2014-03-03

Хэн ч биш

Хүн бүр өөр өөрийн сонирхол, хүсэл мөрөөдөлтэй. Түүнийхээ төлөө зүтгэдэг нэгэн байхад, амьдрахын эрхээр мөрөөдөл хэвээр нь орхидог хүн ч байх. Эсвэл бүр над шиг хүсэл сонирхолоо хайж олоогүй урсгалаараа явж байгаа ч хүн бас нилээдгүй байдаг байх, магадгүй би ганцаараа ч байж мэднэ.

Дуртай ажлаа хийгээд явж байгаа хүнээс гэрэл гэгээ татах шиг санагддаг. Харин надаас хэзээ нэгэн цагт гэрэл гэгээ татаж байсан болов уу. Би хэзээ ч ямарваа нэгэн зүйлд дурлан хийж байсангүй, донтон нойргүй хонож байсангүй. Өөрөө өөрийгөө олж амжилгүй өдий олон жил болчихож. Олдох болов уу?

Өдөр ирэх тусам надаас алслан холдох инээд, баяр баясгалан.. Үнэн сэтгэлээсээ хэзээ инээснээ ч санахгүй байна. Би ер нь хэн юм бэ? Юуны төлөө яах гэж энд байгаа юм бол? Юунд дуртай, юуг хүсч мөрөөддөг юм бэ?

Бас л ганцаардал.. Энэ харанхуй ангалаас гармаар, бас гармааргүй..