Би нээрээ ирээд тав зургаан жил болж байгаа байж эдний хэлээр ном бараг уншиж үзээгүй хүн шүү дээ. Ойрд ганц нэг ном уншдаг болоод байгаа. Хамгийн анхны ном нь The Little Prince (French: Le Petit Prince; French pronunciation: [lə.pə.tiˈpʁɛ̃s]) гэдэг ном байсан. Гүн гүнзгий утгыг нь ойлгоогүй ээ, мэдэхгүй үг зөндөөтэй байсан болхоор тэгсгээд уншаад дуусгасан хэхэ.. Дараа нь яргай загасны тухай томчуудад зориулсан үлгэрийн ном гээд солонгос зохиолчийн ном хэдэн жил дамнан уншаад дуусахгүй байваа. Тэгсэн "Муму" сонирхолтой ном гээд байхаар нь найз залуугаараа хэлний дээд шатанд тэнцсэний бэлэг гээд авхуулахаар болсон чинь өмнөх жил дамнасан номоо дуусга гэдэг байна шд хэхэ.. Тэгэнгүүт нөгөө хэдэн жил уншигдахгүй байсан ном чинь хэд хоногийн дотор уншигдаад дуусч нтр.. Тэгж нэг юм Муму-гаа авхуулж уншсан кк.
Нээрээ саяхан "29 насны төрсөн өдөр, жилийн дараа үхэхээр шийдэв" гэж орчуулах юмуу даа япон зохиолчийн ном уншсан. Гол дүр зарим талаараа надтай үнэхээр адилхан санагдсан, гэхдээ надад тэр хүн шиг тийм зориг гарахгүй л дээ. Одоо бол номын дэлгүүр хааяа орохоороо уншиж байгаа энэтхэг зохиолчийн "Гэрийн зүг" гэдэг ном уншиж байгаа. Бас л бодит байдлаас сэдэвлэсэн гэсэн, удахгүй "Lion" гэдэг нэрээр кино хийгдэнэ гээд номныхоо хавтасан дээр бичигдсэн байна лээ. Бас нэг "Hector and the search for happiness" гээд кино үзээд, тэр эрчиндээ номыг нь авч уншсан. Таван жилд тавхан ном уншиж дээ хөөрхий кк..
Хүмүүсийн номны талаар уншаад хобби хөдлөөд өөрийнхийгөө бичсэн чинь юу вэ ккк
Би ухаарлын учиг аавынхаа хүслээс тасарсан амь, уяралын гэгээ ээжийнхээ биенээс тасарсан бие.. Б.БМР.
2016-02-01
2016-01-18
Өдрийн тэмдэглэл
Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлээд л, ажил овоордогоороо овоороод л.. Ээж дээр нэг утсаар ярьж байхад чи нөгөө шүлэгээ бичиж байгаа юу гэсэн ккк. Гүй ээ нээрээ хүний нуусан юмыг бүх нийтээрээ олоод мэдчихсэн байгаа юм даа кк.
Би нээрээ ажлын өдөр болхоор л их том асуудалтай тулгардаг боллоо. Тэр нь өдөр оройн хоолоо яах вэ гээд бодож өгнө. Өнөөдөр өдөр ч яахав яаж ийгээд болгочихсон, орой юу идэх вэ гээд аль түрүүнээс хойш бодлоо. Угийн хоол хийх дургүй хүнд чинь гэртээ хийх талаар юу ч орж ирдэггүй юм байна кк.. Байгаа жимснүүдээрээ болгохуу, ядаж тараг байхгүй гээд сууж байх жишээний.
Угаасаа орой хоол идэх дэмий юм чинь тараг авч орж оройн хоолоо болгоноо хөө..

2015-11-16
Өнөөдрийн тэмдэглэл шахуу
Хүүе, намар нээрээ ингэж бороо ордог билүү юу билээ. Ойрд хоёр гурав хоног бороо ороод, бороо ороогүй өдөр нь хувцасаа угаасан чинь хатаж амжаагүй дахиж ороод бараг 4 5 хоног дэлгээд тавьчихсан чинь хувцас ч хатахгүй гэр ч хатахгүй онцгүй байнаа.. Тэгээд гандан буурахгүй өнөөдөр дахиад угаачихсан орой очиж дэлгэж тавина даа. Алгын чинээ гэртэй хүн чинь хувцасаа дэлгээд тавьчихаар орноос өөр газар олдохгүй шүү дээ. Тэнгэр бүрхчихээр бүр сонин сэтгэл тавгүй болчих юм байна. Нэг гэрийн хоёр хүн надруу зураг явуулахаар нь нэгэнд нь хариу бичсэн чинь нөгөөхрүүгээ яагаад бичихгүй байгаа юм гээд байх юм ккк..
