2016-09-02

Насан үүрд ханилмаар

Гэнэ гэнэхэн гуниг даллан санаа алдмаар

Гэргий хонгор түүнийхээ харцанд уусмаар

Намирсан хар гэзгийн танил үнэрт мансууран согтмоор

Намар адил намба суусан чамайгаа улам хайрламаар


Сэм сэмхэн хайр дагуулан чамайгаа ширтмээр

Сэтгэл нууцхан догдлуулсан хаврын салхинд илбүүлмээр

Гомдол хэлхээгүй үгсийн толионд жаргал урламаар

Гоёж чамаараа өөрийгөө чимээд насан үүрд ханилмаар..


БМР 2012-03-16

2 comments:

  1. Энэ шүлэгээ биелүүлэх хугацаа бас нас дөхөж л байна даа :)

    ReplyDelete
    Replies
    1. гэргийтэй болох нас ч дөхөөд байна харин ккк

      Delete