2013-10-24

Яг чам шиг амьдарч үзэхсэн

Яг чам шиг амьдарч үзэхсэн..
Зөвхөн өөрийнхөө төлөө, өөрийнхөө хүссэнээр байдаг чамд үнэхээр атаархах юм. Чиний ирээдүй, аз жаргал, амьдралд миний хэлтэрхий байдаг болов уу? Үгүй ядаж хэсэг хугацаанд ч гсн байсан болов уу? Чамгүйгээр өнгөрөөсөн хэдхэн хоног намайг сүнсгүй бие болгочихож..
Чи миний хувьд агаар, ус, ирээдүй, мөрөөдөл бүх юм минь болчихоод яагаад ганцааранг минь ийм удаан байлгаад байгаа юм бэ? Өдрийн цаг, минут, секунд тутамд чамайг л бодоод, чамтай байсан өдрүүдээ бодоод, чамайг гэнэт л урд минь ургаад гараад ирээсэй гээд л мөрөөднө.

Ингээд бодохоор чи миний хамгийн ойрын хэрнээ хамгийн холын хүн байж. Би чамайг, чиний тухай юу ч мэддэггүй байж..

Өдөр бүр шахуу салж нийлээд байдаг хүмүүст атаархаж байна, бүр үхтэлээ атаархаж байна. Байнга утасдаад, уулзаад хэрэлдээд маргалдаад байх юм гээд гайхдаг байсан хүмүүстээ одоо үхтэлээ атаархаж байна..

Сэтгэл, зүрх, бодол, хоолны дуршлыг минь аваад хурдан ир!!



Чамгүйгээр би
Чимх инээд
Чихэнд урсах
Чимээгүй нулимс
Бурамгүй уруул..

2013-10-04

Гомдоод л..

Би бол зүгээр л түүнийг харахын тулд хамаг юмаа хаяад гүйгээд очиж чадахаар байхад тэр тийм биш. Зүгээр л гэрээсээ гармааргүй санагдаад л надтай уулздаггүй, зүгээр л ганцаараа баймаар санагдаад л холбоо барьдаггүй.. Би түүний хувьд хэн ч биш юм шиг, би хэзээ ч түүний хувьд номер нэг биш.. Хувийн амьдралынх нь хажуу бөөрөнд наалдсан жижигхээн хумхын тоос шиг, зүгээр л хэзээ нэгэн цагт тэндээс арчигдах тийм л зүйл шиг.. Миний инээмсэглэл, баяр баясгаланг бүгдийг нь аваад явчихсан юм шиг л, гомдмоор юм. Түүний төлөө санаа зовж, шаналж байгаа минь зөвхөн миний л асуудал, түүнд ямар ч хамаагүй, намайг уйлна уу инээнэ үү түүнд ямар ч хамаагүй юм шиг. Бодохоор л хоолой зангираад, нулимс цийлэгнээд..
Би түүний хувьд хэн юм бэ?