2020-04-27

11н сарын тойм (асуудал)

Жилийнхээ ойн дээр бичих ч байж уу. Дасгал хийгээд ч тарж яваад байсан учир хийхээ болиод, хэдэн сар болсон чинь нэг л гэм хийчихсэн юм шиг санагдаад буцаад цөөхөн ганц хоёрхон дасгал хийж байгаа. Дасгал ч гэж дээ, 5 минутын планк 3 минутын скуат гэх мэтхэн. Зай завсаргүй өлөнтөөд идмээр санагдаад л байгаад идээд байсан чинь хүнээ байх шинжтэй болохоор нь болиод 16:8 даж байгаа. 16н цаг юм идэхгүй, 8н цагтаа багтааж хоолоо иддэг. Сайндаа ч биш хоол шингэхгүй, 16 байтугай 20н цаг болоод ч өлсөхгүй бодисын солилцоо муудсан бололтой. Арга чарга хайсан чинь хоолоо сайн тохируулаад, хөдөлгөөн хийгээд, стрессдэхгүй бай гэнээ. Гайхсандаа тараг бүрж уух санаатай бүрж үзээд бүтэлгүйтээд болив. Надад энэ улс хоол хош хийх ямар ч авъяас үлдээгээгүй бололтой, эгчид гомдол мэдүүлсэн инээгээд л байна лээ. Жингээ үзээд тэрийгээ харж санаагаар унаад байхаар нь жингээ далд хийчихсэн, яршиг буцааж зардаг ч юм билүү гээд сууж байгаа. Хааяа овоо гайгүй санагдахаар нь үзэхээр л нэмэргүй шүү уур хүрмээр. Нүдний зовхи дээр дооргүй, хажуу нь хүртэл татаад хааяа хамар дээгүүр хөндлөнтөж татаад болдоггүй. Дээр хийж байсан зуурмаг хийж идээд нэмэр алга, хааяа хацар, гарын булчингийн ар тал, хавирга хүртэл таталдана. Муруйхвий гээд санаа зовоод үзэм буцалгаж уух санаатай авсан чинь хушгатайгаа хамт идсээр байгаад уусан ч юмгүй дуусчихсан хаха. Тэгээд өчигдөр нэмж авсан, бага идэж их уунаа. Утсаа багасгах юмсан гээд чадахгүй байна, дон тусаад мэдрэл муудаж байгаа байхаа. Сайхан амрах юмсан л гэж бодоод байна, хагас бүтэнсайнд амарч байгаа ч гэсэн сэтгэл санаа нь амрахгүй болохоор нойр солигдоод л дуусчих юм. Өдөр нь унтвал шөнө нь унтахгүй нойр нь шууд солигдчихдог болхоор балай юмаа. Энэ хүмүүс шиг байнга унтаад байдаг болчих юмсан. Дандаа өвдөж зовсон юм бичиж тэмдэглэдэг газар болжээ.

2 comments:

  1. Тэмдэглэлээ байнга хөтлөөд жаахан бясалгал хийгээд байвал яадаг бол, стресстэхээрээ би бас нойр хоолондоо муудаад байдг болохоор ойрдоо иога бас бага сага хийгээд л байгаа. Лотус билүү тэднийх онлайн хичээлтэй байлээ шүү, сарын 60к билүү дээ. Тэгээд 12 билүү хичээл видеогоор ордог тэрийг нь дагаад хийгээд байдаг. Би сая Атха иогийн 3 сарын тийм хичээлд суусан. Зүгээр санагдсан шүү.

    ReplyDelete
  2. Хайртай шүү

    ReplyDelete