2016-02-17

Аяны богц задлуулаад хэхэ

Өнөөдөр ах бэр эгч хоёр ирэв. Аав ээжийнхээ цүнхнээс нь гарч ирэх гоё юмыг горьддог хүүхэд шиг л суулаа шүү дээ. Энд тэнд хүн хүнээс нэг хоёр ном явуулсан гээд баахан зузаан номтой болов. Хэзээ нэг уншиж дуусах юм байгаа юм бүү мэд. Ном ном гээд үглээд байсан хүний амыг нь ашгүй нам таглав гэж байгаа байхдаа энэ хүмүүс хихи..

Дээр найзуудтайгаа чатлахдаа гоо сайхны ойр зуурын юм хийх паучтай болмоор байна гэж жоохон үглэж байгаад мартчихсан байсан юм. Тэгсэн манай "Уран Думаа" маань жижихэн хөөрхөн пауч хийгээд явуулчихсан байна шдээ. Цайвар цэнхэр миний дуртай өнгөтэй ёстой хөөрхөн. Ах эгч хоёрт гайхуулаад хэхэ.. Өөр ямар энэ хавьд надад гайхаж өгөх хүн байх биш..

Ээж надад гурван хавсай явуулнаа гэхээр нь за тэг тэг олон хэрэггүй шүү гэсэн юм уг нь. Тэгсэн ах эгч хоёрт гурван хавсайны зөвшөөрөлтэй гээд их бахархалтайгаар явуулсан бололтой хэхэ.

Энэ цагаан сараар ч билетний үнэ хямдарсан сургаар гэрлүүгээ явдаг юмуу гээд жоол гэгэлзсэнээ хүйтэн байгаа сургаар больсон. Дээр нь очиж 14 хонохдоо сарын цалингаараа явна, ирээд байр хоол гээд хэцүүдэх байх гээд больчихсон юм л даа. Манай хүн ч намайг харимаар байна гээд хошуугаа унжуулсан чинь багшдаа хэлээд долоо хоног явчихаад ирэх юмуу гээд л байсан хэхэ.

4 comments:

  1. Replies
    1. хаарин тийн, дуртай чихэрнүүдийг маань бас хүмүүс өгсөн, юм үзээгүй хүн шиг л сууж байна ккк

      Delete
  2. захих юм байна уу гэж асуухад нь байхгүй дээ гэж хэлчихээд ирснийх нь дараа горьдоод байдаг шүү нээрээ л. номоо захьдаг дөө би ч. одоо бас нэг захиалганыхаа номоо уншиж байгаа, удахгүй блогтоо.

    ReplyDelete
    Replies
    1. юу ч захихав дээ ер нь тэ, нөгөө баахан номоо эхлүүлээчгүй хараад сууж байгаа шд кккк

      Delete