2015-10-29

Шар палааж

Би ээжийгээ дуурайсан нимгэн цагаан арьстай л даа. Багадаа дандаа гэрийнхэндээ шараараа дуудуулдаг байсан болхоор шар өнгөнд үнэн голоосоо дургүй байлаа. Уг нь би шар биш цагаан шдээ. Бага ангид байхад билүү дээ ээж хаанаас ч юм том цагаан захтай нэг нь шав шар, нэг нь яв ягаан платье авчирав. Ягаан нь даанч багадаад шар нь таараад надад шарыг нь өгсөн юм л даа. Тэрэндээ дургүй гэж юу гэхэв. Дургүйцээд хол явж шалих биш нэг хүүхдийн баяраар тэрийгээ өмсөөд аавын ажлын хүүхдийн баярт явсан юм. Тэнд зургийн уралдаан зарлаад нөгөө л нэг шуудан зөөдөг усны шувуу уул усаа зураад өгсөн чинь шагнал авч байлаа. Тэр нь "Ялаа хэрхэн заан болсон бэ?" билүү тийм ном байсан юм. Тэр ном маань хаана байгаа билээ байз. Тэгээд бүгдээрээ хамт авхуулсан зураг дээр тодоос тод шар палаажтай малийсан нөхөр тод томруунаар гарсан байдаг юм. Одоо харахаар надад шар өнгө гоё зохидог юм байна лээ. Шар мар гэж шоолоогүй бол би шар өнгөнд дуртай ч байх байсан юм билүү хэн мэдлээ.
Ер нь хүүхдүүдийг янз бүрээр өхөөрдөөд шоолоод байвал тэр тал дээрээ их эмзэг болдог гэдгийг их олон юмаар өөр дээрээ мэдэрсэн хүн байна би. Томчууд юм бодохгүй өхөөрддөг ч тэр чинь хүүхдүүддэд их хүндээр тусдаг юм шүү, ард түмээн санаад авчихаарай хэхэ..

8 comments:

  1. Миний тухай биччихэж гэж бодлоо шд хэхэ. Би бас шараараа дуудуулдаг цагаанка байлаа хаха. Тэгээд палаажн биш юбкатай байлаа. Өөр өмсөх юмны сонголт үгүй тул үг дуугүй өмсдөг байлаа. Шар гэж хэлүүлдэгтээ эмзэглээд шар хувцас өмсөх дургүй байлаа. Одоо ч гэсэн байхгүйтэй ижил ганц л байгаа, ганц л өмссөн. Нээрээ л эмзэглэдэг үнэн үнэн хихи.

    ReplyDelete
    Replies
    1. харин яг тэгдэг тэ, надад одоо шар хөх ногоон гээд тод өнгө холилдсон нэг цамц байгаа өөр шар юм байхгүй хэхэ

      Delete
  2. Номны нэр бас байнаа. Юун тухай ном байсын?

    ReplyDelete
    Replies
    1. хүүе чи блогтоо юм бичээчээ кк

      тэр номонд ялаа шиг жижиг худал зүйл хэрхэн заан шиг том болж байгаа талаар бичсэн байдаг юмаа

      Delete
  3. Би бас танай талынх юм байна. Багадаа шар гэж дуудуулж байгаагүй л дээ, ер нь ч нэрнээсээ өөрөөр бараг дуудуулж байгаагүй юм байна. Харин оюутан болоод л арьсныхаа өнгийг шар гэдгийг мэддэг болсон ш д. Тэгээд одоо ч хааяа шар арьстай гэдэгтээ эргэлзэж эсвэл үл итгэж толинд орчих шахан өөрийгөө сонжидог гэж байгаа, хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, минийхээр шар хүн чинь шал өөр байдаг шд. Үс нүд нь хүртэл шар туяатай, гэтэл би чинь бор үс нүдтэй хүн юу гэж шар байдаг юм гээд заргалдана шд :р

      Delete
  4. хаха, ёстой хөөрхөн юмаа.
    би өөрийгөө цагаан эсвэл шар л гэж боддог байлаа.
    Харин нөхөрт гарснаасаа хойш бор юм байна шдээ гэх хүмүүстэй таардаг болсон.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, цаввв цагаан нөхөр юм бишүү

      Delete