2015-10-20

Хүүхэд ээ гэж ..

Би их аймхай хүн болхоороо өөрийнхөө үзэл бодлыг бусдад илэрхийлэхээсээ айгаад байдаг юм л даа. Ер нь бол хүн хүний  үзэл бодол, өссөн орчин өөр болхоор миний бодол бусадтай таарах албагүй гэж боддог болхоор нэг их нийтэд зарлах дургүй ч байж магадгүй юм.

Солонгост ирээд 5н жил гаран боллоо. Их дотогшоо хүн болхоор найз нөхөд гэж байхгүй ээ хөөрхий. Солонгосчуудын амьдралыг тв-ийн нэвтрүүлгүүдээс л үзэж мэдэж авна. Анх хөгжөөнт нэвтрүүлгүүдийг нь л үздэг байсан болхоор нэг их мэддэггүй байлаа. Харин сүүлийн үед янз бүрийн юм ярьдаг нэвтрүүлгүүдийг үздэг болоод байгаа. Тэр нэвтрүүлгүүдээс үзэхэд эднийхэн "үр хүүхдээ дийлдэг эцэг эх байхгүй" гэж их ярих юм билээ. Би ч Монгол гэр бүл гэвэл өөрийнхнийхийгөө л мэдэх тул манайхан ийм биш гэж хэлж зүрхэлдэггүй юм. Манай гэрт бол "ээжийг дийлдэг хүн байхгүй" учир их гайхдаг юм л даа. Эднийхэн бол хүүхдээ багаас нь бүх юмыг нь хийж өгөөд бараг л толгой дээрээ гаргачихсан санагдаад байдаг юм. Ямар сайндаа л шилжилтийн насан дээрээ эцэг эхрүүгээ "та нар надад юу хийж өгсөн юм?" гэдэг гэж их ч олон нэвтрүүлгээс их ч олон хүнээс сонссон. Тийм болхоор нэг хоёр айлын хүүхэд тэгдэггүй юм байна гэж бодоод байгаа юм. Манай гэрт тэгж эцэг эхрүүгээ хашхирах нь бүү хэл чангахан дугардаггүй байлаа. Бага байхад л ээж  надад "ах эгч чинь чамд үг хэлбэл зөвийг нь аваад бурууг нь хаячихаж бай, чамд ах эгчтэйгээ сөргөлдөх эрх байхгүй ээ" гэж хэлдэг байсан. Тийм болхоор би эд нарыг эцэг эхтэйгээ хэрэлдэж муудалцдаг гэхээр бүр гайхдаг байх л даа.
Аав ээж хоёр маань хэдэн хүүхдүүдээ өсгөж, мэргэжилтэй болгох гэж өдөр шөнөгүй ажиллаж байхыг нүдээрээ харж өссөн болхоор ч тэрүү үргэлж аав ээждээ баярлаж явдаг ч хэлж үзээгүй, аль болох нэмэр болохсон ядаж нэрмээс болохгүй байх юмсан гэж боддог болхоор эдний хүүхдүүдийн талаар сонсохоор хааяа уур хүрэх нь ч бий. Сүүлийн үед нас барсаны даатгалын мөнгөнөөс болж эцэг эхээ хөнөөсөн хэрэг мэдээгээр үе үе сонсогдох болж.. Тэр бүрт хүүхэдтэй болно гэхээс айх ч шиг...

Баахан юм бичээд байсан сүүлдээ өөрийнхөө хэлэх гэсэн гол санаагаа мартчихлаа хихи.. Ер нь бол гол санаа нь хүнээр хүн хийх хэцүү юмаа. Хүүхдүүдээ, баян хүн, боловсролтой хүн биш САЙН ХҮН болгож хүмүүжүүлээсэй л гэж бодох юмдаа. Би хэзээ ТОМ ХҮН болох бол гсн кккк

10 comments:

  1. Том болохоороо ойлгоно оо :)

    гэснээс би л лав эрхлүүлж толгой дээрээ гаргахгүй мөртлөө өөрөөсөө холдуулах дургүй ээжшт ккк

    ReplyDelete
    Replies
    1. толгой дээр гарсан хүүхэд ёстой муухай.... өөрөөсөө холдуулах дуртай ээж байдымуу кккк

      эд нар бүр хамаг юмыг нь хийж өгдөг нь таалагддаггүйн, хоол гэж нэхэж идчихээд л байдаг юм бишүү нэвтрүүлгүүдээс нь сонсоод байхад

      Delete
    2. Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн хэл яриа, үйлдэл хөдөлгөөн их чухал болохыг бас ойлгоод хүүхэдтэй болохоороо үг үйлдэл бүхнээрээ зөв л хүмүүжүүлэх юмсан гэж боддог юм гэхдээ хүний амьдралыг урьдчилж хэлэх хэцүү болохоор ингэнэ тэгнэ гээд бас амлаад байж болохгүй нь ээ.

      Delete
    3. ай хэлээд юугхэв,, би ч өөрөө том болохоо бодъё доо ккк

      Delete
  2. Одоо энд ч бас тэгж толгой дээр гарсан хүүхэд их л бий болж байна даа.
    Ийм ч юм авч өг, үгүй чадахгүй гэж ирээд л ээж аавыгаа загнаж, гудамжинд далайж цохиж байгаа жоохон хүүхэд байх л юм

    ReplyDelete
    Replies
    1. аймар юм.. би айгаад том болохоо байлаа кк

      Delete
  3. Хүүхэдтэйгээ хамт л томроно шүү дээ. Тэд нар чинь бидний мэддэгүйг мэдүүлж мэдэрдэггүй байсныг мэдрүүлдэг ид шидтэнгүүд шүү дээ. Тэднийгээ зөв залаад явахад асуудалгүй, чиний хүүхдийн хүмүүжил чиний гарт. Боломжийг ашиглаад нийгэмдээ нэг шинэ ХҮНийг бэлдээд өг.

    ReplyDelete
  4. би бас буруу хүмүүжүүлэх вий гэхээс ёстой л калтдаг даа.
    Гэхдээ тэгээд л биеийг нь төрүүлхээс цаашгүй юм шиг заримдаа санагдаж шантардаг ч уйгагүй байвал хэзээ нэг өдөр үр дүнг нь харна даа гэсэн итгэлээр л амьдарч байна даа. Зам зуурын хямралын үеүүдэд нь хамтдаа байж, даван гархад нь тусалж чиглүүлж өгвөл эцэг эхийн үүрэг тэр биз л гэж боддог. Тэр нь шилжилтийн үе, гэрлэлтийн дараах хямралын үе гэх мэт.

    ReplyDelete
    Replies
    1. Тэр ч тийм шүү. Бид нар өөрсдөө зөв санаж амьдарвал хүүхдүүд ч бас тэгж амьдрах байх гэж бодогдоод байдаг болсоон.

      Delete