2016-04-20

Арьс ба жин

Би ер нь их хуурай арьстай хүн л дээ. Тэрийгээ өөрөө ч мэддэггүй байлаа. Ямар сайндаа бараг их сургууль төгсөх хүртэлээ хоёр хацар дээрээ холцруутай, тэрийгээ тийм л байх ёстой мэтээр бодож явдаг байсан гэж байгаа. 9 байна уу 10 дугаар ангид бага эгчийн түрхдэг охидын чийгшүүлэгч сүүн шингэнийг түрхээд дээр нь бэр эгч өөртөө авсан чинь таалагдахгүй байна гээд өнгө адилаар нь надад өгсөн хуурай пудрийг түрхсэн болоод явдаг байлаа. Хааяа эгчийн сормуусны будгаар хэдэн муу сормуусаа будахчаа аяднаа бас. Даанч тэр үед одооных шиг бууж барьдаггүй юм байсан биш миний муу бүлцэн нүдэнд тэр аяараа арчигдаад алга болдог байж билээ. Тэгээд 3р курстээ Солонгост оюутан солилцоогоор ирээд өөрийн гэсэн чийгшүүлэгч сүүн шингэнтэй болсон юм. Тэрийгээ бүтэн жил хэрэглээд үлдсэнийг нь авч явж бас хэрэглэж байсан гэхээр овоо удсан байгаа юм шүү хэхэ. Их сургууль төгсөөд дахиж ирсэнээс хойш хүний нүүр ийм хуурай байх ёсгүй юм байна нүүрэнд хоёроос илүү юм түрхдэг юм байна гэдгийг бага багаар мэдэж авсан даа. Бас их эмзэг арьстай гэдгээ мэдэж авсан, хуурайшаад байвал маск тавьдаг юм байна гэж мэдэж авсан хэхэ. Одоо бол хааяа жоохон эвгүйтвэл хацарнаасаа эхэлж холцруутахыг эс тооцвол их аятайхан байдаг болоод байгаа. Даанч аятайхан болж эхэлж байтал духнаас эхлээд үрчийгээд байх юмөө. Бас нэг асуудал нь бараг 10р ангиас эхлээд хамар хар эрээн болчихсон. Одоо энэнтэйгээ зууралдаад л байж байгаа, арилахгүй юм хааяа ч бүр уйлмаар санагдах юм байна шд.

Нээрээ би анх солилцоогоор ирэхээсээ өмнө өөрийнхөө биеийн жинг мэддэггүй байлаа. Таргалах гэж юу байдаг талаар мэддэггүй байлаа хэхэ аягүй онгирсон тэ. Тэгтэл яав, орчин солигдоод хоол ундаа тааруулж мэдэхгүй хүн чинь өлсөөд идээд байсан чинь 8кг таргалаад өмдний размер хоёроор нэмэгдэж байсан юм даа хэхэ. Жил болоогүй гэртээ очсон чинь гэрийнхэн пэээээ гээд дуу алдаж байсан гэхээр бас овоо бондойсон байгаа юм шүү. Гэртээ хариад элдэв арга хэрэглээгүй нэг жилийн дотор буцаад хэвэндээ орж байлаа. Тэр үеийн зурагаа үзэхээр сайхан малийсан л хүн байдаг юм хэхэ.. Дахиж ирээд 3н сарын дотор 4 кг нэмсэн байсныг эрчимтэйгээр бассэйнд явж хоолоо хянасаны эцэст буцааж хэвэндээ орсон. Гэхдээ бассэйнд явахаар илүү өлсөөд их идээд таргалах гээд байдаг юм байна лээ шдээ. Одоо бол гэдэс хавиар хуримлал үүсээд байгааг л байхгүй болгох санаа өвөртлөөд л байгаа. Даанч санаа өвөртлөхөөс өөр юм хийхгүй болхоор өөрчлөгдөхгүй юм байна өө кккк.

6 comments:

  1. Хөөрхөн блог байна эхнээс нь бүгдийн уншаад дуусгачихлаа :) why М3 гэдийн бол найз залуугаа? кк
    илүү идэвхитэй бичвэл (Y)

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ баярлалаа

      Матрын зулзага гэдгийн товчлол юмаа найзууддаа дандаа ингэж ярьсаар байгаад сурчихсан юм хэхэ

      Delete
  2. Би тэгвэл маш буруу ургуулан бодож байж хэхэ. Тэмээчин бүсгүй АЗ гээд (адуучин залуу) гээд, чи МЗ гэхээр нь шууд автоматаар малчин залуу болгож бодсон байх юмаа хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ аягүй хөөрхөн нэрлэчихсэн байсан байна шд

      Delete
  3. Наанаа байж байгаа дээрээ арьс, үсээ яаж тийм гоё байлгаад байдаг сайн чанарыг нь наад Солонгосчуудаасаа суралцаад аваарай. Хаана, аль улсад ч гэсэн Солонгос эмэгтэйчүүд арьс, үсээрээ ялгарах юм билээ. Тэр үс мүс нь яаж боосон л нэг л донжтой байгаад байхын тээ. Миний Солонгосчуудаас бүр ганц сурч мэдэх юмсан гэдэг зүйл л тэр.

    ReplyDelete
    Replies
    1. харин тиймээ, би яаж ч боогоод тийм болохгүй байнөө. Хүмүүсийх намираад минийх сэгсийгээд байх юм ккк. Хоёр гурав хоногийн өмнөөс силикон ороогүй шампуниар угааж байгаа, буржийж сэгсийгээд байдаг нь арай гайгүй болчихсон ч юм шиг санагдаад, санаа дагаад байна уу гээд л байж байна. Энэ хүмүүс чинь яасан ч гоё үс гэзэр арьстай юмб гээд явж байгаа ккк

      Delete