2016-09-07

Есдүгээр сарын долоон

За юуны түрүүнд 9н сарын 7ны мэндийг хүргэе ээ..

Өнөөдөр манай дүүргийн цагдаагийн хэлтэсээс дүүрэгт оршин суудаг олон үндэсний гэр бүл болон гадаад оюутнуудад зориулсан жолооны хичээл үнэгүй зааж өгнө гэхээр нь давхиад очлоо л доо. Ойрд дандаа шөнө 3 өнгөөж унтаад 11 гэж босоод байсан өнөөдөр 8д босох гэж хэцүүдлээ. Арай гэж 8:15д босох шив ккк.. Очоод хэдэн номын үсэг сонслоо. Би ер нь аааль дээрийн л хүмүүсийг жолоо үнэмлэх гэж байхад нь машингүй хэвтэж үнэмлэхээр яахав дээ гээд сонирхож байгаагүй хүн л дээ. Тэр чигээрээ нас яваад байхаар бүр аймхай болоод, хүний жолоодож өгч байгаад л сууя гээд бүр машин барих санаагүй болчихдог юмуу би л ганцаараа ийм юмуу бүү мэд, ямар ч байсан үнэмлэх авах санаа өвөртлөхгүй байсан юм. Ер нь энд ирээд юм хум сурах гэхээр л хэлийг нь ойлгохгүй бол яах юм гээд бүр айгаад байдаг байхгүй юу, гэтэл би чинь бас гайгүй овоо ойлгодог юм байна лээ шдээ гэхгүй юу кккк.

За хоёрдох сонин сайхан гэвэл өнөөдөр МЗ бид хоёрын 5н жилийн ойн баяр болж байна. Үерхсэн он сараа санадаггүй болохоор (арай хайнга уу гүй юу кк) анх уулзсан өдрөөрөө тэмдэглэдэг юм. Гүй ээ тэгээд удчихаар ийм болчихдог юмуу, манай хүн арай хэнэггүй юмуу бүү мэд ямар ч байсан надад гараар захиа бичиж өгөөрэй гэж үүрэг даалгавар өгсөн шд би ккк.
Эхний жил ажлын өдөр таараад бид хоёр орой нь уулзаж вино ууж торт идсэн ккк, хоёрдох жил амралтын өдөр таарч өдөр уулзах байсан ч нөгөөх оройтсоноос болоод би их ууртай очсон чинь надад өгөх гээд жижиг ууттай вит цэ-гийн уутны үзүүр болгон дээр хөөрхөн хөөрхөн үг бичиж наасаар удсан байна лээ хэхэ. Тэр үгнүүдийг нь хадгалчихсан байгаа. Гуравдахь жил Намсан гээд уулруу салхилсан амралтын өдөр байсан байх. Дөрөвдөх жил ажлын өдөр орой нь уулзаад тоорт идсэн хэхэ. Тэгээд өнөөдөр болж байна даа.. Дандаа идэж уусан юм болчихов уу яав.

2016-09-02

Насан үүрд ханилмаар

Гэнэ гэнэхэн гуниг даллан санаа алдмаар

Гэргий хонгор түүнийхээ харцанд уусмаар

Намирсан хар гэзгийн танил үнэрт мансууран согтмоор

Намар адил намба суусан чамайгаа улам хайрламаар


Сэм сэмхэн хайр дагуулан чамайгаа ширтмээр

Сэтгэл нууцхан догдлуулсан хаврын салхинд илбүүлмээр

Гомдол хэлхээгүй үгсийн толионд жаргал урламаар

Гоёж чамаараа өөрийгөө чимээд насан үүрд ханилмаар..


БМР 2012-03-16

2016-09-01

Есөн сарын нэгэн

Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа..

