2016-09-01

Есөн сарын нэгэн

Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа..

гэснээс энд их сургууль нь лав нэгдэхээс хичээл эхэлсэн, дунд сургуулийн цагийн хувиарыг би угаасаа ойлгодоггүй юм. Хичээлийн шинэ жил 3н сард эхэлдэг болохоор энд одоо бол хоёрдугаар улирал эхэлж байгаа юм л даа.
Би хувьдаа 9н сарын 1нд баярлаж хөөрч байснаа л санадаггүй юм. 10н жилд яанаа даалгавараа хийгээгүй гэж бодно, ойрд уулзаагүй ангийнханаа харна. Дунд нь орж бужигнуулдаг бүлэг биш холоос нууцаар ажигладаг хэсэг байсан болохоор учиргүй сайхан дурсамжтай хүн биш ээ.
Дахиад л нэг өдөр эхэлж гэж босоод сургууль дээр ирээд Нүүрномоос хэний хүүхэд өсч сургууль цэцэрлэгт орж гэж харсан шигээ өөрийнхөө нас нэмж явааг гайхах шив.. Хэд хэдэн найзын хүүхдүүд сургуульд орж, зарим нь ч аль нодлин байна уу уржнан орсон л доо. Ай, цаг хугацаа чи юунд ийм хурдан юмб гээд ажлаа хийх гэсэн өнөөдөр ханиад хүрэх гээд байгаа юмуу лагшин бүрхээд явчих чинь.

Найз нөхөд эцэг эх болохоор шал уйтгартай юмаа тэ, ярих ч юм олдохгүй..

Хөдөөгийн амьдрал шалдар булдар гэдэг шиг миний амьдрал ёстой шалдар булдар байна дөө..

4 comments:

  1. Хэ хэ, нэг их хэнэггүй юм шиг мөртлөө цаанаа л нэг хөөрхөн шүү чи :) Өнөөдрийн үйл явдал, зураг хөрөгнөөс хараад хүүхэдтэй болохоороо бас сэтгэл санааг нь цэцэрлэг, сургуульд баяр хөөртэйгөөр явахад бэлтгэх нь маш чухал юм байна гэдгийг ойлгоод сууж байна хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. нээрээ л гэнэт хэд хоногийн өмнө нэг хэлээд л аваачаад өгчихөөр хүүхдүүд хөөрхий айдаг л байлгүй, эртнээс хэлж дасгамаар юм шиг байгаан

      Delete
  2. Хаха холоос нууцаар хардаг бүлэг байсан гэнээ, хөөрхөн юм бэ чи. Би тэгвэл бас чамтай нэг бүлэг байжээ хэхэ. Холоос нууцаар хараад л ил гардаггүй.

    ReplyDelete
    Replies
    1. өө хөлөөбийнхөө нэг гишүүнийг олж авлаа ашгүй ккк

      Delete