2017-10-11

Ном



"Хатагтай Перегрины онцгой хүүхдүүдийн асрамжийн газар" гээд кино гарсан даа. Би тэрийг сонсоод номыг нь уншмаар санагдаад хуучин номын дэлгүүрээс авч уншсан, эхлээд киног нь үзчихвэл киногоор нь төсөөлчих байх гээд. Киног нь үзэх сэдэл төрөхгүй байгаа, зургийг нь харахаар дүрүүд нь миний төсөөлснөөс шал өөр болоод дэмий юм шиг байна өө. Хоосон ч гэсэн бүр хэт өөр юм байна лээ.
Эхний ном нь ч яахав тэгс ингэсгээд дууссан. Драма шиг төгсгөл хэсэг нь дараагийн номыг нь уншаарай гэж дуусдаг нээх зэвүүн хэхэ. Дараагийн номыг нь арай гэж хайж олж аваад уншсан, хааяа ч бүр өмнөөс нь санаа зовоод номоо тойрч хэсэг явж байгаад уншиж эдр кк, хааяа тэнэгийг нь гайхаад арай гэж уншиж дууссан. Төгсгөл хэсэгт нь хэсэг шоконд ороод ургацын баярыг тохиолдуулан сүүлийнхийг нь унших гээд аваад тавьчихсан байсныгаа саяны олон хоногийн амралтаар дуусгасан. Эхлүүлэх гэж бас хэсэг зугтаад, эхлүүлчихээд баахан тойрч яван барин дуусгав шүү дээ. Би санаа зовмоор юм үзэж харж чаддаггүй шд нээрээ, өмнөөс нь санаа зовоод зугтаад байдаг байхгүй юу хэхэ.
Ааль дээр "Луун шивээст охин"-ы 2р номыг эхлүүлсэн тойроод бараг жил боллоо хаха. 

2017-09-27

Үс гэзэг

Сая сарын өмнөөс шахуу үс маань бүр эрчимтэй унаад өө, бараг сүүлдээ үсээ угаах, угааж дуусаад усыг нь шувтрах, сам хэрэглэх биш гараараа самнахаас ч зүрхшээдэг боллоо шүү дээ. Үс угааж байхад л өчнөөн уначихаад хатааж байхад шалаар нэг үс болоод тас хар голтой хүн хэсэг санаагаар унаж явав. Яг хэрэглэж байсан шампунь дуусаж таараад өөр нэг үс уналтанд сайн гэхээр нь жижигхэн хэрнээ үнэтэй шампунь авчихаад санаагаар унаастай шалны үсээ түүгээстэй хэд хонолоо. Тэгсэн нүүрном өмнөх юм сануулаад байдагт нь нодлин өдийд бас үс унаад санаагаар унаад явж байсан пост гараад ирдэг юм даа. ТВ-гээр улиралын чанартай үс унадаг удахгүй өөрөө гайгүй болчихно гэсэн нэвтрүүлэг үзээд сэтгэл санаа арай дээрдээд шинэ шампуниараа угаагаад сууж байтал өнөө өглөө гэнэт өмнөхөөсөө арай бага унаад байгаа нь илт харагдаад хичнээн баярлав. Улиралаас болов уу ганц хоёр түрхсэн Е витаминаас болов уу шинэ авсан шампуниас болов уу орой хааяадаа хуйхаа самнаж байгаагаас болов уу бүү мэд хэхэ. Ямартай ч үс унах нь багасаад өнөөдөр сэтгэл санаа сайхан байх чив ээ.. Нээрээ өчигдөр царай зүс сайхан болно гэхээр нь үсээ тайруулчихсан, уг нь овоо ургаад доод хавирга хүрэх шахаж байсан үсийг арай их тайрчихав уу гээд л сууж байна. Удахгүй ургачихна дөө.