гэснээс энд их сургууль нь лав нэгдэхээс хичээл эхэлсэн, дунд сургуулийн цагийн хувиарыг би угаасаа ойлгодоггүй юм. Хичээлийн шинэ жил 3н сард эхэлдэг болохоор энд одоо бол хоёрдугаар улирал эхэлж байгаа юм л даа.
Би хувьдаа 9н сарын 1нд баярлаж хөөрч байснаа л санадаггүй юм. 10н жилд яанаа даалгавараа хийгээгүй гэж бодно, ойрд уулзаагүй ангийнханаа харна. Дунд нь орж бужигнуулдаг бүлэг биш холоос нууцаар ажигладаг хэсэг байсан болохоор учиргүй сайхан дурсамжтай хүн биш ээ.
Дахиад л нэг өдөр эхэлж гэж босоод сургууль дээр ирээд Нүүрномоос хэний хүүхэд өсч сургууль цэцэрлэгт орж гэж харсан шигээ өөрийнхөө нас нэмж явааг гайхах шив.. Хэд хэдэн найзын хүүхдүүд сургуульд орж, зарим нь ч аль нодлин байна уу уржнан орсон л доо. Ай, цаг хугацаа чи юунд ийм хурдан юмб гээд ажлаа хийх гэсэн өнөөдөр ханиад хүрэх гээд байгаа юмуу лагшин бүрхээд явчих чинь.

Найз нөхөд эцэг эх болохоор шал уйтгартай юмаа тэ, ярих ч юм олдохгүй..

Хөдөөгийн амьдрал шалдар булдар гэдэг шиг миний амьдрал ёстой шалдар булдар байна дөө..

2016-08-08

2016 оны зуны зугаалга

Долоо хоногийн зуны амралтаа аваад 3 хоногт нь зугаалаад үлдсэн хоногт нь зугаалганы ядраагаа гаргаад таарах шив. Яг хүн их амардаг халуун үеийг нь тааруулж амраад, зугаалж ирсэн өдрөөс эхлээд 35 зургаан градуст миараад муужраад дуусав. Өдөртөө болж өгвөл кондишн асаахгүй гүрийгээд, өдөр унтвал босч ирэхгүй байх гээд гарч кафе бараадаад шөнөдөө л амьдрахын эрхэнд кондишн асаагаад амьдарч байна даа. Өдрийн 4, 5н удаа усанд орсоор сүүлдээ ядардаг юм байна ккк. 

За тэгэхээр байна аа ийм юм боллоо л доо. МЗ бид хоёр зун бүр шахуу нэг тийшээ явдаг юм л даа. Энэ удаад Кангвонду(강원도) тийшээ явахаар шийдлээ. Аялалын маршрутыг МЗ гаргаж би хошуу нэмсэн хэхэ. Эхлээд 7н сарын 31нд өглөө Сөүлийн хурдны автобусны буудлаас (동서울터미널) Инжэ автобусны буудал (인재시외버스터미널) ороод, тэндээсээ Хёнли автобусны буудал (현리시외버스터미널) ороод тэндэхийн хот доторх автобусаар хэдэн минут яваад долоо хоногийн өмнө интернет дэлгүүрээс худалдаж аваад дөрөв хоногийн өмнө өдөр цагаа ярьж хэлсэн завьтай аялалын (레프팅) газраа очиж 2 цаг гаран голоор хийлдэг завиар зугаалсан. Дунд нь урсгал зөөлөн гүнзгий хэсэгт сэлэх цаг гаргаж өгдөг юм билээ. Аврах хантааз, каска бас өгсөн болохоор аюулгүй. Тэрийгээ дуусгаад ирж хувцасаа солиод автобусаад хүлээж халуунд жоол зогссон. Бид хоёр шиг автобусдаж байгаа хүн ганч ч байхгүй байна лээ. (энд ганц ч зураг дараагүй байна лээ ккк)
Тэгээд дахиад Хёнли буудал ороод бас автобусанд суугаад очих газраа хэлээд захиалсан байрлуугаа явсан. Автобуснаас буух үед бороо ширүүн ороод шал нойтон болсон, аз болж буудлын ойр байдаг юм байна лээ. Бороо нэг их удаан ороогүй тул сайхан сэрүүхэн, ойрын хэдэн жил гар хөл нугалаасаараа наалдахгүй байсан юмб дээ гээд МЗ-д шоолуулсан хэхэ. 
цонхоор сэрүүхэн агаар орж ирээд л.. 
вино авах санаатай байсан ч бид хоёрын орсон дэлгүүрт энэнээс өөр вино байгаагүй. Шилээр нь бариад л уучихсан хэхэ.. 

