2024-01-05

Мэнд амор

Оройн мэндээ, бас шинэ оны мэнд, аа бас удахгүй болох сар шинийн мэнд хэхэ.
Пиглетийн бичсэн постыг хараад огцом сэтгэл хөдлөөд ороод ирлээ шүү дээ.
Надаар нам тайван дөө, ажилд ороод шинэ ажилтай зууралдаад хичээж л явна даа.
Өөр сонин сайхан солиу гажуу юмгүй, халимаг хэвээрээ байгаа хэхэ.
Үсээ ургуулах чинь их чадвар шаарддаг юм байна, гэртээ байсан бол хэдэн сар сэгсийгээд ургуулна гэхсэн одоо бол толгой нь томрохоор л тайруулчихаад ёстой хэрэг алга. Өөр ч нэг их хийж бүтээсэн ажилгүй л байж байна даа. Сураггүй байхаар өсч үржээд завгүй байгаа гэж бодохвий гэж бодоод орж ирж тайлангаа тавилаа шүү.

За тэгээд эцэст нь ирэх мартын 8-ны мэндээ хаха

2022-01-30

Үс2

Пээ энэ эрэгтэй хүмүүс ямар муухай амиа хичээсэн хүмүүс вэ? Богино үс ийм сайхан амар байдаг гэж яагаад хэлдэггүй байнаа. Үс угааж хатаах ийм амархан ажил байсан юмуу гээд явж байна. Өө нээрээ бас арай хурдан ургасан нь мэдэгддэг юм байна. Эмэгтэй үс засдаг үсчин аргагүй л туршлагагүйтдэг юм байна, дараа эрэгтэй үс засдаг үсчингээр засуулмаар юм байна. Химигүй ч гэсэн аятайхан байна ашгүй. 





2022-01-13

Үс

 Олон жилийн турш үсээ халимаг болгомоор санагдаад сэтгэлийн чин зориг хүрэхгүй яваад байсан юм. Богино үс ургахаараа аймар мэдэгдэнэ, жил юмуу хоёр жилд нэг удаа үсчин ордог хүн чинь сар бүр үсчин орж чадах уу, дараа нь ургуулах гэхээр хэсэгтээ л хачин царайтай юм явна. Дээр нь хөвсгөр, нарийхан ширхэгтэй, долгионтой, эвэртэй үстэй хүн чинь халимаг болгоод аягүй л бол хими хийлгэх хэрэг гарна гэх мэтчилэн олон асуудал байсан болохоор ярихаас цаашгүй, хавь ойрын хүмүүсийг бараг барьж аваад хусаад хаятал л ярьсан даа. Тэгээд явж байтал нодлин халимаг үстэй нэг тамирчин олж хараад бөөн краш болоод бараг л тийм үстэй болчихвол ингэж харагдах юм шиг мөрөөдөөд гонжрох нь туйлдаа хүрсэн. Ихэнх хүмүүс, за бараг ойр тойрны 2оос бусад бүх хүн хориглосон доо. Тэгээд гонжирч гонжирч уржигдар тайруулаад хими хийлгэвэл хэд болох бол гээд үсчин ороод асуусан чинь бараг дутуу сонсоод барьж авч үс толгойг минь угаагаад суулгаад хэдэн зураг үзүүлсэн чинь нурууны дундуур татаж байсан үсийг маань угаар нь хайчлаад хаясан хаха. Тэгээд тайраад бараг дуусч байхдаа үсчин маань гэнэт "2лаа аймар урт үсийг арай л хайр найргүй, бодож барилгүй хайчлаад хаячихав уу яав" гэдэг юм даа. Гонжгор надад таарсан үсчин байсан, тэгээгүй асууж барьсан бол аягүй л бол тайрмал л болох байсан биз. За тэгээд халимаг болсон хүн чинь юу ч гэсэн хэд хоног ямар байхыг нь харзнаж байгаад хими хийлгэхээ шийдье гээд гараад ирсэн. Өнөөдөр угааж сэнсдээд ер нь хими хийлгэлтгүй юм байна гэж бодоод сууж байна. Хүзүүнд юм торохгүй эвгүй юм байна, угааж арчихад аягүй сонин ажил болдоггүй гялс хатдаг юм байна. Сарын дараа ургаад хачин болсон үсийг сарын дараах би өөрөө мэдээд зохицуулах байх өө хаха. Санасныг бодвол зохиод хөөрхөн харагдаад байгаа шд, өөрийгөө дандаа л өөлж гоочилдог хүн чинь овоо нэг тоож бариад байна. Хавь ойрын хамаг амьтныг сүрприйздээд бод идсэн боохой шиг царайлаад сууж байна даа. 