2017-07-11

Ойрын хэд хоног

Зиа сайхан наадаж байгаа байхдаа миний Монголын ард түмэн. 3н жилийн дараа гэртээ харьчихаад ирсээн. 15 хоног бол нүд ирмэж амжилгүй л өнгөрдөг юм байна. Их хажиг зожиг болсон гэдгээ маш ихээр мэдэрлээ. Хүмүүс намайг хараад улам жижигхэн болчихсон юмуу, яасан өсдөггүй юм гэнээ уг нь өсөх нас нилээн дээр дууссан санагдаад байх юм.
Явдаг өдөр нисэх дээр онгоц их байгаа тул хөөрөх зөвшөөрөл хүлээж байна гээд 40н минут онгоцонд хэлбэрт ортол суусан. Ирдэг өдөр онгоцондоо суугаад хөөрөх гэтэл нэг хүний бие өвдөөд гээд буцаад, нөгөө хүн буусан тул онгоцоо шалгана гээд бүгд буугаад дахин суусаар байтал бас нэг цагийн дараа хөөрсөн гээд цагтаа нисэх заяагүй л юм боллоо. Тэгсэн ээж маань нисэх цагт нэг ягаан онгоц уг нь биш шиг байх юм гэсээр сүүгээ өргөчихөөд явчихсан гээд маргааш нь яриад хөхөрч унаад байсан, бодвол Иркутск юмуу Бээжин явах онгоцонд өргөсөн бололтой ккк..
Цаг агаарын хувьд нар хурц, халуун ч гэлээ оройдоо сэрүүхэн, сүүдэртэй газар сэрүүн салхитай эндэхтэй харьцуулах юм биш.. Ирээд метронд суухын хооронд хамаг бие чийг даагаад, гэр ганц цонхтойг хэлэхүү, бороо ороод цонхоо онгойлгож чадахгүйг хэлэхүү саун шиг л байна. За яахав, халууцаж урсаж яваагаа гайхсаар бардаг л зун дөө.. Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжлээд л ...

2017-06-09

Цэл залуу нас мину

Өөрийгөө цэл залуугаараа яваа гээд бодоод явдаг юм уг нь. Тэгсэн энд ирээд 7н жил болжээ, уг нь бол мэдэж чадахгүй юм их өөрийн гэсэн үзэл бодол бага гээд л том болох болоогүйгээ гайхаад сууж байдаг. Гэтэл багш орж ирж юм ярихдаа үгийн дунд хавчуулаад "чи ч одоо нас явж байгаа юм байна даа, эртхэн хүнтэй суугаад хүүхэд гаргасан нь дээр дээ. Би оройтож хүүхэдтэй болсон их хэцүү шүү, манай үеэл дүү нар бүгд 30 гарчихсан хэрнээ хүнтэй суух талаар бодож байгаа ч хүн алга. Ер нь хүнтэй суусан нь дээр шүү" гээд хааяа хааяа сануулаастай. Хүн хартай суу гэдэг дарамтанд орохоосоо өмнө наашаа ирсэн болохоор ер нь дарамт багатай амьдраад байгаа юм л даа. Саяхан эгчтэй ярьж байсан чинь "чи ер нь арай л дэндүү мөрөөрөө амьдраад байгаа юм бишүү" гэсэн хаха. Хүнд гэм хоргүй л амьдарч байна яахав дээ тэ. За тэр амьдрал яахав цаг агаар ярья.
Энд жил ирэх бүр халуун болоод, нодлин зуныг бодож сэтгэлээр унаад.. Одоохондоо ч яахав өмдтэй, шөнө оройдоо цамцтай явж болохоор байгаа. Яг энэ хэвээрээ 9н сар хүргэдэг бол сайхан л байна.

