2013-04-25

Элийрээд

Хажуу хавирганд хар мянга биш юмаа хоёр гурван хүн байгаа ч гэсэн ганцаардаад байх юм. Намайг гэх хүн байхгүй юм шиг нэг л сонин уйтай. Дуу муутай над шиг хүнд найз нөхөр ч гэж бараг байхгүй шахуу (би тэгээд юуен гээд хэрүүл хийгээд байв :р)..

Асар ихээр ганцаардав. Би ч насаараа ганцаардаж, ганц сайхан үгээр дутаж яваа хүн юм шиг байгаа юм. Ах эгч нараас жоохон зөрүүтэй настайг хэлэхүү, тэд нарын яриаг сонсохоос, тэд намайг сонсох биш. Найз нөхөд л гээд би дагаад гүйгээд байсан болхоос намайг найзаа гэж боддог нь бас л цөөхөн байсан юм шиг санагддаг.

Найз нөхөд гэж юу юм бол? Миний мэддэггүй үг. Тэглээ гээд найз байхгүй гэсэн үг биш л дээ. Үнэн сэтгэлээ уудлаад ярихад намайг чин сэтгэлээсээ ойлгоод зөвлөдөг нь тун цөөн.. Ажил амьдрал гээд надаас улам л холдох тэр сэтгэлүүд.. Өмнө нь яаж харилцаж байснаа ч мартчихаж. Гомдмоор шүү, өөртөө.. Тиймдээ л намайг хамгийн их ойлгодог, үг хэлээгүй байхад л нүүрэн дээр чинь бичээтэй байна гэдэг тэр хүнтэй хамт байх дуртай. Уулзах бүртээ шахуу ямар нэг газарлуу явж үзэх, хийж үзэх зүйлсийг төлөвлөчихдөг болхоор бусдаас илүү сонирхолтой санагддаг. Хоёулаа анх удаа үзэж харсан зүйлс дэндүү олон, үзэл бодол ч нийлдэг. Санаанд оромгүй тэнэг бодлууд маань хүртэл нийцдэг болхоор илүү амар. Нөгөө таг дуугай хүн чинь нөгөөхтэйгөө хамт байвал тасралтгүй шахуу ярина шүү дээ..


Би ч хэтэрхий юм юманд санаа зовомтгой хүн юм шиг байгаа юм. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр энэ төрийн төлөө би удахгүй боож үхэх байхаа яана..

Гадаа бүрхээд л, бүүдийгээд л.. Ойрын хэдэн өдөр нар гарах нь уу яах нь .. Бүрхэг өдөр ганцаараа байх муухай.... Удахгүй амралтын өдөр, агаарын теннис тоглох гээд цохиур авсан, алж өгнөө ккк

4 comments:

  1. найзтай байна гэдэг сайхан ч сэтгэлээ уудлаад ярих найз ганц нэг л байдаг нь надад илүү дээр санагддаг

    ReplyDelete
    Replies
    1. сэтгэлээ уудалдаг нь ганц юм бол бусад нь найз юмуу танил юмуу ккк

      Delete
  2. би яасын гэхээ болилоо, аягүол хэлээдахад хэрүүл хийлээ гээд зад загнуулна
    кккк

    ReplyDelete
    Replies
    1. хаха.. чамайг нэгдүгээрт орж ирж заргалдна гэж мэджийсийм чэнн.. тэгээд залруулжийхгүй юу

      Delete