Хамгийн тод санадаг юм маань гэвэл бага эгч бид хоёр дандаа хамт унтдаг байхад болсон явдал л даа. Миний нойр хүрэхгүй болхоор эгчийг "Маша баавгай" ярьж өг гээд яриулдаг байлаа. Эгч ярьж байгаад өөрөө нойр нь хүрээд хэл нь орооцолдоод зарим хэсгийг нь алгасана. Би наана нь байнга сэрээгээд, тэр хэсгийг нь орхичихлоо гээд дахиж яриулна хэхэ. Бүр болохоо болихоор нь босч явж нүүрээ угааж ир гээд нүүрийг нь угаалгана. Хөөрхий эгч маань тэгээд үгэнд ороод яваад нүүрээ угааж ирдэг л байсан юм даа. Тэгээд болоогүй ээ аяганд ус хийж авчираад модон орны толгой дээр усаа тавьж байгаад эгчийг нойрмоглоод унтах гээд байвал нүдэнд нь ус дусааж сэргээдэг байлаа шд.. Одоо бодоход би яасан ч ядаргаатай байсан юм, эгч ч яасан дуулгавартай байсан юм хэхэ.. Надад дүү байгаад намайг тэгсэн бол би тэгж ярьж өгч чадах байсан болов уу даа. Ааш муутай юм болхоороо зад загнаад ярьж өгөхгүй ч байсан байж магадгүй дээ хэхэ.
Yamar huurhun yum be tanai egch!
ReplyDeleteхарин тийм байгаа биз дээ, гэхдээ том болоод газар дээрх ганц дүү гэж дарамтлуулаад зөндөө зарагдсөөн ккк
DeleteОйрд яагаад миний тухай байнга бичээд байнаа. Би бас яг дээд талын эгчийгээ за гэтэл нь шалдаг байсан шд. Хөөрхий эхлээд л үгүй гэж эхлээд нэг мэдэхэд за болчихсон л сууж байдгийн. Би өөрөө эгч бол үгүйгээрээ л дуусах хүн юм байгаа юм.
ReplyDeleteхэхэ би бас үгүй гээд бүр гүриймээр санагдаад байдаг шд.. манай эгч энэ үедээ үгүй ч гэж хэлж байгаагүй байхөө хөөрхий
Delete