2021-12-11

Он гарахаас өмнө амжаад нэг

Заа,, бүтэн жил бараг орж ирээчгүй байх шив. Он гарахаас өмнө нэг салхи оруулчих санаатай байгаа ч бичих юм алга дөө. 

Сонин сайхан гэвэл шивээс хийлгэсэн. Манай гэрийнхэн чинь ер нь их коммунист(?) юм шиг байгаа юм. Нэг ч шивээстэй хүн байхгүй (хөмсгийг эс тооцвол), эмэгтэйчүүд нь чихээ нэгээс илүү цоолсон хүн байхгүй, элдэв юм мэдэхгүй өссөн хүмүүс юмуу даа. Тэгээд нууцаар нэг цагаан шивээс хийлгэсэн, ил гардаг шуун дээр болохоор цагаан нь дээр гэж бодоод бас анхных юм чинь гээд туршилтын шугамаар гэхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс байтугай би өөрөө ч бараг олж харахааргүй юм байна лээ амар амар хаха. Дараагийнхийгаа бодоод л байгаа, боломжтой болохоороо хийлгэнээ. 

Хүмүүс намайг хараад яг хэвээрээ байна, өөрчлөгдөөгүй байна гээд байхаар нь гайхаад л байгаа. Уг нь мөнгөтэй бол өөрчлөгдмөөр л байна шд хэний янаагүй, даанч.. 

Нээрээ би шинэ жилд тийм ч дуртай биш шд. Яагаад ч юм он гарангуут бүх баярлаж хөөрсөн юм утга учиргүй санагдаад, адилхан л нэг өдөр эхлэхээр нь урам хугардаг болохоор тэр юм боловуу гэж оношлоод байгаа. 

Бодлоо бичих уг нь их хэрэгтэй юм гэнэ лээ. Тэгээд надад зөндөө олон шинэвтэр(?) тэмдэглэлийн дэвтрүүд байдаг юм. Яагаад шинэвтэр гэхээр, тэндээ хааяа бодлоо бичээд бүүр дараа нь хараад тэрнээсээ ичээд ураад хаячихдаг байхгүй юу. 

За за байж болох бүх л сонин сайхнаа бичлээ хаха. 

2020-04-27

11н сарын тойм (асуудал)

Жилийнхээ ойн дээр бичих ч байж уу. Дасгал хийгээд ч тарж яваад байсан учир хийхээ болиод, хэдэн сар болсон чинь нэг л гэм хийчихсэн юм шиг санагдаад буцаад цөөхөн ганц хоёрхон дасгал хийж байгаа. Дасгал ч гэж дээ, 5 минутын планк 3 минутын скуат гэх мэтхэн. Зай завсаргүй өлөнтөөд идмээр санагдаад л байгаад идээд байсан чинь хүнээ байх шинжтэй болохоор нь болиод 16:8 даж байгаа. 16н цаг юм идэхгүй, 8н цагтаа багтааж хоолоо иддэг. Сайндаа ч биш хоол шингэхгүй, 16 байтугай 20н цаг болоод ч өлсөхгүй бодисын солилцоо муудсан бололтой. Арга чарга хайсан чинь хоолоо сайн тохируулаад, хөдөлгөөн хийгээд, стрессдэхгүй бай гэнээ. Гайхсандаа тараг бүрж уух санаатай бүрж үзээд бүтэлгүйтээд болив. Надад энэ улс хоол хош хийх ямар ч авъяас үлдээгээгүй бололтой, эгчид гомдол мэдүүлсэн инээгээд л байна лээ. Жингээ үзээд тэрийгээ харж санаагаар унаад байхаар нь жингээ далд хийчихсэн, яршиг буцааж зардаг ч юм билүү гээд сууж байгаа. Хааяа овоо гайгүй санагдахаар нь үзэхээр л нэмэргүй шүү уур хүрмээр. Нүдний зовхи дээр дооргүй, хажуу нь хүртэл татаад хааяа хамар дээгүүр хөндлөнтөж татаад болдоггүй. Дээр хийж байсан зуурмаг хийж идээд нэмэр алга, хааяа хацар, гарын булчингийн ар тал, хавирга хүртэл таталдана. Муруйхвий гээд санаа зовоод үзэм буцалгаж уух санаатай авсан чинь хушгатайгаа хамт идсээр байгаад уусан ч юмгүй дуусчихсан хаха. Тэгээд өчигдөр нэмж авсан, бага идэж их уунаа. Утсаа багасгах юмсан гээд чадахгүй байна, дон тусаад мэдрэл муудаж байгаа байхаа. Сайхан амрах юмсан л гэж бодоод байна, хагас бүтэнсайнд амарч байгаа ч гэсэн сэтгэл санаа нь амрахгүй болохоор нойр солигдоод л дуусчих юм. Өдөр нь унтвал шөнө нь унтахгүй нойр нь шууд солигдчихдог болхоор балай юмаа. Энэ хүмүүс шиг байнга унтаад байдаг болчих юмсан. Дандаа өвдөж зовсон юм бичиж тэмдэглэдэг газар болжээ.

