2016-05-09

Шумуул ба хэл

Би ер нь их хэл ярианы баялаг муу хүн юм шиг байгаа юмаа. Хүмүүсийн блогийг уншихаар хажууд суугаад хууч хөөрч байгаа юм шиг гоё уншигддаг хэрнээ өөрийнхөө бичлэгийг уншихаар учир авцалдаагүй түг тагхийсэн санагдаад байх юм. Цаанаасаа яриа хөөрөө сайтай хүмүүс бичихдээ хүртэл гоё бичдэг юм боловуу.
Энэ зун хариад ирнэ гээд бодож байсан талаар болсон шүү дээ нээрээ. Ажлаа хийж төгсөхөө бодъё дөө..
Өчигдөр цонх тор хоёрын завсар порлон наасан, шумуул орж ирээд байх шиг байна лээ би ч амтлаг хүн болохоор шумууланд бариулж өгнө шүү дээ. Нодлин нэг шөнө 5н шумуул алсан гээд л бодчих ккк. Энэ жил багахан шиг мөлжүүлчих л санаатай байна. Зика эдр гээд вирус гараад байгаа юм чинь битгий хазуулаарай гээд МЗ захьсан, би хазуулмаар байна гээд хазуулдаг л юм шиг юм яриад байх юм гээд би жоол шоолсон ккк.

2 comments:

  1. Би бас их амттай, хажууд шилбээ ил гаргаад хүн суугаад байхад л жинстэй намайг нэвт идчихээд байдаг юм шүү дээ. Тэгсэн манай нэг найз намай шоолоод шумууландаа л амттай байх бусдаар ч мэдэхгүй ээ гэсэн шд. Би бас үгийн баялаг муутай, яриа хөөрөө тааруу байсан, байгаа. Хүүхэд гаргаад л өнөөхийхөө өмнөөс ярьсаар байгаад дээрдэж байгаа хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ миний өрөөсөн дугуй байна шд. уржнан билүү нэг модтой газарлуу зугаалсан чинь хүн болгон шоорт подволктой явж байхад тэр дунд над шиг улаан эрээн болсон хүн ганц нэг байсан гээд л бод ккк шууд адилхан амттай нөхдөө таньж байгаа юм чинь .. шумуулны цацлага гээд юм авсан чинь аймар тослог хамаг юм тос болоод халуунд зунгааралдаж зууралдаад сүүлдээ арчиж хаясан шд балай юм байна лээ

      Delete