2021-12-11

Он гарахаас өмнө амжаад нэг

Заа,, бүтэн жил бараг орж ирээчгүй байх шив. Он гарахаас өмнө нэг салхи оруулчих санаатай байгаа ч бичих юм алга дөө. 

Сонин сайхан гэвэл шивээс хийлгэсэн. Манай гэрийнхэн чинь ер нь их коммунист(?) юм шиг байгаа юм. Нэг ч шивээстэй хүн байхгүй (хөмсгийг эс тооцвол), эмэгтэйчүүд нь чихээ нэгээс илүү цоолсон хүн байхгүй, элдэв юм мэдэхгүй өссөн хүмүүс юмуу даа. Тэгээд нууцаар нэг цагаан шивээс хийлгэсэн, ил гардаг шуун дээр болохоор цагаан нь дээр гэж бодоод бас анхных юм чинь гээд туршилтын шугамаар гэхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс байтугай би өөрөө ч бараг олж харахааргүй юм байна лээ амар амар хаха. Дараагийнхийгаа бодоод л байгаа, боломжтой болохоороо хийлгэнээ. 

Хүмүүс намайг хараад яг хэвээрээ байна, өөрчлөгдөөгүй байна гээд байхаар нь гайхаад л байгаа. Уг нь мөнгөтэй бол өөрчлөгдмөөр л байна шд хэний янаагүй, даанч.. 

Нээрээ би шинэ жилд тийм ч дуртай биш шд. Яагаад ч юм он гарангуут бүх баярлаж хөөрсөн юм утга учиргүй санагдаад, адилхан л нэг өдөр эхлэхээр нь урам хугардаг болохоор тэр юм боловуу гэж оношлоод байгаа. 

Бодлоо бичих уг нь их хэрэгтэй юм гэнэ лээ. Тэгээд надад зөндөө олон шинэвтэр(?) тэмдэглэлийн дэвтрүүд байдаг юм. Яагаад шинэвтэр гэхээр, тэндээ хааяа бодлоо бичээд бүүр дараа нь хараад тэрнээсээ ичээд ураад хаячихдаг байхгүй юу. 

За за байж болох бүх л сонин сайхнаа бичлээ хаха.