Сайхан сэрүүхэн хоноод маргааш нь алхаад 15 минут гээд байсан улсын хамгаалалтанд байдаг уулруу явах гэтэл юу вэ машинаар 15 минут шүү дээ гэнээ байрладаг байрны эзэн.. Настай хүн болохоор хэл сайн авалцаагүй бололтой, хүүд нь таксины төлбөрийг нь төлөхөөр болоод хүргүүлээд буцаад тосуулахаар болсон. Ядаж өглөө 10аас орж болдог, өгсөж уруудах нийлээд 2 цаг орчим болно, бид хоёрын буцах автобус 1,20д байгаа тэрнээс хоцорвол орой 6д гээд их бачуу өгссөн. Цагтай уралдаад гялс өгсөөд гялс ганц ганц зураг авхуулаад буцаад буусан хэхэ.


Дахиад автобусандаа суугаад Хёнли-гоос Инжэ ороод Нагсан далайн эрэг (낙산해수육장) дээр буугаад далайд жоол зогссон хэхэ, маргааш нь бас жоохон орж зогсож байгаад дахиад автобусдаад Кангнын (강릉) орсон. (энд бас зураг аваагүй хэхэ)
Тэндээсээ бас төлөвлөгөөний нэг хэсэг Хүэнггед (횡계) байрлах Самянг ферм (삼양목장) орсон. Энд газар нутаг багатай болохоор манайх шиг хотоос гараад л талаар бэлчих үхэр, хонь харагдахгүй шүү дээ. Тэгээд фермээс үхэр, хонь, тэмээн хяруул харж бас уулын өөдөө 5 орчим км алхсан. Сүүлийн автобус 6д гээд бас л цагтай уралдаад л мацчихсан хэхэ.

хөөрхий стрессддэг байлгүй ингээд мулзарчихсан царай алдчихсан байна лээ

өндөг нь гэсэн

энд ч ингэж бэлчиж яваа үхэр цөөн байх шүү



салхиар цахилгаан гаргана гэсэн хэрнээ эд нар бараг хөдлөхгүй л байна лээ

аль зүгт аль газар байгааг заасан чулуу байсан

Гэхдээ агаарт, хотын чимээнээс хол сайхан байна лээ. Далайн төвшинөөс дээш 1100м билүү өндөрт байдаг гээд сайхан салхитай сэрүүхэн байна лээ. Тэр хүртэл л төлөвлөсөн байсан болохоор сүүлдээ хоёулаа автобусанд хэт их суугаад ядраад тэндээсээ шууд гэртээ ирсэн. Автобуснаас буугаад л Сөүл гэдэг чинь ямар аймар халуун газар вэээ гээд үглэсэн хэхэ.. Ийм л байна даа ккк..
хүн зураг авч байхад нь саад бологч этгээд ккк

2016-06-24

...

Өглөө орсон бороон ганцхан дусал
Өрөөлийг услан өөрийгөө өгөөд харуусал үгүй
Өдөн дэрэн дээр унтаж үлдсэн бодол
Өдөржин ганцаардал нэрэн үдшийг хүлээнэ завсар үгүй


