2013-04-29

Гүйцээ..

Толгой гэж олгой болсон байлаа. Угийн олгой байсан ч байж бас магадгүй л дээ. Гэхдээ л би нилээн дээр үед лав өөрийгөө толгой сайтай биш юмаа гэхэд муутай лав биш гэж боддог байсансан.. Гэтэл одоо яасан байх нь уу. Мэдэх юм түй ч байхгүй болсон байх нь..

Саяхан нэг уламжлалт эмнэлэг орсон. Ядаргааны тан сар уух нь 900 мянга гэж байна. Муужраад унасан. Гүйцээ,, би ёстой ядрахгүй :р   .. Тэрний оронд хэдэн жил мөрөөдөж байгаа аппаратаа авсан нь дээр юм байна.. Миний санахын жил гарангийн өмнө хавар болхоос өмнө аппарат авна гэж байлаа, тэгж ярьж эхэлснээс хойш нөгөө авах аппарат маань өөр олон шинэ марк гараад, авах гэж байгаа маань хоёр ч удаа өөрчлөгдчихсөн байх нь.. Гүйцээ, өвөл болхоос өмнө авна даа чамайг :р

Өчигдөр агаарын теннис тоглож байгаа нь гээд баахан үсэрч цовхроод, огцом спортлог болсон биш хоёр өгзөг нил хөндүүр,, яахаараа ч өгзөг хөндүүр болчихдог юм бүү мэд..

Гуравдахиас эхлээд орой йога хийнэ.. Гүйцээ..

2013-04-25

Элийрээд

Хажуу хавирганд хар мянга биш юмаа хоёр гурван хүн байгаа ч гэсэн ганцаардаад байх юм. Намайг гэх хүн байхгүй юм шиг нэг л сонин уйтай. Дуу муутай над шиг хүнд найз нөхөр ч гэж бараг байхгүй шахуу (би тэгээд юуен гээд хэрүүл хийгээд байв :р)..

Асар ихээр ганцаардав. Би ч насаараа ганцаардаж, ганц сайхан үгээр дутаж яваа хүн юм шиг байгаа юм. Ах эгч нараас жоохон зөрүүтэй настайг хэлэхүү, тэд нарын яриаг сонсохоос, тэд намайг сонсох биш. Найз нөхөд л гээд би дагаад гүйгээд байсан болхоос намайг найзаа гэж боддог нь бас л цөөхөн байсан юм шиг санагддаг.

Найз нөхөд гэж юу юм бол? Миний мэддэггүй үг. Тэглээ гээд найз байхгүй гэсэн үг биш л дээ. Үнэн сэтгэлээ уудлаад ярихад намайг чин сэтгэлээсээ ойлгоод зөвлөдөг нь тун цөөн.. Ажил амьдрал гээд надаас улам л холдох тэр сэтгэлүүд.. Өмнө нь яаж харилцаж байснаа ч мартчихаж. Гомдмоор шүү, өөртөө.. Тиймдээ л намайг хамгийн их ойлгодог, үг хэлээгүй байхад л нүүрэн дээр чинь бичээтэй байна гэдэг тэр хүнтэй хамт байх дуртай. Уулзах бүртээ шахуу ямар нэг газарлуу явж үзэх, хийж үзэх зүйлсийг төлөвлөчихдөг болхоор бусдаас илүү сонирхолтой санагддаг. Хоёулаа анх удаа үзэж харсан зүйлс дэндүү олон, үзэл бодол ч нийлдэг. Санаанд оромгүй тэнэг бодлууд маань хүртэл нийцдэг болхоор илүү амар. Нөгөө таг дуугай хүн чинь нөгөөхтэйгөө хамт байвал тасралтгүй шахуу ярина шүү дээ..


Би ч хэтэрхий юм юманд санаа зовомтгой хүн юм шиг байгаа юм. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр энэ төрийн төлөө би удахгүй боож үхэх байхаа яана..