Нээрээ шөнөжин хийж байгаа ажлаа зүүдлээд арай гэж хүнийг ажилд нь явуулахаар сэрээд, явуулчихаад буцаад унтсан чинь нэг ярьдаг үнээ намайг хөөгөөд яасан ч хурдан юм. Арай гэж баригдахаасаа өмнө сэрсэн шд ккк..

2015-11-05
Үлгэр яриулсан нь
Өчигдөр гэнэт багын явдалаа санаад.. Бага эгч бид хоёр 5н насны зөрүүтэй юм л даа. Багадаа эгчээсээ өөр хүнтэй бараг тоглож үзээгүй хөөрхий ичимхий гэж юу гэхэв хүүхэд байлаа. Би ер нь хар багаасаа шөнө нойр хүрэхгүй, нөгөө хонь хурганы хөл тоолох юм бол бүр толгой нь сэргээд унтдаггүй хүүхэд байсан юм. Харин эгч маань сайхан нойртой, бүр атаархмаар амархан унтдаг байсан одоо ч тийм л байх хэхэ.
Хамгийн тод санадаг юм маань гэвэл бага эгч бид хоёр дандаа хамт унтдаг байхад болсон явдал л даа. Миний нойр хүрэхгүй болхоор эгчийг "Маша баавгай" ярьж өг гээд яриулдаг байлаа. Эгч ярьж байгаад өөрөө нойр нь хүрээд хэл нь орооцолдоод зарим хэсгийг нь алгасана. Би наана нь байнга сэрээгээд, тэр хэсгийг нь орхичихлоо гээд дахиж яриулна хэхэ. Бүр болохоо болихоор нь босч явж нүүрээ угааж ир гээд нүүрийг нь угаалгана. Хөөрхий эгч маань тэгээд үгэнд ороод яваад нүүрээ угааж ирдэг л байсан юм даа. Тэгээд болоогүй ээ аяганд ус хийж авчираад модон орны толгой дээр усаа тавьж байгаад эгчийг нойрмоглоод унтах гээд байвал нүдэнд нь ус дусааж сэргээдэг байлаа шд.. Одоо бодоход би яасан ч ядаргаатай байсан юм, эгч ч яасан дуулгавартай байсан юм хэхэ.. Надад дүү байгаад намайг тэгсэн бол би тэгж ярьж өгч чадах байсан болов уу даа. Ааш муутай юм болхоороо зад загнаад ярьж өгөхгүй ч байсан байж магадгүй дээ хэхэ.
2015-10-29
Шар палааж
Би ээжийгээ дуурайсан нимгэн цагаан арьстай л даа. Багадаа дандаа гэрийнхэндээ шараараа дуудуулдаг байсан болхоор шар өнгөнд үнэн голоосоо дургүй байлаа. Уг нь би шар биш цагаан шдээ. Бага ангид байхад билүү дээ ээж хаанаас ч юм том цагаан захтай нэг нь шав шар, нэг нь яв ягаан платье авчирав. Ягаан нь даанч багадаад шар нь таараад надад шарыг нь өгсөн юм л даа. Тэрэндээ дургүй гэж юу гэхэв. Дургүйцээд хол явж шалих биш нэг хүүхдийн баяраар тэрийгээ өмсөөд аавын ажлын хүүхдийн баярт явсан юм. Тэнд зургийн уралдаан зарлаад нөгөө л нэг шуудан зөөдөг усны шувуу уул усаа зураад өгсөн чинь шагнал авч байлаа. Тэр нь "Ялаа хэрхэн заан болсон бэ?" билүү тийм ном байсан юм. Тэр ном маань хаана байгаа билээ байз. Тэгээд бүгдээрээ хамт авхуулсан зураг дээр тодоос тод шар палаажтай малийсан нөхөр тод томруунаар гарсан байдаг юм. Одоо харахаар надад шар өнгө гоё зохидог юм байна лээ. Шар мар гэж шоолоогүй бол би шар өнгөнд дуртай ч байх байсан юм билүү хэн мэдлээ.