гээд 2011-06-22 нд бичсэн байна гээд фб дээр гарч ирсэн хэхэ

2016-05-25

Дурсамж

Өчигдөр гэнэт залуу насаа дурсаад ооё, нэг их хөгширсөн хүн аятай байна уу хэхэ. Анх Солонгос гэдэг улсад солилцоогоор ирж байсан үеэ дурсан бодсон юм л даа. Ер нь албан ёсоор их сургуулийн нэг хоёрдугаар курст сурч байхдаа англи солонгос хэлийг үзэж байлаа. Угийн англи хэлэнд авъяасгүй хэрнээ шалгалтанд одтой байсан юмуу мундаг хүүхдүүдтэй нэг групп болоод англи хэлээ бүр ойлгоогүй өнгөрөөсөн дөө. Харин бүх хүүхдүүд адилхан солонгос хэлээ эхнээс нь үзсэн болохоор, бас өгүүлбэрийн бүтэц нь адил болхоор солонгос хэлийг илүү сонирхолтойгоор сурсан байх. Ер нь ангийнханаасаа арай дээр байсан болхоор өөрийгөө бас ч гайгүй хэлтэй гээд бодчихсон нөхөр анх Солонгост солилцоогоор ирж байлаа. Хичээл эхэлсэн хойно шахуу явуулахаар болсон болохоор хам хум ирсэн чинь манай мэргэжлээс шал өөр мэргэжлээр явуулчихсан байсан юм. Дээр нь сүмийн сургуульд хэхэ, гэхдээ жижиг сургууль болоод ч тэрүү бүгд надтай хамт явсан найз охин бид хоёрт их сайн ханддаг байсан юм. Нөгөө мундаг хэлтэй хүн чинь ирээд хүн юм тайлбарлаж өгөхөөр нь тэр үг нь юу гэсэн үг юм гээд үг бүрээр нь тайлбарлуулдаг байлаа хэхэ. Хичээлдээ суулаа, хичээлээ ойлгодоггүй дээ. Яаж ч ойлгохов өөр мэргэжлээр мэдэхгүй хэлээр ккк. Шалгалт ч дөхлөө, багш хөөрхий хэл мэдэхгүй 2ыг (хамт ирсэн охин) өрөвдөөд номоо уншаад ойлгосноо яриад дүнгээ гаргуул гэхээр нь уншдаг баатар болсон чинь мэдэх үг түй ч байхгүй. Хичээлийн ном мангар том зузаан ядаж ганц зураг байтугай граф ч байхгүй. Эхнээс нь эхлээд үг үгээр нь орчуулаад, тэр үед надад интернет орох ком байхгүй, байсан ч ашиглаж мэдэх ч байсан юмуу дөө хэхэ. Цаасан толь бичгээ эргүүлээд л, залгавар залгасан үг нь толь бичигт байхгүй ээ. Шалгалтын үе болохоор асуух хүн байхгүй, өөр таньж мэдэх хүн байсан биш ямар.. Хөөрхий нэг хуудсыг хоёулаа хэдэн өдөр нийлж орчуулаад ч сайн ойлгоогүй хэхэ, хагас дутуу ойлгосоноо дахиж цээжлэх гэж бас л алингаа алдаж билээ цээж муутайг ч хэлэх үү... Гэхдээ л анх удаа гэрээсээ гарч бие дааж их юм үзсээн хөөрхий хэхэ.

2016-05-17

Философи ба би

Хүн болгон өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл бодол байр суурьтай. Тэр нь төрж өссөн орчин, гэр бүл, найз нөхдийн хүрээлэл зэргээс хамаарч бага зэрэг өөрчлөгддөг байх л даа. Гэвч бусдын үзэл бодлыг сонсдог, хүндэтгэдэг байх хэрэгтэй гэж бодоод байгаа. Ямарваа нэгэн зүйлийг би ингэж боддог, чи ч бас ингэж бодох ёстой гэж тулган шаардах нь бүдүүлэг зүйл.

