2012-12-11

Тэгэхэд би..

Тэгэхэд би хэн ч биш байсан. Нуугдаад л.. Бага байхын том өрөөний хаалганы ард ороод суучихдаг байсан. Харин.. харин том болоод тэдний сүүдэрт нуугддаг болсон. Тэд гэж миний "найзууд" л даа. Үгүй яахав, би л "найз" гэж боддог байсан байх, харин тэд намайг юу гэж боддог байсныг би лав мэдэхгүй. Магадгүй намайг байдаг эсэхийг ч мэддэггүй байх л даа, аргагүй шүү дээ би чинь нуугдчихсан байсан юм чинь. Үнэндээ би тэдэнд атаархдаг байсан л даа. Тэд чанга ярьж, бас инээлдэж чаддаг байсан болхоор л.. Би юу, би чинь тэгж болохгүй шүү дээ, учир нь би нуугдчихсан байгаа. Тэдний сүүдэрт нуугдаад тэднийг үргэлж ажигласнаар миний бүхэл бүтэн арван жил өнгөрсөн юм. Яг ч арав биш л дээ, би тэр ангид тавдугаар ангиасаа орсон юм. Тавдугаар анги хүртэл би өөрөө өөрийнхөө сүүдэрт, бас нөгөө том өрөөний арын хаалганы ард л нуугдаж байсан байх, санадаггүй юм л даа.
Их сургуульд орсон, тэнд надад нуугдах газар байгаагүй. Тэндээс л эхэлж би өөрийгөө олох гэж төөрч будилж ирсэн байх юм. Хэтэрхий сайн нуугдчихсан байсан өөрийнхөө мөн чанарыг хайж хичнээн удаан явсан гэж бодно. Харанхуйд бүдчээд л, унаад л, уйлаад л, гомдоод л, шаналаад л, бодоод л... Хэтэрхий удаан нуусан болхоор олох гэж, гаргаж ирэх гэж их л юм болсон л доо.
Олохгүй л байсан... Харин нэг өдөр тэр намайг олоод харчихсан. Хараад л, инээгээд л.. Анх түүнийг намайг шоолоод байна л гэж бодсон. Би тийм царай муутай байх нь, уг нь хоёр нүд, нэг хамар, нэр ам, хоёр чих.. бүрэн бүтэн л байгаа юм шиг байх юм гэж бодоод.. намайг хараад инээгээд байхаар нь түүнд их л гомдож билээ. Бага багаар би дасаж байлаа, хэн нэгэн намайг харахад. Тэр намайг хараад л, би түүнийг хараад л.. Тэсгэлгүй би түүнтэй ярилцаж үзэхийг хүслээ. Ярилцаад л байлаа, ярилцаад л байлаа.. Үнэндээ би өөрийгөө ийм их юм ярьдаг гэж мэдээгүй л дээ. Хаанаас ч юм ярих юм гарч ирээд л байна, сонин шүү..
Түүний гарыг атгаад суугаад л баймаар, мөрийг нь дэрлээд суугаад л баймаар, хүзүүнд нь нүүрээ наачихаад суугаад л баймаар...

4 comments:

  1. за баяр хүргийдааа хихи

    ReplyDelete
  2. тэр нь тээд хэнийн хайртай хүн нь юмуу

    ReplyDelete
  3. аа сүүлийн хэсгийг нь зохиоцымаа :р

    ReplyDelete