2017-05-24

Зун айсуй

Миний муу блог халтайлгаад байж л байх юм дөө ккк. Ойрд юм бичих дур сонирхол няд болсоон. Сураад ч байгаа юм шиг гүй ч юм шиг өдөржин сургууль дээр л сууж байдаг болсон, болсон ч гэж угийн тийм байсан л даа. Манай лабд байсан нэг со төгсөөд, нэг нэпка өвдөөд нутаг буцаад алдуурсан тул би ганцаараа үлдсэн. Багш маань хөөрхий одоо төгсгөчих санаа агуулаад сачий хүрдэггүй ээ бид хоёрын.. 
Энд ойрноос эхлээд өдөртөө халаад шөнөдөө сайхан сэрүүхэн байгаа, юу юугүй зун болчихлоо доо. Тэгсэн нөгөө нэг үйлтэй үс ноосны асуудал эхлээд байж байна. Хөлнийхөө халиурсан хэдийг яаж цааш нь харуулах вэ гээд, ядаж манайд печь байхгүй тул печинд халаадаг вакс хэрэглэж чадахгүй байгаа. Цаасанд наалттай нь болохоор хальт мульт халтуурдлаа гэхэд л нэг хайрцгийг хоёр удаа хэрэглээд байгаа. Залхуу хүн чинь байнга арчилж янзлах чинь хэцүү юм байна шүү дээ. Хусахаар ширүүн болчих боловуу гээд, анх тосолж байсан чинь долоо хоногт нэг хэрэглэхгүй бол өрвийгөөд гараад ирэх юм байна лээ. Өөр аятайхан амархан, сард ганц манц хэрэглэх арга байдаг боловуу гээд нэтээр хайсан шигээ зундаа бэлдээд сууж байхчуу.

2017-01-05

Малгай дугаар хоёр

Нэгдэхээс эхлээд хоёрдох малгайгаа эхлүүлсэн чинь өчигдөр шөнө дууссан. Шөнө нойр хүрэхгүй бага багаар нэхээд байсан чинь гялс дуусчихдаг юм байна. Хоёр малгайндаа зориулж 2, 2 бөндгөр утас авсан чинь арай л гэж хүрлээ. Сүүлийн малгайг бол сатуркатай зүүгээр бөөрөнхийлөөд дан зөвөөр нэхээд дээш нь утсаа бараг дуустал нэхэж байгаад сүүлд нь утас гүйлгээд дөв дөрвөлжин болгосон. Санаанаасаа зохиосон малгай болохоор нетээс орой хэсгийг нь хайгаад ч олсонгүй, гайхахдаа зүгээр холбоод утас гүйлгэчихсэн чинь их сонин болсон хэхэ.
Орой нь жоохон онцгүй болсон байгаа биз
Орой хариад оройг нь арай өөрөөр янзалж үзэхүү яах уу гээд сууж байна. Утасны өнгө орой өрөөний гэрэлд болохоор жоохон гоё харагдаад байна, уг нь бол ийм гоё гэгээлэг өнгө биш бага зэрэг бүрзгэр ногоон цэнхэр өнгө байгаа юм.

2017-01-03

Малгай ба шинэ он

Шинэ он гарчихсан уу гээд явах нь холгүй л байна. Энд ирсэнээс хойш шинэ жилийн уур амьсгал алга болсон. Нүүрном орсон хүмүүс гэр бүлээрээ оноо угтсан зурагнууд, хүмүүс яаж амьдраад би яаж амьдраад байгаа юм бээ гээд хямрангаа алдав. Он гарах үед шагнал гардуулах ёслол үзэнгээ анхны малгайгаа нэхэж дуусгав. Хоёр гурав хөвсөн гэсэн чинь ээж "юу ярьж байгаан 20 хөвнө шд" гэсэн хэхэ..
Анхных болохоороо туршлагагүйтээд эхэндээ тойргийг нь томдуулаад, хасалтаа хэт эрт эхлүүлээд гэх мэт техникийн саатал их гарсан. Сүүлдээ тойргоо багасгаад жоохон чанга нэхээд даанч төгсгөл дээрээ бас техникийн саатал гараад орой дээрээ шомбогор болчихсон. Малгайны эзэн нь тэр шомбогортойгоо таалагдаж байна гээд баярлаад байхаар нь тэр чигээр нь дуусгачихсан. 

Одоо өөрийнхийгөө дөв дөрвөлжин нэхнэ гээд эхлүүлж байгаа.