2016-09-09

Карт хаягдав

Өнөөдөр хоол идэхээр явахдаа түрийвчнээсээ картаа сугалж авч халааслаад гарсан юм. Лабд хамт суудаг байсан со-той юу идэх уухаа яриад нэг газар ороод хоол идэв ээ. Идэж дуусаад тооцоогоо хийх гсн карт байхгүй.. Шоортонд 2хон халаастай утас хийсэн халаасанд хамт байсан юм байлгүй, утсаа гаргаж ирэхэд л уначихаж дээ гээд хүнээр хоол авхуулчихаад ирсэн замаараа газар шагайж явсан байдаггүй дээ. Со-г хүний халааснаас юм унаж байхад харж явсангүй гэж жоохон үглэж, албаар орхисон байна гэж жоохон үглүүлж орж ирээд үзсэн яах аргагүй байдаггүй дээ. Үнэмлэх, дансны дэвтэрээ аваад хажуу банкинд орж нөгөө картаа хаалгаж шинээр карт авав шд. Өмнө нь гадуур хувцасны энгэрийн халаасанд хийгээд хувцасаа тайлж барьж яваад бас хаяж шинээр авсан карт байсан юм. Гүй ээ мөн салгалсан хүн шүү гээд сууж байна. Тооцоо хийх болгонд мэссэж ирдэг болохоор анаад байсан ашгүй хүн олж ашиглаагүй бололтой, учиргүй их мөнгө байгаагүй болохоор бас ч гэж санаа бага зовсоон хэхэ.
Нөхдөд энэ талаараа хэлсэн чинь Монголд карт долоо хонож гардаг гэнэ үү? Би ч карт байтугай ашиглаж үзэхээсээ өмнө энд ирсэн болохоор мэддэггүй юм. Энд кредит карт бол хэд 7 билүү хонож гардаг, дебит карт бол нэр усыг нь шууд л тамгалаад өгчихдөг амар юм байна лээ.

Эндэхийн аятайхан үйлчилгээ, зохион байгуулалт гэх мэт юмсыг харахаараа манайх ийм болоосой л гэж бодох юм даа.

6 comments:

  1. udaalgu kart ugchihdug zugeer yum. mania end kredit bol bas jaahan udna. tuhai hunii haana ajilladag, yu hiideg, orlogo ni her ged sudaldag yum shig bnle. banknih bas 7 honog havutsaa bhaa, gehdee l mgld bichig tsaasnii ajil huutsuldsunuus l amar. buteh ni hurdan geh yum u da.

    ReplyDelete
    Replies
    1. крэдит бол бас удах байх, минийх энгийн дэбит болохоор амархан авсан,, Монголд байгаа хүмүүсийн бичиг баримт хөөцөлдсөнийг уншихаар өмнөөс нь нерв хөдлөөд байдаг шд ккк

      Delete
  2. Картаа хаяснаа мэдсэн нь болж дээ, би бол мэдээгүй шд хэхэ. Нэг өөр банкнаас яриад өөрийн чинь хаясан картыг хүн олж ирсэн байна, бичиг баримттайгаа ирж картаа авна уу гэхээр нь харсан чинь байхгүй байсан шд хэхэ. Япон ч угаасаа хаясан гээсэн юм бараг 100% олддог газар л даа. Гэхдээ Япон хүн олсон бол шүү хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, арай л анхааралгүй юу айн. аштайхан газар байна

      Delete
  3. Өө тэгээд их бага мөнгө л бол мөнгө хурдан мэдэж хаалгасан нь болж дээ. Манай ээж цүнхэнд байсан карт аа олохгүй болохоор нь тэр дор нь банк орж хаалгаад шинэ карт 7 хонож авсан гэлүү дээ, тэгсэн нөгөө олохгүй байсан карт нь цүнхэнд л байсан байна лээ :)

    ReplyDelete
    Replies
    1. өө хэхэ, манай эгч иргэний үнэмлэхээ олохгүй бүр аргаа бараад шинээр аваад хэдэн жилийн дараа номын тавиурын дээд талын тавиур дээрээс хуучин үнэмлэхээ олж байсан нь санаанд орж байна шд ккк

      Delete