2017-09-27

Үс гэзэг

Сая сарын өмнөөс шахуу үс маань бүр эрчимтэй унаад өө, бараг сүүлдээ үсээ угаах, угааж дуусаад усыг нь шувтрах, сам хэрэглэх биш гараараа самнахаас ч зүрхшээдэг боллоо шүү дээ. Үс угааж байхад л өчнөөн уначихаад хатааж байхад шалаар нэг үс болоод тас хар голтой хүн хэсэг санаагаар унаж явав. Яг хэрэглэж байсан шампунь дуусаж таараад өөр нэг үс уналтанд сайн гэхээр нь жижигхэн хэрнээ үнэтэй шампунь авчихаад санаагаар унаастай шалны үсээ түүгээстэй хэд хонолоо. Тэгсэн нүүрном өмнөх юм сануулаад байдагт нь нодлин өдийд бас үс унаад санаагаар унаад явж байсан пост гараад ирдэг юм даа. ТВ-гээр улиралын чанартай үс унадаг удахгүй өөрөө гайгүй болчихно гэсэн нэвтрүүлэг үзээд сэтгэл санаа арай дээрдээд шинэ шампуниараа угаагаад сууж байтал өнөө өглөө гэнэт өмнөхөөсөө арай бага унаад байгаа нь илт харагдаад хичнээн баярлав. Улиралаас болов уу ганц хоёр түрхсэн Е витаминаас болов уу шинэ авсан шампуниас болов уу орой хааяадаа хуйхаа самнаж байгаагаас болов уу бүү мэд хэхэ. Ямартай ч үс унах нь багасаад өнөөдөр сэтгэл санаа сайхан байх чив ээ.. Нээрээ өчигдөр царай зүс сайхан болно гэхээр нь үсээ тайруулчихсан, уг нь овоо ургаад доод хавирга хүрэх шахаж байсан үсийг арай их тайрчихав уу гээд л сууж байна. Удахгүй ургачихна дөө.