2019-01-22

Эрүүл мэнд эрхэм баян номер гурав

Хоёр сарын дараа дахиж ирж үзүүлээрэй гэснээр өнөөдөр дахиж очиж үзүүлэв. Бамбай булчирхайн үрэвсэл чинь өөрөө аяндаа л эдгэрдэг эд юмуу даа. Өнгөрсөн долоо хоногт очиж дааврынхаа хэмжээг харахын тулд цусны шинжилгээ өгсөн. 11н сард үзүүлэхэд дааврын хэмжээ хэт буурсан байна, ихэвчлэн буцаад өөрөө хэвэндээ ордог ч цөөн тохиолдолд энэ чигээрээ тогтох тохиолдол байдаг учир 2 сарын дараа үзье, хэвэндээ ороогүй байвал хэвэнд нь орох эмчилгээ хийнэ гэсэн юм. Өнөөдөр эмчдээ үзүүлсэн чинь дааврын хэмжээ хэвэндээ очсон байна, нэг талд нь үрэвсэл жоохон үлдсэн байна (тэмтэрч үзээд) тэр нь гэхдээ яваандаа байхгүй болчихно. Дахиж шалгаж эхо-д харах шаардлагагүй, энэ удаагийнх шиг өвдөхгүй бол дахиж ирэх хэрэггүй, 5н жилийн дараа үзлэг шинжилгээ хийлгээрэй. Ер нь 5н жилийн давтамжтай үзүүлж байгаарай гэсэн. 

Ашгүй нэг эмнэлгээс саллаа гээд бөөн баяр болоод гуяа алгадаад сургууль дээрээ хүрээд ирсэн. 

Саяхан шөнө тв-ийн суваг сольж байгаад Sense and sensibility гарч байхаар нь үзсэн. Эхлээд удаагүй байсан болохоор утгыг нь бол ойлгочихсон. Өчигдөр номын сангаас номыг нь зээлсэн. Pride and prejudice-ийг бодвол уншигдаж өгдөггүй ном байна лээ. Гэхдээ яахав оройдоо нэг харж байхад дуусчих байлгүй дээ.