2013-08-06

...

Би зүгээр л сэтгэлээ татаж авмаар байна, болдогсон бол.. Яагаад ч юм би хэн нэгэнтэй хамт байж чадахгүй юм шиг санагддаг. Гэтэл өдөр бүрийг, хором мөч бүрийг хамт өнгөрүүлэхийг хүссэн хүн гэнэт л гараад ирсэн. Уурлахаар чинь айдаг гээд намайг аргаддаггүй уур гархыг хүлээдэг тийм тэнэг, уулзаад гадуур явж байхдаа олон хүний дунд ч хамаагүй тэврээд хайрын дуу дуулдаг тийм сонин, надад л хайртай гээд чанга тэвэрдэг тийм л хүн. Харин яагаад ч юм би итгэж чадахгүй юм. Холбоо барихгүй ганц хоёр л хоновол хоолой боогдоод, бачуураад, нулимс урсаад байдаг хэрнээ ганц мсж-нд л хамаг зовиур дарамт үгүй болчихдог. Намайг хамгийн ихээр шаналгаж, хамгийн ихээр тайван амгалан байлгадаг тэр хүнээс сэтгэлээ татаж авмаар байна. Жижигхэн үйл, үйлдэл болгоных нь төлөө шаналмааргүй байна. Би зүгээр тайван амьдармаар байна, гэтэл шаналаад байх юм.. Бодохоор л гомдоод, хоолой зангираад, элдэв муу муухай юм төсөөлөн бодоод тэрэндээ шаналаад байх юм. Яаж тэгж бодохгүй амирлангуй болох юм бэ..
Би шаналмааргүй байна, тайван баймаар байна..

Яг одоо уулзмаар байна, хамт баймаар байна.. Гэхдээ л итгэж чадахгүй нь.. Надад итгэл гэдэг юм байдаггүй юм байхдаа..

2 comments:

  1. Дурлал шүү дээ наадах чинь зугатмаар, хаямаар санагдана гэхдээ харахаараа, уулзахаараа яг тэгээд л үүрд хамт баймаар, хаашаа ч явуулмааргүй, хаямааргүй санагддаг юм.

    Болж өгвөл өөрийгөө завгүй л байлгах хэрэгтэй, завгүй байхаараа сэтгэл юу ч бодохгүй амар байдаг юм. Эсвэл нүдээ аниад бясалгал хий, сэтгэл аяндаа л тайвшираад ирнэ ;)

    ReplyDelete
    Replies
    1. яг одоо сэтгэлээ татаж аваад холхон явмаар л байна, даанч өөр хэнч энэ хүнтэй дүйцэхгүй юм шиг санагдаад байнөө :(

      Delete