Гадаа бүрхээд л, бүүдийгээд л.. Ойрын хэдэн өдөр нар гарах нь уу яах нь .. Бүрхэг өдөр ганцаараа байх муухай.... Удахгүй амралтын өдөр, агаарын теннис тоглох гээд цохиур авсан, алж өгнөө ккк

2013-04-23

Амралтын өдөр нэг иймэрхүү

Зиа.. Ойрд шукаддагаараа шукадаад амьдраад л байна даа. 

Амралтын өдөр МЗ-тэй бэйсбол үзээд, бэйсбол гэгчийг чинь ойлгоод лаг кайфтай байлаа шд. Айвуу тайвуухан тоглодог болхоор эвгүй сандал дээр шомбойтол удаан суух чинь харин хэцүү эд байна лээ. Манай дэмжсэн баг хожоод.. аая кк..

Орход ямар баг дэмжихийг асуугаад 2 талд тус тусад нь оруулаад, бид хоёрын суусан суудал 2 талын хөгжөөн дэмжигчид холилдсон суудал байсан. Аа зарим нь ч тэгээд 2ланг нь л балэйшиглаад байсан даг ккк.. Хүмүүс бол пиво ууж, чикэн идэх гэж л ирсэн шинжтэй байна лээ. Яаж дутахав, угаасаа оройн хоол идээгүй явсан болхоор чикэн авч идсэн болсон. 


Тойроод зогссон цагаан хувцастай нь Дүсаны Баавгайнууд эдр кк.. Манай талынхан, хар хувцастай нь шүүгч нар, улбар шар хувцастай нь дайсны тал :р
15 : 1 ийн харьцаатай Дүсан хожсон доо..


Дайсны талын хөгжөөн дэмжигчиж улбар шар юм балбаад байсан.. Цохих хүнийхээ нэрийг оруулаад дуулж өгнөө.. Баруун гар талд манай багийн хөгжөөн дэмжигчид байгаа.


Хавар болоод сакура дэлгэрээд, уул шугамандаа инторын мод гэдэг юм байна лээ шдээ.. 


Бүтэн сайн өдөр Лоттэ ворлд-ын хажуудах нуурыг тойрч жоол алхав. Сакуратай  зам байдаг юм байна лээ. Цэцэг бараг унаад дууссан шахуу, хүмүүс нь цэцэгнээс олон байх жишээний ккк.. 

Амралтын өдрийн болзоо дуусаа.. конец фильма :р

2013-04-16

Шука

Шука зан нь хөдөлчихсөн.
Ийм ч юм авмаар, тийм ч юм авмаар санагдаад сууж байгаа..

Гоё хувцасладаг хүнд аймар атаархнаа.. Би өөрөө жинс углаад подволк өмсөөд гадуур нь задгай цамц өмсөөд кэт углаад кутка өмсөөд л сургуульруугаа сэгсийлгэчихдэг хүн аргагүй ч юмуу даа. Домогт цэнхэр плать өнгөрсөн намар аваад хадгалж хадгалж хэд хоногийн өмнө арай гэж өмсөв. Даанч гутал хөл холгоод конец фильма болсон доо хөөрхий. Өдөржин сургууль дээр өрөөнөөсөө гардаггүй хүн хэндээ ч харагдах гэж эмэгтэйлэг хувцаслахав дээ. Өмсөөд ирвэл энэ 2ын маань нүд нь орой дээрээ гарах биз, буцаж буулгаж ирэх гэж хар гай гсн кк..

Аз болход манай МЗ наддаа таарсан хувцас хунарын талаар мэдлэггүй юм даа кк.. Надад л загнуулаад байдаг гэж бодохоор бас л сайхан өрөөсөн дугуй байгаа юм шүү.

