүүхдэд, энэ ч хуучин хамт ажиллаж байсан эгчдээ гээд зав гарч дэлгүүр орвол л бор шувуу шиг юм зөөсөөр. Намайг гэдэг, намайг хайрладаг олон сайхан хүнийг ганц очихдоо, юухнаар ч гэсэн баярлуулчих юмсан л гэж бодоод л.

    Гэхдээ дээрх тохиолдолд бол хэрэггүй л гэж бодож байна.

    ReplyDelete
    Replies
    1. аан тэр найз нөхөд ах дүүдээ өгөх чинь бол өөр л дөө

      Delete