2016-09-29

Авсаархан хөл

Би нээрээ өчүүхэн хөлтэй гэдгээ хэллүү кк.. Эндэхийн размераар 220 өмсдөг. Пүүз л элбэг олддог, өөрөө ч дуртай болохоор пүүз өмсөөд л таваргаж өгнө шүү дээ. Гутал жижиг байх тусмаа хөөрхөн гэж юухүү, МЗ надад пүүз үзээд өөрөө адилханыг үзэхээрээ царай муутай гээд голоод авахгүй ккк. Чиний гуталнууд дандаа хөөрхөн жижигхэн гээд атаархана өө. Саяхан дасгал хийхдээ өмсөхөөр пүүз аваад ойрхон салхинд гарахдаа өмсөөд явав өө. Гуталны гаднаас харагдахгүй шахуу намхан оймс өмсөөд явсан чинь оймсон дээгүүр хөл холгочихсон, нуурын эргээр дэлгүүр байтугай хүнгүй газар явсан болохоор хөөрхий МЗ надад оймсоо тайлж өгөөд, дараа дэлгүүрээс оймс авахуу гсн атаман үгүй гээд тэр чигтээ гэртээ ирсэн хэхэ. Тэгээд байж байж саяхан өөр гадуур өмсөхөөр пүүз авав. Уг нь их хөөрхөн, дахиад хоёулаа гарахдаа нөгөө үйлийн үртэй жижиг оймсоо дахиж өмсөөд явсан дахиад холгочихсон. Уг нь гайгүй байсан чинь яг өмнө нь холгож байсан дээр бүр арьс нь хуулраад алхаж чаддаггүй ээ. Дахиад МЗ өрөөсөн оймсоо тайлж өгөөд, өмсөөд явах гсн арьсгүй болчихсон хөл чинь оймстой байгаад ч нэмэргүй юм байна лээ шд. Тэгсэн МЗ үүрүүл гээд үүрснээ "за согтуу юм шиг царайлаарай" гэнээ хаха. Тэгээд инээд хүргээд автобусанд суугаад гэртээ ирж амь оров шд..

Ай авсаархан хэрнээ, холгуулж ханадаггүй хөл чамайг яалтайв..

6 comments:

  1. ee balai yum, urt oims umsuj bai.

    tiim avsaarhan huliig chin cinderella hul gdiishd kkk. bi bas cinderella hultei. humuus ataarhaad bdiishd. usgiit hurtel jijig bolhooroo tsaanaa l neg goyomsog haragddaiim shig bnle. bi bas puuz olontoi shd. suuliin ued delguur hesehee bsn tul avahgui bga, 5han puuztei kkkkkk. zarimiig ni boroo shoroond umsunu, zarimiig ni goyold umsunu, zarimiig ni zaaland umsunu. hehe

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ миний өрөөсөн дугуй байна, жижиг гутал уг нь ёстой хөөрхөн тэ

      даанч баргийн сандаал, туфль, гутал таарахгүй ээ кк.. дээр нэг угладаг намхан ултай кэт шиг хэлбэртэй гутал хүүхдийн тасгаас авчихсан шд, энэ арай жижиг юм шиг байнаа гээд нэг размер томыг олохын хооронд углаад үзсэн яг таарч байсан хаха,, МЗ хажууд хөхөрч унаад байгаа юм чинь

      Delete
  2. Гутал хөл холгох ч ёстой хэцүү шүү, энд дулаан газар болохоор гараад л халуунд хөл хөөгөөд гутал хөл холгочихно, хааяа бүр уур ч хүрэх шиг болно хэхэ

    Би ч Бямбаа эгч та 2ийн дэргэд аварга хөлтэй, авсаархан биетэй нөхөр бололтой. Танай наана чинь очихоор ёстой надад таарах гутал олддоггүй ш д, бүгд жижигхээн хамгийн том нь 37, 38 гээд л дуусдаг юм бна лээ

    ReplyDelete
    Replies
    1. эээ ёстой хэцүү юм байна даа, бөөн сорвитой болсон уу

      Пээ тэгвэл 39 40 өмсдөг болж таарч байна уу, минийхээс бараг хоёр дахин том уу гүй юу ккк

      Delete
  3. 40-41 өмсдөг хүн байна байна, том байхын зовлон нэг, жижиг байхын зовлон бас ижил юм шиг санагдсан.

    ReplyDelete
    Replies
    1. пээ яасан том хөлтэй юм бээ, ихэнх гутал яг дундах размертай болохоор том жижиг хөлтөнгүүд хэцүү хэцүү хэхэ

      энд дандаа ижил зовлонтой хүмүүс цугларч ккк

      Delete