2019-05-25

Дасгалаа хийгээдд

Долоо хоногт 3-4н удаа дасгал хийдэг болоод хагас жил шахуу болж байгаа юм байна шд нээрээ. Олон хүнтэй газар жим эдрт хийж чаддаггүй болохоор гэртээ хийж байгаа. Тэгэхээр ер нь туслах багажгүй дан биеэрээ хийж болохоор дасгалуудыг инста-гийн жим мим ямар юм гэсэн айди дагаж байгаад, тэндээсээ өөрийнхөө хийж чадахаар харагдсанаа сонгоод эхлээд 3н төрлийн дасгал хийж байгаад ганц нэгээр нэмж хийгээд байсан чинь одоо цаг шахуу хийдэг болсон байнаа. Анх стрессдээд ямар нэг юм хийх хэрэгтэй гэж бодоод эхэлж байсан чинь стресснээсээ ч гарсан юм байхгүй өдийг хүрчээ ккк. За тэгээд ерөнхийдөө ийм юмнууд хийж байна даа.
1. Mountain climber гэрт болохоор оймстой гулгуулаад хийчихнэ. 15x3
관련 이미지
2. Дээрхтэй төстэй гэхдээ 2 хөлөө зэрэг татаад зэрэг түлхээд хийнэ 15х3
3. Squat 15x3
4. Lunge ард талын хөлөө орон дээр тавьж байгаад хийж байгаа 15х3
chair lunges에 대한 이미지 검색결과
5. Hip thrust гэхдээ дан биеэрээ, ойрд гараараа ардаа тулж хийж байгаа 15х3
bridge exercise에 대한 이미지 검색결과
6. Гар дээр суниана, тэнхээ хүрэхгүй байхдаа өвдөглөдөг байсан 10х3
7. Donkey kick 15x3
8. Plank twist 20x3 байснаа нэмээд 50х3 болгоод удаагүй байгаа
관련 이미지
9. Bicycle crunches 15x3
10. Reverse crunches 15x3 
11. Spider man plank, Plank shoulder taps хоёрыг нийлүүлээд 15х3
 plank crunch에 대한 이미지 검색결과
plank shoulder taps에 대한 이미지 검색결과
12. Reverse plank 20sec x3

Хөөх 10 гаран гэж ёстой бодоогүй юм байна. За тэгээд хамаа замбараагүй идээд байгаа болохоор ингэж хийгээд булчинтай бондгор л болж байх шиг байна хаха. Булчин нь даанч нууц газар байгаа болохоор надаас өөр хэн ч мэдэхгүй эдр хаха.
Бичлэг үзэж байгаад дагаж хийгээд байсан болохоор яг нэрнүүдийг нь мэддэггүй юм байна, сая баахан л ойролцоо нэрээр нь хайж хэдэн зураг оллоо шд. 


2019-05-22

Олны жишгийг дагаад гарчиггүй гэе

Сэгсийтэл дурлаад явж байгаад саяхан нөгөө дурлуулагч этгээдийнхээ инста-г олж орсон чинь намайг олж дурлахаас өмнө цэрэгт явчихсан байна шд хаха. Шууд амьдрал утгагүй болоод яаж жил гаран хүлээнээ гээд хэсэг хямрав эдр.

Нээрээ бас хавар нэг Traveler гээд нэвтрүүлэг шинээр гарсныг үзэж байгаад саяхан дууссан юм. Хоёр жүжигчин Кубаар үүргэвчтэй аялал хийгээд, нэг нь миний таалдаггүй стийлийн залуу байсан чинь тэр нэвтрүүлгийг үзсэн чинь дажгүй хөөрхөн энгийн хүү байсан байна хаха. Бас саяхан инста-г нь олоод дагасан чинь нэг зураг оруулаад хэдхэн минутын дотор хэдэн арван мянган лайктай болоод байхаар нь шал дургүй хүрчихсэн дагахаа болихоос хаха, арай дэндүү хартай юу гүй юу. Гэхдээ энэ хүүд арай ч дурлаагүй ээ зүгээр л таалахгүй байхаа больсон гэхүү дээ, за тэр ч хэнд хамаа байхав.

Энд зун болоод, юу юугүй 30н градус хүрээд муужрахын даваан дээр буцаж 20 хүрээд арай амь орж байсан чинь дахиад 30 боллоо яана.

2019-04-22

Дурлал чи чив чимээгүй ирэх ёооооммм

Энэ хүмүүсээр ямар их сонин сайхантай байх юм бээ. Би бас яаж дутахав сонинтой сонинтой. Гэхдээ хүмүүс шиг өсч үржээгүй ээ, цаадах чинь дурлачихсан солиорч өгч байна хаха. Жилийн өмнө шахуу гарсан дууг саяхан олж сонсоод, юүтүбээр баахан бичлэг хөөж үзэж байгаад дуучинд нь дурлачихсан баларсан. Одоо тэгээл юүтүб үзээд санаа алдаад сууж байхаас өөр яахав дээ, тиймээ.


