2012-12-28

Байрлал

Өчигдөр тв үзэж байсан чинь таргалахгүй байх талаар гарсан юм. Зөв суух, зогсох, алхах, унтахдаа зөв хэвтэж унтах зэргээр жин нэмэхгүй байж болдог гэнэ.

Суухдаа, хөлөө ачихгүйгээр өвдөгөө нийлүүлээд, мөрөө цэхлээд, эрүүгээ бага зэрэг өргөөд суух ёстой гэнэ. Өнөөдрөөс эхэлж хөлөө ачиж суухаа болих гэж байгаа.

Зогсохдоо, бас цэх зогсно. Чих, мөр нэг шугамд байхаар зогсно.

Алхахдаа, бас л цэх. Баруун хөл баруун хөлний шугамаар, зүүн хөл зүүн хөлнийхөө шугамаар явах бөгөөд бага зэрэг эрүүгээ дээш өргөж явна.

Унтахдаа, дал өгзгөнд алчуур хуйлж ивээд дээш харж унтах сайн. Хажуу тийшээ харж унтдаг бол хүзүү хөлийн завсар юм ивээд биеийг нэг шугамд байхаар байрлалд унтах сайн гэнэ. Над шиг их тонгочиж унтдаг хүнд бол тохиромжгүй л арга байна лээ.

2012-12-17

Хүйтэн цустан

Би бодож бодож хүйтэвтэр цустай хүн байх гэж бодлоо, өөрийгөө. Дандаа даарч байдаг, гадаа нэмэх градус байхад л өрөөндөө 2 давхар малгайтай цамцтай, гадуур нь курткатай байж л хүйт даагаад байх юм..
Сүүлдээ даараад ч байгаа юмуу, даараад байгаа мэдрэмж төрөөд ч байгаа юмуу бүү мэд болж байна.

Ойрдоо face oil гэгч этгээдийг авч хуурайшаад байгаа нүүрэндээ түрхэж байгаа.. Ургамлын тос шиг л юм байна лээ. Би бол оройдоо нүүрээ угаачихаад түрхээд, өглөө бол кремтэйгээ хольж түрхэж байгаа,, Гялалзаж гялтганаад ванлий л байна лээ.

2012-12-13

Өөдгүй амьтан

Өчүүхэн дотортой, амиа бодсон өөдгүй амьтан.

Гэхдээ яахав ээ, хүнд гай болж яваа биш өөрийнхөө хэмжээнд өөрийгөө бодоод яваа юм гэж уг нь би их тоогоод байдаг юм. Гэвч бусад хүмүүс тэгж бодохгүй, өөдгүй арчаагүй амьтан гэж бодоод байх нь гачлантай.. Чадлаараа, боломжоороо тус дэм болмоор л байх юм уг нь.. Даанч өчүүхэн дотрынх нь хананд тулчихаад цаашаа явахгүй нь, хөөрхий..

За яадаг юм, бусад нь юу гэж бодно надад ямар падлий байх биш.. Өөдгүй чигээрээ, өчүүхэн дотортой хэвээрээ, харин бусдад л гай болохгүй амьдрах минь...

2012-12-11

Тэгэхэд би..

Тэгэхэд би хэн ч биш байсан. Нуугдаад л.. Бага байхын том өрөөний хаалганы ард ороод суучихдаг байсан. Харин.. харин том болоод тэдний сүүдэрт нуугддаг болсон. Тэд гэж миний "найзууд" л даа. Үгүй яахав, би л "найз" гэж боддог байсан байх, харин тэд намайг юу гэж боддог байсныг би лав мэдэхгүй. Магадгүй намайг байдаг эсэхийг ч мэддэггүй байх л даа, аргагүй шүү дээ би чинь нуугдчихсан байсан юм чинь. Үнэндээ би тэдэнд атаархдаг байсан л даа. Тэд чанга ярьж, бас инээлдэж чаддаг байсан болхоор л.. Би юу, би чинь тэгж болохгүй шүү дээ, учир нь би нуугдчихсан байгаа. Тэдний сүүдэрт нуугдаад тэднийг үргэлж ажигласнаар миний бүхэл бүтэн арван жил өнгөрсөн юм. Яг ч арав биш л дээ, би тэр ангид тавдугаар ангиасаа орсон юм. Тавдугаар анги хүртэл би өөрөө өөрийнхөө сүүдэрт, бас нөгөө том өрөөний арын хаалганы ард л нуугдаж байсан байх, санадаггүй юм л даа.
Их сургуульд орсон, тэнд надад нуугдах газар байгаагүй. Тэндээс л эхэлж би өөрийгөө олох гэж төөрч будилж ирсэн байх юм. Хэтэрхий сайн нуугдчихсан байсан өөрийнхөө мөн чанарыг хайж хичнээн удаан явсан гэж бодно. Харанхуйд бүдчээд л, унаад л, уйлаад л, гомдоод л, шаналаад л, бодоод л... Хэтэрхий удаан нуусан болхоор олох гэж, гаргаж ирэх гэж их л юм болсон л доо.
Олохгүй л байсан... Харин нэг өдөр тэр намайг олоод харчихсан. Хараад л, инээгээд л.. Анх түүнийг намайг шоолоод байна л гэж бодсон. Би тийм царай муутай байх нь, уг нь хоёр нүд, нэг хамар, нэр ам, хоёр чих.. бүрэн бүтэн л байгаа юм шиг байх юм гэж бодоод.. намайг хараад инээгээд байхаар нь түүнд их л гомдож билээ. Бага багаар би дасаж байлаа, хэн нэгэн намайг харахад. Тэр намайг хараад л, би түүнийг хараад л.. Тэсгэлгүй би түүнтэй ярилцаж үзэхийг хүслээ. Ярилцаад л байлаа, ярилцаад л байлаа.. Үнэндээ би өөрийгөө ийм их юм ярьдаг гэж мэдээгүй л дээ. Хаанаас ч юм ярих юм гарч ирээд л байна, сонин шүү..
Түүний гарыг атгаад суугаад л баймаар, мөрийг нь дэрлээд суугаад л баймаар, хүзүүнд нь нүүрээ наачихаад суугаад л баймаар...