Гэх мэтчилэн хааяа шөнө нойр хүрээгүй үед элдэв өнгөрсөнд болсон, ирээдүйд болох үгүй нь тодорхойгүй зүйл бодож нервтэж хэвтдэг юм. Тэгсэн гэнэт манай хумхын ордныхон ирээдүйгээс ирсэн хүмүүс учир одоогийн хүмүүстэй зохицож амьдрах хэцүү байдаг гэсэн зурхай санаанд ороод хэхэ. Ер нь философич болдог ч юм билүү, тэгвэл хэдэн зууны дараа хүмүүс намайг учиргүй ухаантай мундаг хүн байж билээ гээд магтах байхдаа гэсэн шиг дэмий балай юм мөрөөдөөд сууж байна даа хэхэ..

2016-05-12

Няв нялх БМР

Нүүрномоос нэг юм уншсан чинь бүр сонин санагдчихлаа. Би чинь өөрийгөө их нялх залуугаараа байгаа, амьдрал үзээгүй, хүн амьтны ааш араншинг таньж мэдэхгүй нас залуу цус шингэн гээд боддог байхгүй юу. Тэгсэн сүүлийн үед хараад байхад хорь дөнгөж гарсан хүүхдүүд л өөрийгөө их том болсон л гэж боддог юм байна. Би тэр үедээ одоо байгаагаасаа илүүгээр өөрийгөө бүр няв нялх гэж боддог байсан, одоо ч бас ч гэж арай дээрдээд нялхын ангид орсон гээд боддог байхгүй юу хэхэ.
Өө тэгээд хүнтэй сууж хүүхэдтэй болохоороо том болдог юм болов уу ч гэж бодох шиг. Би ч тэгвэл том болтол дахиад хэдэн жил дутуу л байгаа юм байна даа гэхгүй юу хэхэ. Хүн өөрийгөө юу гэж бодох нь надад юуны хамаа байхав гэхдээ л гэнэт миний л цаг хугацаа зогсоод хүмүүсийнх аль хэдийн яваад өгсөн юм шиг л санагдаад сууж байна. За за ажлаа хийж амьдралаа бодох минь.

2016-05-09

Шумуул ба хэл

Би ер нь их хэл ярианы баялаг муу хүн юм шиг байгаа юмаа. Хүмүүсийн блогийг уншихаар хажууд суугаад хууч хөөрч байгаа юм шиг гоё уншигддаг хэрнээ өөрийнхөө бичлэгийг уншихаар учир авцалдаагүй түг тагхийсэн санагдаад байх юм. Цаанаасаа яриа хөөрөө сайтай хүмүүс бичихдээ хүртэл гоё бичдэг юм боловуу.
Энэ зун хариад ирнэ гээд бодож байсан талаар болсон шүү дээ нээрээ. Ажлаа хийж төгсөхөө бодъё дөө..
Өчигдөр цонх тор хоёрын завсар порлон наасан, шумуул орж ирээд байх шиг байна лээ би ч амтлаг хүн болохоор шумууланд бариулж өгнө шүү дээ. Нодлин нэг шөнө 5н шумуул алсан гээд л бодчих ккк. Энэ жил багахан шиг мөлжүүлчих л санаатай байна. Зика эдр гээд вирус гараад байгаа юм чинь битгий хазуулаарай гээд МЗ захьсан, би хазуулмаар байна гээд хазуулдаг л юм шиг юм яриад байх юм гээд би жоол шоолсон ккк.

2016-05-02

Сормуус минь нулимсан гоёлтой

Сормуус минь нулимсан гоёлтой
Солонгорон харагдах сувдан хэлхээтэй
Унахдаа уянгын аялгуутай
Урсан одох мөнгөн харгуйтай
Дусал бүр нь дурсамжин уяатай
Дундраа нь үгүй харууслан зангуутай
Харц минь болор бүрхүүлтэй
Халуу төөнөм нууцхан инээмсэглэлтэй
Ханатлаа урсах шорвог урсгалтай
Хацар дагах цагаан замтай
Хайранд бүдэрсэн гэнэхэн гунигтай
Хариу нь олдохгүй ганцхан асуулттай..

Сормуус минь нулимсан гоёлтой

БМР 2012-02-07


Гэнэт энэ шүлгээ санаад хайж олж ирэв