2016-04-27

Ханиаданд дарлуулав

Өнөөх чинь ханиад зооглосоон. Ханиад надад дуртайг хэлэхүү улирал бүрт нэг удаа заавал ирж намайг ноолж ноолж явна. Хүмүүс шиг дэмийртэлээ халуураад гайгүй болчихгүй, хүн харахад жоохон хамар битүүрсэн л хүн яваад байна өөртөө бол зовиуртай байгаад байдаг. Ер нь ихэвчлэн хамар битүүрч эхний өдөр нь завсар зайгүй тэнхээ тасарч толгой манартал найтайна, хүн хархаар зүгээр болчихно өнөөх нь хэхэ. Тэгээд дараа дараагийн өдрөөс нь гайгүй болчихдог юм. Тэгсэн энэ удаагийнх арай өөр байнаа. Өчигдөр оройноос хоолой нэг л бишээ, аргаад байгаа ч юм шиг тослоггүй болчихсон юм шиг санагдаад их онцгүй байсан чинь өглөө босссоноос хойш толгой өвдөөстэй хамар битүүрээстэй (цацлагаа цацаад арай дээр), ханиалгаастай хоолой зураастай л байж байна. Хоолны дуршил байхгүй болоод хоосон байж байсан чинь гэнэт үдээс хойш өлсөөд жоохон юм идсэн хэхэ.

Би нэг их ханиаданд эм тан уух дургүй байдаг юмаа. Эм уувал 14 хоног, уухгүй бол хоёр долоо хоноод эдгэдэг гээд байдаг юм байна лээ. Эм уухын тулд өглөө өдөр оройгүй хоол иднэ. Хоол идэх чинь их асуудалтай эд байгаа юм. Бага байхад ээж нэг эмтэй тосоор нуруу тослоод л ханиад эдгээчихдэг байсан болохоор ер нь учиргүй ханиаданд эм тан ууж сураагүй юмаа. Дээр нь дургүйд хүчгүй гээд хэхэ.. Хариад жоохон амарчихвал гайгүй болчих байгаа гээд гүрийгээд сууж байна.

4 comments:

  1. Шингэн юм сайн уух хэрэгтэй шүү. Би ханиад хүрвэл нэг өдөр нэг сайхан унтаад л зүгээр болчихдог юм. чи сайн унтаж амраад үз.

    ReplyDelete
    Replies
    1. унтаж унтаж толгой өвдөөстэй л сэрж байнөө кк хоол идэх санаатай байж байна

      Delete
  2. байнга хүний хажууд байвал хурдан эдгэх нигууртай юм байна даа

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ багшийн өрөөнд ороод сууж байдаг юмуу яадаг юм тэ

      Delete