2016-08-08

2016 оны зуны зугаалга

Долоо хоногийн зуны амралтаа аваад 3 хоногт нь зугаалаад үлдсэн хоногт нь зугаалганы ядраагаа гаргаад таарах шив. Яг хүн их амардаг халуун үеийг нь тааруулж амраад, зугаалж ирсэн өдрөөс эхлээд 35 зургаан градуст миараад муужраад дуусав. Өдөртөө болж өгвөл кондишн асаахгүй гүрийгээд, өдөр унтвал босч ирэхгүй байх гээд гарч кафе бараадаад шөнөдөө л амьдрахын эрхэнд кондишн асаагаад амьдарч байна даа. Өдрийн 4, 5н удаа усанд орсоор сүүлдээ ядардаг юм байна ккк. 

За тэгэхээр байна аа ийм юм боллоо л доо. МЗ бид хоёр зун бүр шахуу нэг тийшээ явдаг юм л даа. Энэ удаад Кангвонду(강원도) тийшээ явахаар шийдлээ. Аялалын маршрутыг МЗ гаргаж би хошуу нэмсэн хэхэ. Эхлээд 7н сарын 31нд өглөө Сөүлийн хурдны автобусны буудлаас (동서울터미널) Инжэ автобусны буудал (인재시외버스터미널) ороод, тэндээсээ Хёнли автобусны буудал (현리시외버스터미널) ороод тэндэхийн хот доторх автобусаар хэдэн минут яваад долоо хоногийн өмнө интернет дэлгүүрээс худалдаж аваад дөрөв хоногийн өмнө өдөр цагаа ярьж хэлсэн завьтай аялалын (레프팅) газраа очиж 2 цаг гаран голоор хийлдэг завиар зугаалсан. Дунд нь урсгал зөөлөн гүнзгий хэсэгт сэлэх цаг гаргаж өгдөг юм билээ. Аврах хантааз, каска бас өгсөн болохоор аюулгүй. Тэрийгээ дуусгаад ирж хувцасаа солиод автобусаад хүлээж халуунд жоол зогссон. Бид хоёр шиг автобусдаж байгаа хүн ганч ч байхгүй байна лээ. (энд ганц ч зураг дараагүй байна лээ ккк)
Тэгээд дахиад Хёнли буудал ороод бас автобусанд суугаад очих газраа хэлээд захиалсан байрлуугаа явсан. Автобуснаас буух үед бороо ширүүн ороод шал нойтон болсон, аз болж буудлын ойр байдаг юм байна лээ. Бороо нэг их удаан ороогүй тул сайхан сэрүүхэн, ойрын хэдэн жил гар хөл нугалаасаараа наалдахгүй байсан юмб дээ гээд МЗ-д шоолуулсан хэхэ. 
цонхоор сэрүүхэн агаар орж ирээд л.. 
вино авах санаатай байсан ч бид хоёрын орсон дэлгүүрт энэнээс өөр вино байгаагүй. Шилээр нь бариад л уучихсан хэхэ.. 

Сайхан сэрүүхэн хоноод маргааш нь алхаад 15 минут гээд байсан улсын хамгаалалтанд байдаг уулруу явах гэтэл юу вэ машинаар 15 минут шүү дээ гэнээ байрладаг байрны эзэн.. Настай хүн болохоор хэл сайн авалцаагүй бололтой, хүүд нь таксины төлбөрийг нь төлөхөөр болоод хүргүүлээд буцаад тосуулахаар болсон. Ядаж өглөө 10аас орж болдог, өгсөж уруудах нийлээд 2 цаг орчим болно, бид хоёрын буцах автобус 1,20д байгаа тэрнээс хоцорвол орой 6д гээд их бачуу өгссөн. Цагтай уралдаад гялс өгсөөд гялс ганц ганц зураг авхуулаад буцаад буусан хэхэ.


Дахиад автобусандаа суугаад Хёнли-гоос Инжэ ороод Нагсан далайн эрэг (낙산해수육장) дээр буугаад далайд жоол зогссон хэхэ, маргааш нь бас жоохон орж зогсож байгаад дахиад автобусдаад Кангнын (강릉) орсон. (энд бас зураг аваагүй хэхэ)
Тэндээсээ бас төлөвлөгөөний нэг хэсэг Хүэнггед (횡계) байрлах Самянг ферм (삼양목장) орсон. Энд газар нутаг багатай болохоор манайх шиг хотоос гараад л талаар бэлчих үхэр, хонь харагдахгүй шүү дээ. Тэгээд фермээс үхэр, хонь, тэмээн хяруул харж бас уулын өөдөө 5 орчим км алхсан. Сүүлийн автобус 6д гээд бас л цагтай уралдаад л мацчихсан хэхэ.

хөөрхий стрессддэг байлгүй ингээд мулзарчихсан царай алдчихсан байна лээ

өндөг нь гэсэн

энд ч ингэж бэлчиж яваа үхэр цөөн байх шүү



салхиар цахилгаан гаргана гэсэн хэрнээ эд нар бараг хөдлөхгүй л байна лээ

аль зүгт аль газар байгааг заасан чулуу байсан

Гэхдээ агаарт, хотын чимээнээс хол сайхан байна лээ. Далайн төвшинөөс дээш 1100м билүү өндөрт байдаг гээд сайхан салхитай сэрүүхэн байна лээ. Тэр хүртэл л төлөвлөсөн байсан болохоор сүүлдээ хоёулаа автобусанд хэт их суугаад ядраад тэндээсээ шууд гэртээ ирсэн. Автобуснаас буугаад л Сөүл гэдэг чинь ямар аймар халуун газар вэээ гээд үглэсэн хэхэ.. Ийм л байна даа ккк..
хүн зураг авч байхад нь саад бологч этгээд ккк

4 comments:

  1. agsan tavisnii hereg garchij, hehe. ingeed bicheed bval yu gej agsan tavih ve dee. kkk

    kamusamunida.

    ReplyDelete
    Replies
    1. харин айгаад шууд дор нь бичлэг хийсэн орж ирэхийг нь хүлээгээд л байлаа ккк

      Delete
  2. Хүүе тэр ягаан тсэтсэг Монголд ургадаг цэцэг байна ш д. Энд ургуулах гээд тарьсан чинь ургаагүй, чийглэг халуун газар биш хуурай сэрүүн газар л ургадаг байх нь.

    Хаа сайгүй л аймаар халж байна аа, манай энд бас их халаад бүр айркон л асаахгүй бол нозоорч, сулбайгаад л байж байна. Солонгос бас хөдөө гадаа явах газартай болохоор сонирхолтой юм аа.

    ReplyDelete
    Replies
    1. өндөрлөг газар болохоор ургасан юм байхдаа тэгвэл.. (тсэтсэг гэнээ хихи) хааяа ч өөр юм бодож байгаад монгол үгийг со-гоор галиглаад бичиж суудаг юм, би ганцаараа тийм биш л юм байна ккк

      шөнө айркон асаахгүй унтахаар нэвт хөлрөөд, ядаж жижиг өрөө болохоор амархан хөрж амархан халах юмөө. Унтахын өмнө нэг асаагаад 30 минут цаг тавиад, шөнө сэрж дахиж асааж 30 минут цаг тавьж унтдаг хэхэ, тэгэхгүй бол яг орны өөдөөс хардаг болохоор их дэмий санагдаад байгаан.. дараа долоо хоногоос 32 гэсэн ашгүй сэрүүсэх нь гээд бараг баярлаж байна шд ккк

      Delete