2015-10-23

Нэвтрүүлэг

Хүмүүсийн блогоор орохоор ойрд тохиолдсон сонин сайхан, ойрд сурж мэдэж ойлгосон зүйлсээ бичээд гоё юмаа. Гэтэл би энд яг нэг робот аятай өглөө ижил цагт сургууль дээрээ ирээд лаб-даа ганцаараа сууж сууж орой нь гараад тав алхаад гэртээ орно. Ямар ч хүн амьтантай харицахгүй болхоор сонин сайхангүй хүн болоод удаж байнаа. Угаасаа ч нэг их сонин сайхан тохиолддоггүй хүн байсан л даа хэхэ.. Тэгээд ойрд үздэг нэвтрүүлгээсээ нэгийг нь оруулъя гэж бодлоо.

Нэг их хайж үзээд байдаггүй ч хааяа суваг солиод явж байхад таардаг "Том болсон хүмүүс"ийн нэвтрүүлэг 어쩌다 어른 гэдэг нэвтрүүлэг үздэг юм. Том болсон гэхээр баяжсан хүмүүсийн талаар бишээ хэхэ, зүгээр насанд хүрсэн томчуудын амьдралын талаар хэдэн хүмүүс оролцоод ярилцдаг нэвтрүүлэг байгаа юм. Нэвтрүүлэг бүрт өөр өөр сэдэв гаргаад, тэр талаараа хоорондын үзэл бодол, асуудал зэргийг ярилцдаг. Тэгээд гудамжинд нэг өрөөнд хүмүүс ороод тэр талаар бас үзэл бодлоо хэлдэг, нэг тиймэрхүү нэвтрүүлэг байгаа юм. Жишээ нь саяхан нэг үзэхэд гэрийн талаар ярилцсан. Хүмүүсээс ямар гэрт амьдрахыг хүсдэг вэ гэж судалгаа авсан талаараа, өөрсдөө ямар гэрт амьдрахыг хүсдэг, гэртэйгээ холбоотой дурсамж гэх зэргээр ярилцана л даа. Энд 전세 буюу мөнгө зээлдүүлээд 2 жилийн гэрээтэйгээр байранд нь амьдраад гэрээгээ дуусахаар байрнаасаа гарахдаа мөнгөө буцааж авах гэсэн систем их хөгжсөн газар байгаа юм. Хувь хүмүүс хоорондоо үл хөдлөх хөрөнгө зуучлах газраар баталгаажуулсан гэрээ хийнэ. Ойрд үнэ нь байр худалдаж авах үнэтэй бараг ойролцоо болоод байгаа учир сүүлийн үед хүмүүс нэмж зээл аваад байр авсан нь дээр гэдэг болсон.
Ямар гэрт амьдрахыг хүсдэг вэ гэж асуусан судалгаанд хамгийн их хүн "тав тухтай гэр" гэж хариулсан байсан. Хувийн орон сууц хаус гэж хариулах боловуу гэж бодсон гэж нэг хөтлөгч нь ярьж байсан. Дараагийнх нь сургууль, сургалтын газар сайтай газар гэж хариулсан. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бол өөрсдөд нь тав тухгүй байсан ч хамаагүй сайн сургууль, сургалтын төвтэй газар сонгодог гэсэн үг л дээ. Хаанаас сонслоо доо, нэг хүн хүүхдээ сайн сургуульд сургахын тулд өөрөө ажилдаа бараг цаг гаран явдаг газарлуу нүүсэн гэж байсан. Ер нь хүүхэд төвтэй амьдардаг болчихдог юм шиг байгаа юм.

Гэх мэт янз бүрийн юм ярина. Ойрд нэг ийм юм хум ярьдаг нэвтрүүлэг сонирхдог болоод байгаа юм.. хэхэ

4 comments:

  1. Их сонирхолтой байна, хүүхэд төвтэй амьдарнаа гэдэг нь

    ReplyDelete
    Replies
    1. гол асуудал нь хүүхэд нь томроод өөрийнхөөрөө байх гэхээр ээжүүд нь их сэтгэлээр унадаг гэсэн. Хаягдсан юм шиг сэтгэгдэл төрөөд, тийм болхоор өөрийн дуртай юмаа бас олж хийх хэрэгтэй гээд л ярьж байна лээ

      Delete
  2. Хөөрхөн Бээмбэрхэн шүү гээд л инээмсэглэсээр чиний бичлэгийг уншиж дуусдаг болсон оо анзаарлаа :) Энэ тэнд үлдээсэн сэтгэгдэл бас миний блогт үлдээсэн сэтгэгдэл чинь хүртэл хөөрхөн санагдаад байдаг юм.

    Гэр орон гэдэг ер нь том жижиг нь гол биш тув тухтай л байх хэрэгтэй гэж боддог :)

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, би энд ичингүйрэн балайраад сууж байна шд :р

      би ч өөрийн гэсэн гэртэй болоод амьдрахсан л гээд байж байна. Хөлсний жижиг өрөө болхоор юу ч багтахгүй, өөрийн хүссэнээрээ тохижуулж ч болохгүй сайхан байнөө кккк

      Delete