2016-09-19

Шалаар нэг...

За нөгөөхийн чинь өвчин нь хөдөлсөн шүү. Сая 3н хоног ургацын баяр нэмэх нь хагас бүтэнсайн гээд баахан амарсан. Бараг гэрээс цухуйгаачгүй ганцаараа тэнэг болтолоо тв үзээд шөнө 4 өнгөрөөж унтаж өдөр 2 өнгөрөөж босч дампуурсаар байгаад таарсан. Нойр солигдсон дээр нэмэгдээд санаагаар унаад шалаар нэг юм болсон байна. Ядаж байхад ойрд гэнэт гурван долоо хоногийн өмнөөс шахуу үс унах нь илт нэмэгдээд санаагаад унаад үхцц... Дээр ахыг ирэхэд гангатай цацлага авчруулсан, цацаад л байгаам уг нь унаад л байх юм. Уг нь багадаа үс ихтэй дээр нь хөвсгөр, сэгсийгээд л яваад байдаг байсан томроод шулуун хими хийлгээд бага зэрэг унаад байсан ч арай ч ингэж их унаж байгаагүй юм даа. Манай босс эм ууж үзэхүү эмнэлэг явахуу гэчихээд хосоороо халзан болох нь ашгүй гээд баясаад байгаа.
Амьдрал ийм л арзгар барзгар өнгө үзэмжгүй л байна даа. Нээрээ бас ойрд арьс нүхжиж унжаад уур хүрээд байгаа. Энд ирсэнээс хойш нүүрийн баясгалангүй болсоноос болоод бас нүүрний булчин суларчихав уу л гэж оношлоод байгаа, тэгээд ч нас ч явж өгч байна дөө хөөрхий кккк. Нэг их хөгшин хүн аятай юм болчихов уу яав..

2 comments:

  1. Үс унаад байвал хамгийн түрүүнд шампунь аа л солиод үзэх хэрэгтэй юм байна лээ дээ. Бас Монголоос ирэх хүн байвал Б12 тариагаар захичих. Үсээ угаасны дараа хуйхандаа яг тэр унаж байгаа хэсэгтээ түрхээд бай. Миний үс унаад байхад хамгийн сайн хэрэг болсон 2 зүйл энэ л байсан.

    ReplyDelete
    Replies
    1. хаанаас унаж байгааг нь мэдэхгүй байнөө, осолтгүй л толгойноос унаад хэхэ

      юу ч гсн шампуниа солиод гангатай цацлага авчруулснаа цацаж байгаа

      Delete