2019-05-25

Дасгалаа хийгээдд

Долоо хоногт 3-4н удаа дасгал хийдэг болоод хагас жил шахуу болж байгаа юм байна шд нээрээ. Олон хүнтэй газар жим эдрт хийж чаддаггүй болохоор гэртээ хийж байгаа. Тэгэхээр ер нь туслах багажгүй дан биеэрээ хийж болохоор дасгалуудыг инста-гийн жим мим ямар юм гэсэн айди дагаж байгаад, тэндээсээ өөрийнхөө хийж чадахаар харагдсанаа сонгоод эхлээд 3н төрлийн дасгал хийж байгаад ганц нэгээр нэмж хийгээд байсан чинь одоо цаг шахуу хийдэг болсон байнаа. Анх стрессдээд ямар нэг юм хийх хэрэгтэй гэж бодоод эхэлж байсан чинь стресснээсээ ч гарсан юм байхгүй өдийг хүрчээ ккк. За тэгээд ерөнхийдөө ийм юмнууд хийж байна даа.
1. Mountain climber гэрт болохоор оймстой гулгуулаад хийчихнэ. 15x3
관련 이미지
2. Дээрхтэй төстэй гэхдээ 2 хөлөө зэрэг татаад зэрэг түлхээд хийнэ 15х3
3. Squat 15x3
4. Lunge ард талын хөлөө орон дээр тавьж байгаад хийж байгаа 15х3
chair lunges에 대한 이미지 검색결과
5. Hip thrust гэхдээ дан биеэрээ, ойрд гараараа ардаа тулж хийж байгаа 15х3
bridge exercise에 대한 이미지 검색결과
6. Гар дээр суниана, тэнхээ хүрэхгүй байхдаа өвдөглөдөг байсан 10х3
7. Donkey kick 15x3
8. Plank twist 20x3 байснаа нэмээд 50х3 болгоод удаагүй байгаа
관련 이미지
9. Bicycle crunches 15x3
10. Reverse crunches 15x3 
11. Spider man plank, Plank shoulder taps хоёрыг нийлүүлээд 15х3
 plank crunch에 대한 이미지 검색결과
plank shoulder taps에 대한 이미지 검색결과
12. Reverse plank 20sec x3

Хөөх 10 гаран гэж ёстой бодоогүй юм байна. За тэгээд хамаа замбараагүй идээд байгаа болохоор ингэж хийгээд булчинтай бондгор л болж байх шиг байна хаха. Булчин нь даанч нууц газар байгаа болохоор надаас өөр хэн ч мэдэхгүй эдр хаха.
Бичлэг үзэж байгаад дагаж хийгээд байсан болохоор яг нэрнүүдийг нь мэддэггүй юм байна, сая баахан л ойролцоо нэрээр нь хайж хэдэн зураг оллоо шд. 


2019-05-22

Олны жишгийг дагаад гарчиггүй гэе

Сэгсийтэл дурлаад явж байгаад саяхан нөгөө дурлуулагч этгээдийнхээ инста-г олж орсон чинь намайг олж дурлахаас өмнө цэрэгт явчихсан байна шд хаха. Шууд амьдрал утгагүй болоод яаж жил гаран хүлээнээ гээд хэсэг хямрав эдр.