Гүй ээ нээрээ, өөртөө юм хараад шүлсээ гоожуулдаг байсан чинь одоо өнөөхдөө хардаг болсон байна лээ.. Ээ юуных вэ гсн ккк


Гэртээ ганцаараа хийх юмгүй үедээ уг нь өөрийнхөө зургийг их авдаг байлаа. Гэтэл яасан байх нь уу, нүдний дор хөхөрсөн нь улам тод, том болоод зураг авах сонирхол буурсан байх нь.. Гүй ээ нээрээ арай ч дээ. Эдний нэг дуучин нь нүдэн доороо хөхөрсөн байна гээд нэтэд гарчихсан байсан. Хөөрхөн хүмүүсийн нүдний доор хөхөрсөн ч гсн хөөрхөн л байх юм даа гээд нэг их шүүрс алдав :р

Тэр ч яахав, өвөл болхоос өмнө баяжчихвал нэг аппарат авчих юмсан.. Хэдэн ч жил мөрөөдөв :р

2013-04-11

Зомби

Нэг газар цас шиг юм ганц нэг хаялаад тэр нь биед хүрэхээрээ арьс түлээд байх юм. Тэр дор нь савандаж угаавал зүгээр болдог гээд орж угааваа. Тэгсэн чинь тэр нь зомби-гоос үүдэлтэй хортой цас юм байна. Хэн зомби болчихов гээд нэг байшин дотор орсон чинь нэг охин зомби болчихсон, жижигхэн хашлага шиг юманд хашигдаад гарч чадахгүй гацчихсан байж байна. Нөгөө зомбигоо тойроод хэдүүлээд сууж байв аа.. Тэгтэл нэг таньдаг л бололтой америк залуу гаднаас орж ирээд нөгөө зомби дээр чинь очоод "чи миний гэдэснээс хазчих, би солонгост зомби болох гээд тархи өөрчлөгдөхөд төмөр торны завсар толгойгоо хавчуулчихвал толгой нь зад үсэрдэг эсэхийг үзэх гэсэн юм" гээд хажууд нь гэдсээ гаргаад хэвтчихдэг байна шүү. Нөгөөх ч хүйснийх нь тэр хавьд хазсан., цус үсрээд миний хажууд хэвтэж байсан охины хөл гар нил цус болоод л, тэгтэл зомби залууг хазчихаад амаа ангайгаад дээшлэх үед нөгөө залуу амруу нь нэг жижигхэн чихэр шиг юм хийчихэв. Зомбиг эдгээдэг ерөндөг гэнэ. Нөгөөх чинь янз бүр болж байснаа буцаж хүн болоод, бид нар инээлдээд дуусав.. Зомби нь хүн болсон учраас америк залуу зомби болдоггүй юм гэсэн :р ...

гэх зэргийн зүүд зүүдлэх жишээний ккк



2013-04-08

Эрэн сурвалжилж байна!!

Хаврын улирлыг эрэн сурвалжилж байна!! 

Энэ хавар хаачив? Хөөрхий нөгөө сакуранууд нь ургах юмсан гээд гөлөглөчихсөн,, зарим нэг нь цэцгийг алгасаад шууд навч нь гарч ирж эхэлж ч байх шиг.. Хоёр хоног овоо нэг хавар шиг 20н градустай болсноо буцаад л 10 болчихсон хөөрхий. Хүйтэн салхитай муухай байна. Шөнө унтах гэхээр хөл мөс болчихсон хүн чинь яаж унтаж чадах вэ дээ.. 

Тэр яахав, нээрээ нойл (жорлон) зүүдэлбэл яадаг бол? хэхэ.. Дандаа л нойл зүүдэлнээ ядаж байхад. Заримдаа модон жорлонгийн нүхийг нь хөндлөн модоор таглачихаад дээр нь хүмүүс ор засаад унтах гээд байна гэж зүүдэлнэ. Үнэр танар гардаггүй юм байхдаа гэж бодсон шигээ унтаж байх жишээний :р