2015-11-16

Өнөөдрийн тэмдэглэл шахуу

Хүүе, намар нээрээ ингэж бороо ордог билүү юу билээ. Ойрд хоёр гурав хоног бороо ороод, бороо ороогүй өдөр нь хувцасаа угаасан чинь хатаж амжаагүй дахиж ороод бараг 4 5 хоног дэлгээд тавьчихсан чинь хувцас ч хатахгүй гэр ч хатахгүй онцгүй байнаа.. Тэгээд гандан буурахгүй өнөөдөр дахиад угаачихсан орой очиж дэлгэж тавина даа. Алгын чинээ гэртэй хүн чинь хувцасаа дэлгээд тавьчихаар орноос өөр газар олдохгүй шүү дээ. Тэнгэр бүрхчихээр бүр сонин сэтгэл тавгүй болчих юм байна. Нэг гэрийн хоёр хүн надруу зураг явуулахаар нь нэгэнд нь хариу бичсэн чинь нөгөөхрүүгээ яагаад бичихгүй байгаа юм гээд байх юм ккк..
Нээрээ шөнөжин хийж байгаа ажлаа зүүдлээд арай гэж хүнийг ажилд нь явуулахаар сэрээд, явуулчихаад буцаад унтсан чинь нэг ярьдаг үнээ намайг хөөгөөд яасан ч хурдан юм. Арай гэж баригдахаасаа өмнө сэрсэн шд ккк..

2 comments:

  1. Хувцас хатдаггүй чинь харин хэцүү шүү, анх Сингапурт очиход 7 хоног бороо ороод хувцас хатахгүй ёстой нэг тухгүй байж билээ. Бээжинд ч бас бороотой л байна, маргааш хүйтэрвэл энэ бороо цас болж хувирах байх гэж горьдоостой. Хэрэв ээ цас орвол танай тийшээ би сайн үлээнээ за ;) Өвөл цас л орвол гоё :)

    Зүүд гэснээс би сүүлийн үед дандаа буудалцаан, дэлэбрэлт л зүүдлээстэй.

    ReplyDelete
    Replies
    1. Ашгүй нэвтэрчихсэн үү хэхэ, өчигдөр бас бороо ороод өнөөдөр бүрхэг онцгүй байнөө.. Энд нээрээ бороо хэт ороод цанын бааз хиймэл цас оруулсан чинь бороонд хайлаад нээлтээ долоо хоног хойшлуулж байгаа гэж өчигдөр мэдээгээр гарч байсан.

      Ойрд хэт их буудалцаж дэлбэрээд тэрэнд санаа зовж дээ, би өнөөдөр дахиад л үнээнд хөөгдөөд кк юун ч үнээсэг юм гээд сууж байна кк

      Delete