2016-02-18

Санаж явдаг хүмүүс

Дөрөвдүгээр анги төгсөөд ангийн багш солигдоно гэсэн тул тавдугаар ангидаа өөр ангируу шилжсэн юм. Сургууль дотроо л доо. Тэгээд шилжээд ордог өдрөө ээж хаанаас ч юм авчирч өгсөн час улаан хилэн юм шиг судалтай юбка пиджак шиг хослол өмсч явж байлаа. Шинэ орсон анги маань нэгээсээ эхэлж хамт байсан хүүхдүүд ихтэй, бараг 42 сурагчтай болхоор зарим хүүхдүүд гуравлаад суудаг байлаа.  Эхний өдөр таних хүнгүй, суух суудалгүй гайхаад байж байтал өндөр туранхай Уянга гээд охин намайг "Улаанаа нааш ир энд суу" гээд хамт суудаг хүүхэдтэйгээ дундаа хийгээд суусан юм. Нөгөө бишүүрхүү, дуу муутай жижигхэн охинийг анх тоосон тэр охин маань бараг дараа жил нь өөр сургууль руу шилжсэн байх шүү.

Дараа нь ангийн дарга гээд томоо алаг нүдтэй урт шулуун үстэй өндөр туранхай охинтой найзладаг байлаа. Бичгийн хэлбэр нь том том дөрвөлжин, их чанга дарж бичдэг болхоор дэвтэрийн хуудаснууд нь бараг хуйлардаг байсан юм. Тэр найз охин маань долоо билүү наймдугаар ангид шилжээд явсанаас хойш холбоо тасарсан даа. Тэр үед гар утас байтугай имэйл, интернет гэж мэддэг байсан биш сургууль дээр л ирж уулздаг байсан үе юм чинь. Гэр нь нэгдүгээр хороололд гээд хол байсан болхоор тэгээд л холбоо тасарчихсан. Одоо ч хааяа ФБ-ээр хайдаг л юм. Даанч ямар нэрээр байгааг нь ч мэдэхгүй, дээр нь элбэг нэр болохоор хар мянган хүн гарч ирж байна лээ. Нээрээ танил маань 10н жилдээ хамт сурч байсан болж таараад, даанч төгсөөд бас холбоогүй байгаа гэж байсан.

Бүр бага ангид хамт байсан өндөр бор охин хааяа санаанд ордог л юм. Даанч нэрийг нь сайн санадаггүй ээ. Ингээд бодоод байхад би өндөр охидуудад их дуртай ч юмуу хэхэ ..

2 comments:

  1. Чи намайг бас хааяа санадаг уу? хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. нэг шүлэг харахаараа чамайг санадаг шд нээрээ. Бас анх ширээний теннис тоглоход чамайг та гээд байснаа бодоод санаа зовоод байдаг юм. Хаа явсан газраа хамгийн бага нь байсаар байгаад бүр сурчихсан байсан юм чинь ккк

      Delete