2016-05-02

Сормуус минь нулимсан гоёлтой

Сормуус минь нулимсан гоёлтой
Солонгорон харагдах сувдан хэлхээтэй
Унахдаа уянгын аялгуутай
Урсан одох мөнгөн харгуйтай
Дусал бүр нь дурсамжин уяатай
Дундраа нь үгүй харууслан зангуутай
Харц минь болор бүрхүүлтэй
Халуу төөнөм нууцхан инээмсэглэлтэй
Ханатлаа урсах шорвог урсгалтай
Хацар дагах цагаан замтай
Хайранд бүдэрсэн гэнэхэн гунигтай
Хариу нь олдохгүй ганцхан асуулттай..

Сормуус минь нулимсан гоёлтой

БМР 2012-02-07


Гэнэт энэ шүлгээ санаад хайж олж ирэв

2 comments:

  1. Өмнө нь би хаа нэгтээгээс энэ шүлгийг чинь уншиж байжээ. Авъяас гялалзаад л байгаам дээ эндээс :)

    ReplyDelete
    Replies
    1. банжиг дээр байсан шд, тэндээс уншсан байхөө

      та блогоо бичээчээ өдөр болгон харуулдаад л байгаа шүү

      Delete