Нээрээ бас хавар нэг Traveler гээд нэвтрүүлэг шинээр гарсныг үзэж байгаад саяхан дууссан юм. Хоёр жүжигчин Кубаар үүргэвчтэй аялал хийгээд, нэг нь миний таалдаггүй стийлийн залуу байсан чинь тэр нэвтрүүлгийг үзсэн чинь дажгүй хөөрхөн энгийн хүү байсан байна хаха. Бас саяхан инста-г нь олоод дагасан чинь нэг зураг оруулаад хэдхэн минутын дотор хэдэн арван мянган лайктай болоод байхаар нь шал дургүй хүрчихсэн дагахаа болихоос хаха, арай дэндүү хартай юу гүй юу. Гэхдээ энэ хүүд арай ч дурлаагүй ээ зүгээр л таалахгүй байхаа больсон гэхүү дээ, за тэр ч хэнд хамаа байхав.

Энд зун болоод, юу юугүй 30н градус хүрээд муужрахын даваан дээр буцаж 20 хүрээд арай амь орж байсан чинь дахиад 30 боллоо яана.

2019-04-22

Дурлал чи чив чимээгүй ирэх ёооооммм

Энэ хүмүүсээр ямар их сонин сайхантай байх юм бээ. Би бас яаж дутахав сонинтой сонинтой. Гэхдээ хүмүүс шиг өсч үржээгүй ээ, цаадах чинь дурлачихсан солиорч өгч байна хаха. Жилийн өмнө шахуу гарсан дууг саяхан олж сонсоод, юүтүбээр баахан бичлэг хөөж үзэж байгаад дуучинд нь дурлачихсан баларсан. Одоо тэгээл юүтүб үзээд санаа алдаад сууж байхаас өөр яахав дээ, тиймээ.


2019-04-10

Сонин сайхан

Жэйн Аустинаа уншиж дуусгаад Charlotte Brontë-гийн Jane Eyre уншсан. Тэр үеийн номнуудыг уншихаар сэтгэл санаа нэг их сайхан болоод явчихдаг юм. Одоо дахиж ном эхлүүлвэл дахиад номоо бодоод ухаанаа алдчих байх гээд эхлүүлээгүй овоо томоотой байж байснаа гэнэт нөгөө номнуудаа англиар нь юүтүбээс аудио номыг нь олж сонсоод бас баларлаа шдээ хаха. Зарим нь 7н цаг, зарим нь 14н цаг гээд зөндөө байдаг юм байна лээ. Над шиг үсэглэж унших биш тэд нарын унших хурдыг миний чих гүйцэж сонсохгүй сабтайтлыг нь гаргаж ирж дагаж уншсан шд. Дээр үеийн хэллэгээрээ болохоор тэгдэг юмуу мэдэхгүй үгээ тоолсноос мэддэг үгээ тоолохоор л юм байна лээ. Ингэсхийгээд сонсоод явж байгаад англи хэлэндээ мундаг болчихдог бол сайхан л байна. За за өөр ч сонин юмгүй дээ кккк. Өө нээрээ энд цэцэг навч дэлгэрээд сайхан л байна. 

2019-02-06

Жэйн Аустин

Заа, сайхан шинэлцгээж байна уу?

Би ч яахав Жэйн Аустиндаад л сууж байна. Номнууд нь монголоор байдаг болов уу?
"Pride and Prejudice", "Sense and sensibility" хоёрыг уншсан гэж байсан даа. Сүүлд нь нэмээд "Persuasion", "Northanger Abbey", "Emma"-г зээлж уншсан. Тэр үеийн амар амгалан хөдөөгийн амьдралд очоод буцаад ирмээргүй л байлаа. Ямар сайндаа өглөө 5 өнгөртөл уншиж сууж байхав дээ. Зарим номных нь эхлэл хэсэг, гол дүрийн талаар нуршсан хэсэг дээр жоохон залхуу хүрснийг эс тооцвол таалагдсан. Ер нь их яриасаг, мэтгэлцээн зэрэгт дуртай хүмүүс байж л гэж бодлоо шд. Одоо ямрыг нь дараа хэзээ нэгэн цагт очихоороо л мэдэх байхдаа. Одоо "Mansfield park" л үлдэх шив дээ. Жэйн Аустины бүх ном кино болчихсон юм байхдаа, гэхдээ кино номоо гүйцэхгүй юм дөө яаж ч бодсон. Номыг нь уншчихаад киног нь үзсэн нь дээр юм байна лээ. Тэгэхгүй бол киноных нь дүрээр төсөөлөгдөөд байсан. 27той нас явсан ганц бие эмэгтэй, 35тай хөгшин эр гэж гараад ганцаараа баахан инээд хүрсэн шд нээрээ хаха..