Орой нь жоохон онцгүй болсон байгаа биз |
Би ухаарлын учиг аавынхаа хүслээс тасарсан амь, уяралын гэгээ ээжийнхээ биенээс тасарсан бие.. Б.БМР.
2017-01-05
Малгай дугаар хоёр
Нэгдэхээс эхлээд хоёрдох малгайгаа эхлүүлсэн чинь өчигдөр шөнө дууссан. Шөнө нойр хүрэхгүй бага багаар нэхээд байсан чинь гялс дуусчихдаг юм байна. Хоёр малгайндаа зориулж 2, 2 бөндгөр утас авсан чинь арай л гэж хүрлээ. Сүүлийн малгайг бол сатуркатай зүүгээр бөөрөнхийлөөд дан зөвөөр нэхээд дээш нь утсаа бараг дуустал нэхэж байгаад сүүлд нь утас гүйлгээд дөв дөрвөлжин болгосон. Санаанаасаа зохиосон малгай болохоор нетээс орой хэсгийг нь хайгаад ч олсонгүй, гайхахдаа зүгээр холбоод утас гүйлгэчихсэн чинь их сонин болсон хэхэ.
Орой хариад оройг нь арай өөрөөр янзалж үзэхүү яах уу гээд сууж байна. Утасны өнгө орой өрөөний гэрэлд болохоор жоохон гоё харагдаад байна, уг нь бол ийм гоё гэгээлэг өнгө биш бага зэрэг бүрзгэр ногоон цэнхэр өнгө байгаа юм.
Labels:
Уран бүтээл
Subscribe to:
Post Comments (Atom)
Юун хөөрхөн жигдхэн нэхдэг юм бэ 2 зүүгээр. Би бол аль эртийн л юм нэхдэг хирнээ ёстой далий гартай хүндээ, нямбай биш ч гэхийнмуу. Ёстой хөөрхөн байна.
ReplyDeleteМанай гэрээр дүүрэн хэзээ хэрэглэх нь бүү мэд юмс цугларсан байгаа. Хоббироод цуглуулсан гоё хэрэглээний зүйлс бараг шкаф дүүрэх байхаа ккк.
баярлалаа, би бас их далий муруй нэхдэг байсан удаан байж байж нэхсэн чинь их аятайхан болж байна лээ хэхэ.. Хоббирсон юмнуудаа ашиглахгүй шкафанд цуглуулаад л байгаа юмуу
Delete