2013-08-31

Хөөрхөн..... биш...

Хүмүүс яаж ингээд хөөрхөн болоод төрчихдөг байна аа. Хөөрхөн хөөрхөн охидуудыг хараад дурлаад, хайрлаад, атаархаад байна шд :р

Гэтэл би яагаад тийм хөөрхөн биш юм :(

Би ч гэсэн тормогор алаг нүдээ тормолзуулаад явмаар л байна шд, тормогор байсан бол :р

Сар гаран хөдөлгөөнгүй суугаад, багш өдөр болгон хоол авч өгч бордоод, бассэйн йогтоо явахаа болиод сулраад тараад байна шд ий ий ий..

Уг нь өнөөдрөөс фитнэст явж эхлэх байсан чинь багш дахиад өнөөдөр ирж юмаа хий гэж дуудаад сэтгэлээр унаад сууж байгаа хүн л байна. Маргаашнаас л очихоос.. Бүтэн жилээр бүртгүүлчихсэн жилийн дараа булчин шөрмөс нь зангирсан хүн болж чадах нь уу, дундаас нь гараа өргөөд хэлээ унжуулаад буугаад өгөх нь үү бүү мэд.

Нуруу нугас, хөл гар хөшөөд хэрэг алга ..

2013-08-20

..

Хүмүүс яагаад бусдын амьдралруу хэт өнгөлздөг байна аа. Бүгд л тэдэнд зориулж бүхнийг сайн сайхан юм шиг харагдуулахыг хичээдэг юм шиг. Үнэндээ хэнд хамаатай юм бэ, өөрөө л болж бүтэж аз жаргалтай байвал. Хэн нэгэн өнгийгөөд олон юм яриад явна л биз, ганц удаа амьдрах амьдралд бусдын нүдэнд сайхан харагдах гэж биш өөртөө л сайхан амьдарвал болоо юм биш үү.
Бусдад зориулж амьдраад эцэст нь юу хожих юм бэ. Би лав өөрийнхөө төлөө өөрөөрөө амьдармаар байна.

2013-08-06

...

Би зүгээр л сэтгэлээ татаж авмаар байна, болдогсон бол.. Яагаад ч юм би хэн нэгэнтэй хамт байж чадахгүй юм шиг санагддаг. Гэтэл өдөр бүрийг, хором мөч бүрийг хамт өнгөрүүлэхийг хүссэн хүн гэнэт л гараад ирсэн. Уурлахаар чинь айдаг гээд намайг аргаддаггүй уур гархыг хүлээдэг тийм тэнэг, уулзаад гадуур явж байхдаа олон хүний дунд ч хамаагүй тэврээд хайрын дуу дуулдаг тийм сонин, надад л хайртай гээд чанга тэвэрдэг тийм л хүн. Харин яагаад ч юм би итгэж чадахгүй юм. Холбоо барихгүй ганц хоёр л хоновол хоолой боогдоод, бачуураад, нулимс урсаад байдаг хэрнээ ганц мсж-нд л хамаг зовиур дарамт үгүй болчихдог. Намайг хамгийн ихээр шаналгаж, хамгийн ихээр тайван амгалан байлгадаг тэр хүнээс сэтгэлээ татаж авмаар байна. Жижигхэн үйл, үйлдэл болгоных нь төлөө шаналмааргүй байна. Би зүгээр тайван амьдармаар байна, гэтэл шаналаад байх юм.. Бодохоор л гомдоод, хоолой зангираад, элдэв муу муухай юм төсөөлөн бодоод тэрэндээ шаналаад байх юм. Яаж тэгж бодохгүй амирлангуй болох юм бэ..
Би шаналмааргүй байна, тайван баймаар байна..

Яг одоо уулзмаар байна, хамт баймаар байна.. Гэхдээ л итгэж чадахгүй нь.. Надад итгэл гэдэг юм байдаггүй юм байхдаа..