2016-04-19

Тэр мөчид би..

Зүрхнээс минь урсан гарах үгс зүрхэнд хүрэх мөчид би
Оддын дэргэд сартай амьдрал ярилцан гашуун бодолдоо халамцан агсамнаж суух биз

Зүүдэнд минь үзэгддэг сайхан мөрөөдөл биелэлээ олох мөчид би
Оосор бүчгүй бөмбөрцөгийн нэгээхэн бөөрөнд биеэ нуучихаад орчлон хорвоогийн нууцыг тайлахаар үүрийн гэгээ цайртал ганцаар тэнэх биз

Зуун зууны туршид дагаж ирсэн шулуун зам минь хазайх мөчид би
Юунд ч юм гоморхож уйлчихаад нулимсанд халтартсан нүүрэндээ инээмсэглэл тодруулан замын хажууд амсхийж суух биз

Зулзган модод гөлөглөн хорвоо дэлхий тэр аяараа хайранд мансуурах мөчид би
Юунд ч юм сэтгэл амран хөнгөхөнөөр санаа алдчихаад удахгүй мэдрэх тэр амар амгаланг төсөөлөн эцсийн амьсгалаа гаргах биз


БМР 2010-11-08

No comments:

Post a Comment