2016-10-19

Харшилын гаралтай үрэвсэл

Заа яасан гэхээр би уг нь харшил гээчгүй их аятайхан хүн байлаа шүү дээ. Тэгсэн энэ хавар л учиргүй хамар загатнаж найтайлгаад, нус гоожиж хамар битүүрээд болохоон байсан. Хоёр долоо хоног шахуу ханиад ч юм боловуу, ингээд гайгүй болох байгаа гэсээр хамрын цацлага цацаж гүрийж байгаад тэсэхээ байгаад МЗд чирэгдээд эмнэлэг явсан. Яасан байх нь, харшилын гаралтай хамрын салст бүрхэвчний үрэвсэл гээд хамраа утуулж хоёр гурван удаа очиж цэвэрлүүлж эм бичүүлж уугаад, хийх юм дууссан хамрын доторх хавдаад байгаа хэсэгт эм түрхэх эмчилгээ хийлгэж болно дахиад болохоо байвал ирээрэй гэсэн юм. Тэрнээс хойш хамар ч зүгээр болж зун хайлж урсаад өнгөрч намар болсон дахиад өнөөх чинь эхэлсээн хөөрхий. Хамар ч яахав цацлага цацаад, эмчийн бичиггүй авч болдог эм авч уугаад амьдарч болоод байсан чинь нэмэгдээд нүд загатнаад, хааяа ч бүр гараа хийж байгаад маажаад хаямаар болж байгаа юм чинь. Тэгээд бас МЗд чирэгдээд нүдний эмнэлэг явсан, харшилын гаралтай нүдний нэг бүрхэвчний үрэвсэл гэнэ дээ. Явахын өмнө нэтээс хайсан чинь хавар намар харшилдахаар ингэдэг гээд уншсан, эмнэлэг явахаас өөр аргагүй гээд чирэгдээд явсан л даа. Тэгээд одоо өдрийн дөрвөөр хоёр янзын эм дусаагаад л сууж байх жишээний. Өнөөдөр эм дусаагаад дөрөвдөх өдөр болж байна, нүд загатнаж байгаа ч харьцангүй багассан. Ингэсгээд сэрүү орчихвол энэ харшаад байгаа юмнууд гайгүй болно байгаа гээд л сууж байхаас.

4 comments:

  1. Эвий ямар өрөвдөлэй байгаа бол доо. Харшилтай гэхээр л том охин маань нүдэнд харагдаад бүх хүнийг охин шигээ бодоод өрөвдөөд байх нь тэр. Хэцүү юмтай болжээ. Эмээ уугаад л гамаа бариад байгаарай өөр арга үнэндээ байхгүй.

    ReplyDelete
    Replies
    1. харшил ч яг биш юм шиг байгаа юмаа, харшилтай хүмүүсийн хажууд бол эрүүл хүн шиг ккк. Тэгсэн хэрнээ энэ улирал солигдох үед л ингээд байгаам. Нүдний эм дусаагаад овоо аятайхан болсоон

      Delete
  2. Gadaadad olon jil bolj baigaa mongolchuud ulamjlalt hool hunsneesee holdood heden jiliin daraa darhlaa ni sulardag yum shig baigaa yum. Harshil bol darhlaa sularsanii shinj. mongoliin ulamjlalt airag, tarag bol harshild hamgiin sain hool und. Baigaa gazriinhaa hamgiin organic gesen taragiig avaad udur bur neg ayagiig uuj bai. harshil chin ayandaa gaigui bolchihno. shinjleh uhaanii tsaad uchir ni gevel esgesen hunsnii buteegdehuun deh ashigtai bakteruud hunii biyed orood hool bolovsruulah processiig zuv yavuulahad ni tusaldag, bas darhlaanii esuudiin uil ajillagaag demjdeg, uruvsliin esreg uilchilgeetei bodis yalgaruuldag yum shig baigaa yum. Probiotics for allergy geed unshaarai. Baigaa gazriinhaa nutgiin esgelen buteegdehuuniig hereglesen ch bolno. solongost kimchi, yapond natto, misso europd kefir, raw cheese etc.

    ReplyDelete
    Replies
    1. хөөх тэгье байз, ер нь бол тараг авч уудаг ч өдөр бүр уудаггүй юм байна. Баярлалаа :)

      Delete