2015-10-27

Атаархаад л..

Өнөөдөр бүр хамаг атаархуу зан хөдөлчихлөө байна. Нүүр ном дээр хамаг юм нь тод хөөрхөн охидуудыг харж атаархаад.. Би ч яахав угийн бүдэгхэн хүн л дээ. Тэглээ гээд оёулж зүсүүлээд тод томруун болох юмсан гэж боддоггүй юмаа. Ээж маань гомдоно шдээ, өөрийг нь хуулаад тавьчихсан юм шиг охин нь юм чинь.. Гэхдээ л хүн юм болхоороо хааяа ийм хөөрхөн охидуудыг хараад атаархаад байна шүү дээ. Ёстой нөгөө юу идэж уухаараа ийм хөөрхөн болчихдог байнаа гээд баахан атаархаж суух шив.
Дараагийнх нь болхоор өөрийнхөө дуртай юмыг олчихсон хүмүүст атаархана. Би ч өдий насалталаа юу хийхээрээ аз жаргалтай болдог, юунд дуртай гэх мэт өөрийгөө бүрэн хайж олохгүй л байгаа хүн дээ. Тийм болхоороо тэр юмуу, хүмүүс хүсэл мөрөөдөлөө олоод зорилготой амьдарч байгаад нь нууцхан атаархдаг юмаа. Гэхдээ хар санаа агуулж тэр хүнийг бүтэлгүйтээсэй гэж бодохгүй л дээ. Би энэ хүн шиг өөрийнхөө дуртай юмыг, чаддаг юмыг олох юмсан гэж л атаархаад байдаг юм.
Тэгээд гоё гоё найз нөхөдтэй хүмүүст бас атаархана даа. Заримдаа ч хараад байхад хэн нэгэн хүний зүгээр нэг уйдсан үедээ холбоо барьж, уулздаг хүн юм шиг санагдаад гомдоод байх юм. Тэгээд нэг хүнд гомдсондоо саяхан залгахаар нь аваагүй ээ яршиг. Би чинь өөрөө завгүй байсан ч ганц мсж бичих цаг гардаг л байхгүй юу гэдэг бодолтой хүн болхоор тэр хүмүүсийг ойлгохгүй байгаа юм л даа.

Заа тэгээнд энд нэг атаархал гомдол цацруулсан хүн оройн хоолонд юу идье дөө гээд сууж байна даа хэхэ..

4 comments:

  1. Хэхэ, энэ бүхнийг бичиж байгаа сэтгэл чинь тод хөөрхөн санагддаг юм. Заавал бусад шиг царай зүсээрээ тод сайхан биш ч чамтай л хамт үгүй болох энэ сэтгэлээрээ л тод, сайхан байх нь чухал шүү.

    Би бас хааяа яг өөрийгөө ямар хоббитой, яадаг хүсэл зорилготой гэдгийг ч мэддэггүй юм. Зорилго тавиад түүнийхээ араас завгүй амьдарч байгаа хүмүүсийг харахаар өөрөө өөрөө ичнэ ээ :(

    Найз нөхөд гэснээс энэ хүмүүс чинь зөвхөн нэр алдар бас амжилттай эсвэл баян яваа хүмүүстэй нөхөрлөх их дуртай байх юм, яг өчирдөр энэ байдлыг мэдэрээд сэтгэл их эмзэглээд байгаа.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, би болхоор энд ирээд со-нууд англи хэлгүй мань мэтийг бол тоож харьцдаггүй юм байна гэж бодоод байгаа шд. англи хэлтэй бол хэлээ сайжруулна гээд учиргүй найз нөхөд болдог юм шиг байгаан.. гэхдээ надад ч бас учир байгаа л даа, хүнтэй амархан яриа өдөж чаддаггүй сонин төрсөн хүн байгаан кк

      Delete
  2. Хөөрхөн юм, би чиний найз байсан бол чи надад гомдоод алголчихсон байх байжээ.
    Ар гэрийн асуудалтайгаа зууралдаад л тэгээд л хэрэг болохоороо л хүнтэй ярих юм байна шдээ хммм, гэхээд найз нөхөд минь намайг гэвэл би бол бүх л зүрх сэтгэлээ зориулхад бэлэн л байж байдаг юм. Мэнд усгүй л алголчихдог болохоос :p

    ReplyDelete
    Replies
    1. ккк би их зууралддаг найз юм шиг байгаан. ар гэртэй болохоороо бас зууралдаад завгүй болох байлгүй, манай ар гэртэй найзууд бүгд л хааяа нэтэд орно, тэгэхээр нь сайн муугаа мэдэлцэж байгаа юм чинь хэхэ

      Delete