2015-11-16

Өнөөдрийн тэмдэглэл шахуу

Хүүе, намар нээрээ ингэж бороо ордог билүү юу билээ. Ойрд хоёр гурав хоног бороо ороод, бороо ороогүй өдөр нь хувцасаа угаасан чинь хатаж амжаагүй дахиж ороод бараг 4 5 хоног дэлгээд тавьчихсан чинь хувцас ч хатахгүй гэр ч хатахгүй онцгүй байнаа.. Тэгээд гандан буурахгүй өнөөдөр дахиад угаачихсан орой очиж дэлгэж тавина даа. Алгын чинээ гэртэй хүн чинь хувцасаа дэлгээд тавьчихаар орноос өөр газар олдохгүй шүү дээ. Тэнгэр бүрхчихээр бүр сонин сэтгэл тавгүй болчих юм байна. Нэг гэрийн хоёр хүн надруу зураг явуулахаар нь нэгэнд нь хариу бичсэн чинь нөгөөхрүүгээ яагаад бичихгүй байгаа юм гээд байх юм ккк..
Нээрээ шөнөжин хийж байгаа ажлаа зүүдлээд арай гэж хүнийг ажилд нь явуулахаар сэрээд, явуулчихаад буцаад унтсан чинь нэг ярьдаг үнээ намайг хөөгөөд яасан ч хурдан юм. Арай гэж баригдахаасаа өмнө сэрсэн шд ккк..

2015-11-05

Үлгэр яриулсан нь

Өчигдөр гэнэт багын явдалаа санаад.. Бага эгч бид хоёр 5н насны зөрүүтэй юм л даа. Багадаа эгчээсээ өөр хүнтэй бараг тоглож үзээгүй хөөрхий ичимхий гэж юу гэхэв хүүхэд байлаа. Би ер нь хар багаасаа шөнө нойр хүрэхгүй, нөгөө хонь хурганы хөл тоолох юм бол бүр толгой нь сэргээд унтдаггүй хүүхэд байсан юм. Харин эгч маань сайхан нойртой, бүр атаархмаар амархан унтдаг байсан одоо ч тийм л байх хэхэ. 
Хамгийн тод санадаг юм маань гэвэл бага эгч бид хоёр дандаа хамт унтдаг байхад болсон явдал л даа. Миний нойр хүрэхгүй болхоор эгчийг "Маша баавгай" ярьж өг гээд яриулдаг байлаа. Эгч ярьж байгаад өөрөө нойр нь хүрээд хэл нь орооцолдоод зарим хэсгийг нь алгасана. Би наана нь байнга сэрээгээд, тэр хэсгийг нь орхичихлоо гээд дахиж яриулна хэхэ. Бүр болохоо болихоор нь босч явж нүүрээ угааж ир гээд нүүрийг нь угаалгана. Хөөрхий эгч маань тэгээд үгэнд ороод яваад нүүрээ угааж ирдэг л байсан юм даа. Тэгээд болоогүй ээ аяганд ус хийж авчираад модон орны толгой дээр усаа тавьж байгаад эгчийг нойрмоглоод унтах гээд байвал нүдэнд нь ус дусааж сэргээдэг байлаа шд.. Одоо бодоход би яасан ч ядаргаатай байсан юм, эгч ч яасан дуулгавартай байсан юм хэхэ.. Надад дүү байгаад намайг тэгсэн бол би тэгж ярьж өгч чадах байсан болов уу даа. Ааш муутай юм болхоороо зад загнаад ярьж өгөхгүй ч байсан байж магадгүй дээ хэхэ.