2019-04-10

Сонин сайхан

Жэйн Аустинаа уншиж дуусгаад Charlotte Brontë-гийн Jane Eyre уншсан. Тэр үеийн номнуудыг уншихаар сэтгэл санаа нэг их сайхан болоод явчихдаг юм. Одоо дахиж ном эхлүүлвэл дахиад номоо бодоод ухаанаа алдчих байх гээд эхлүүлээгүй овоо томоотой байж байснаа гэнэт нөгөө номнуудаа англиар нь юүтүбээс аудио номыг нь олж сонсоод бас баларлаа шдээ хаха. Зарим нь 7н цаг, зарим нь 14н цаг гээд зөндөө байдаг юм байна лээ. Над шиг үсэглэж унших биш тэд нарын унших хурдыг миний чих гүйцэж сонсохгүй сабтайтлыг нь гаргаж ирж дагаж уншсан шд. Дээр үеийн хэллэгээрээ болохоор тэгдэг юмуу мэдэхгүй үгээ тоолсноос мэддэг үгээ тоолохоор л юм байна лээ. Ингэсхийгээд сонсоод явж байгаад англи хэлэндээ мундаг болчихдог бол сайхан л байна. За за өөр ч сонин юмгүй дээ кккк. Өө нээрээ энд цэцэг навч дэлгэрээд сайхан л байна. 

2019-02-06

Жэйн Аустин

Заа, сайхан шинэлцгээж байна уу?

Би ч яахав Жэйн Аустиндаад л сууж байна. Номнууд нь монголоор байдаг болов уу?
"Pride and Prejudice", "Sense and sensibility" хоёрыг уншсан гэж байсан даа. Сүүлд нь нэмээд "Persuasion", "Northanger Abbey", "Emma"-г зээлж уншсан. Тэр үеийн амар амгалан хөдөөгийн амьдралд очоод буцаад ирмээргүй л байлаа. Ямар сайндаа өглөө 5 өнгөртөл уншиж сууж байхав дээ. Зарим номных нь эхлэл хэсэг, гол дүрийн талаар нуршсан хэсэг дээр жоохон залхуу хүрснийг эс тооцвол таалагдсан. Ер нь их яриасаг, мэтгэлцээн зэрэгт дуртай хүмүүс байж л гэж бодлоо шд. Одоо ямрыг нь дараа хэзээ нэгэн цагт очихоороо л мэдэх байхдаа. Одоо "Mansfield park" л үлдэх шив дээ. Жэйн Аустины бүх ном кино болчихсон юм байхдаа, гэхдээ кино номоо гүйцэхгүй юм дөө яаж ч бодсон. Номыг нь уншчихаад киног нь үзсэн нь дээр юм байна лээ. Тэгэхгүй бол киноных нь дүрээр төсөөлөгдөөд байсан. 27той нас явсан ганц бие эмэгтэй, 35тай хөгшин эр гэж гараад ганцаараа баахан инээд хүрсэн шд нээрээ хаха..

2019-01-22

Эрүүл мэнд эрхэм баян номер гурав

Хоёр сарын дараа дахиж ирж үзүүлээрэй гэснээр өнөөдөр дахиж очиж үзүүлэв. Бамбай булчирхайн үрэвсэл чинь өөрөө аяндаа л эдгэрдэг эд юмуу даа. Өнгөрсөн долоо хоногт очиж дааврынхаа хэмжээг харахын тулд цусны шинжилгээ өгсөн. 11н сард үзүүлэхэд дааврын хэмжээ хэт буурсан байна, ихэвчлэн буцаад өөрөө хэвэндээ ордог ч цөөн тохиолдолд энэ чигээрээ тогтох тохиолдол байдаг учир 2 сарын дараа үзье, хэвэндээ ороогүй байвал хэвэнд нь орох эмчилгээ хийнэ гэсэн юм. Өнөөдөр эмчдээ үзүүлсэн чинь дааврын хэмжээ хэвэндээ очсон байна, нэг талд нь үрэвсэл жоохон үлдсэн байна (тэмтэрч үзээд) тэр нь гэхдээ яваандаа байхгүй болчихно. Дахиж шалгаж эхо-д харах шаардлагагүй, энэ удаагийнх шиг өвдөхгүй бол дахиж ирэх хэрэггүй, 5н жилийн дараа үзлэг шинжилгээ хийлгээрэй. Ер нь 5н жилийн давтамжтай үзүүлж байгаарай гэсэн. 

Ашгүй нэг эмнэлгээс саллаа гээд бөөн баяр болоод гуяа алгадаад сургууль дээрээ хүрээд ирсэн. 

Саяхан шөнө тв-ийн суваг сольж байгаад Sense and sensibility гарч байхаар нь үзсэн. Эхлээд удаагүй байсан болохоор утгыг нь бол ойлгочихсон. Өчигдөр номын сангаас номыг нь зээлсэн. Pride and prejudice-ийг бодвол уншигдаж өгдөггүй ном байна лээ. Гэхдээ яахав оройдоо нэг харж байхад дуусчих байлгүй дээ.