2016-05-25

Дурсамж

Өчигдөр гэнэт залуу насаа дурсаад ооё, нэг их хөгширсөн хүн аятай байна уу хэхэ. Анх Солонгос гэдэг улсад солилцоогоор ирж байсан үеэ дурсан бодсон юм л даа. Ер нь албан ёсоор их сургуулийн нэг хоёрдугаар курст сурч байхдаа англи солонгос хэлийг үзэж байлаа. Угийн англи хэлэнд авъяасгүй хэрнээ шалгалтанд одтой байсан юмуу мундаг хүүхдүүдтэй нэг групп болоод англи хэлээ бүр ойлгоогүй өнгөрөөсөн дөө. Харин бүх хүүхдүүд адилхан солонгос хэлээ эхнээс нь үзсэн болохоор, бас өгүүлбэрийн бүтэц нь адил болхоор солонгос хэлийг илүү сонирхолтойгоор сурсан байх. Ер нь ангийнханаасаа арай дээр байсан болхоор өөрийгөө бас ч гайгүй хэлтэй гээд бодчихсон нөхөр анх Солонгост солилцоогоор ирж байлаа. Хичээл эхэлсэн хойно шахуу явуулахаар болсон болохоор хам хум ирсэн чинь манай мэргэжлээс шал өөр мэргэжлээр явуулчихсан байсан юм. Дээр нь сүмийн сургуульд хэхэ, гэхдээ жижиг сургууль болоод ч тэрүү бүгд надтай хамт явсан найз охин бид хоёрт их сайн ханддаг байсан юм. Нөгөө мундаг хэлтэй хүн чинь ирээд хүн юм тайлбарлаж өгөхөөр нь тэр үг нь юу гэсэн үг юм гээд үг бүрээр нь тайлбарлуулдаг байлаа хэхэ. Хичээлдээ суулаа, хичээлээ ойлгодоггүй дээ. Яаж ч ойлгохов өөр мэргэжлээр мэдэхгүй хэлээр ккк. Шалгалт ч дөхлөө, багш хөөрхий хэл мэдэхгүй 2ыг (хамт ирсэн охин) өрөвдөөд номоо уншаад ойлгосноо яриад дүнгээ гаргуул гэхээр нь уншдаг баатар болсон чинь мэдэх үг түй ч байхгүй. Хичээлийн ном мангар том зузаан ядаж ганц зураг байтугай граф ч байхгүй. Эхнээс нь эхлээд үг үгээр нь орчуулаад, тэр үед надад интернет орох ком байхгүй, байсан ч ашиглаж мэдэх ч байсан юмуу дөө хэхэ. Цаасан толь бичгээ эргүүлээд л, залгавар залгасан үг нь толь бичигт байхгүй ээ. Шалгалтын үе болохоор асуух хүн байхгүй, өөр таньж мэдэх хүн байсан биш ямар.. Хөөрхий нэг хуудсыг хоёулаа хэдэн өдөр нийлж орчуулаад ч сайн ойлгоогүй хэхэ, хагас дутуу ойлгосоноо дахиж цээжлэх гэж бас л алингаа алдаж билээ цээж муутайг ч хэлэх үү... Гэхдээ л анх удаа гэрээсээ гарч бие дааж их юм үзсээн хөөрхий хэхэ.

4 comments:

  1. Мундаг юмаа. Би боддог юм гэрээсээ хол байгаа хүмүүс амьдралынхаа үнэ цэнэ, биеээ даах байдал гээд олон зүйл дээр гэртээ сууж байгаа хүмүүсээс азтай. Мэдээж азтай гэдэг нь амархан гэсэн утгаар биш лдээ. Амьдралдаа ийм сорилттой тулж туулж гарна гэдэг бол бас л нэг утга учир шүү дээ

    ReplyDelete
    Replies
    1. тэр ч тийм байх шүү. Би лав тэгэхэд яваагүй байсан бол одоо одоог хүртэл аав ээжийнхээ бөөрөнд наалдаад өөрийн гэсэн үзэл бодлоо ололгүй хүмүүсийн заасан замаар урагшаа гээд явах байсан байх гэж боддог юм. Гэхдээ аав ээжийнхээ хажууд байх нь муу гсн үг биш л дээ, би өөрөө тийм бие даасан хүн биш болхоороо л бүр тийм болчих байсан санагдаад байдаг юм хэхэ

      Delete
  2. би бас арлын орныг зориод гарахдаа том зулзагаа бүлтийтэл нь орхиод л, өөрөө нүд дүүрэн нулимстай онгоцонд сууж байлаа.
    Ирээд л утсаар яриад охин минь ээжээ хайртай шүү гэж хэлэхээр л нулимс урсаад л явчихна. одоо бичээд суусан чинь яг уйлах гэж байна шд хэхэ.
    1 жилийн дараа зулзагаа авчирч 2-лангийнх нь элэг дэвтэж байлаа.

    ReplyDelete
    Replies
    1. еээ хөөрхий дөө, нэг жил ч цагаа тулахаар их удаан өнгөрсөн байхдаа

      Delete