Ер нь хүүхдүүдийг янз бүрээр өхөөрдөөд шоолоод байвал тэр тал дээрээ их эмзэг болдог гэдгийг их олон юмаар өөр дээрээ мэдэрсэн хүн байна би. Томчууд юм бодохгүй өхөөрддөг ч тэр чинь хүүхдүүддэд их хүндээр тусдаг юм шүү, ард түмээн санаад авчихаарай хэхэ..

2015-10-27
Атаархаад л..
Өнөөдөр бүр хамаг атаархуу зан хөдөлчихлөө байна. Нүүр ном дээр хамаг юм нь тод хөөрхөн охидуудыг харж атаархаад.. Би ч яахав угийн бүдэгхэн хүн л дээ. Тэглээ гээд оёулж зүсүүлээд тод томруун болох юмсан гэж боддоггүй юмаа. Ээж маань гомдоно шдээ, өөрийг нь хуулаад тавьчихсан юм шиг охин нь юм чинь.. Гэхдээ л хүн юм болхоороо хааяа ийм хөөрхөн охидуудыг хараад атаархаад байна шүү дээ. Ёстой нөгөө юу идэж уухаараа ийм хөөрхөн болчихдог байнаа гээд баахан атаархаж суух шив.
Дараагийнх нь болхоор өөрийнхөө дуртай юмыг олчихсон хүмүүст атаархана. Би ч өдий насалталаа юу хийхээрээ аз жаргалтай болдог, юунд дуртай гэх мэт өөрийгөө бүрэн хайж олохгүй л байгаа хүн дээ. Тийм болхоороо тэр юмуу, хүмүүс хүсэл мөрөөдөлөө олоод зорилготой амьдарч байгаад нь нууцхан атаархдаг юмаа. Гэхдээ хар санаа агуулж тэр хүнийг бүтэлгүйтээсэй гэж бодохгүй л дээ. Би энэ хүн шиг өөрийнхөө дуртай юмыг, чаддаг юмыг олох юмсан гэж л атаархаад байдаг юм.
Тэгээд гоё гоё найз нөхөдтэй хүмүүст бас атаархана даа. Заримдаа ч хараад байхад хэн нэгэн хүний зүгээр нэг уйдсан үедээ холбоо барьж, уулздаг хүн юм шиг санагдаад гомдоод байх юм. Тэгээд нэг хүнд гомдсондоо саяхан залгахаар нь аваагүй ээ яршиг. Би чинь өөрөө завгүй байсан ч ганц мсж бичих цаг гардаг л байхгүй юу гэдэг бодолтой хүн болхоор тэр хүмүүсийг ойлгохгүй байгаа юм л даа.
Заа тэгээнд энд нэг атаархал гомдол цацруулсан хүн оройн хоолонд юу идье дөө гээд сууж байна даа хэхэ..

2015-10-23
Нэвтрүүлэг
Хүмүүсийн блогоор орохоор ойрд тохиолдсон сонин сайхан, ойрд сурж мэдэж ойлгосон зүйлсээ бичээд гоё юмаа. Гэтэл би энд яг нэг робот аятай өглөө ижил цагт сургууль дээрээ ирээд лаб-даа ганцаараа сууж сууж орой нь гараад тав алхаад гэртээ орно. Ямар ч хүн амьтантай харицахгүй болхоор сонин сайхангүй хүн болоод удаж байнаа. Угаасаа ч нэг их сонин сайхан тохиолддоггүй хүн байсан л даа хэхэ.. Тэгээд ойрд үздэг нэвтрүүлгээсээ нэгийг нь оруулъя гэж бодлоо.
Нэг их хайж үзээд байдаггүй ч хааяа суваг солиод явж байхад таардаг "Том болсон хүмүүс"ийн нэвтрүүлэг 어쩌다 어른 гэдэг нэвтрүүлэг үздэг юм. Том болсон гэхээр баяжсан хүмүүсийн талаар бишээ хэхэ, зүгээр насанд хүрсэн томчуудын амьдралын талаар хэдэн хүмүүс оролцоод ярилцдаг нэвтрүүлэг байгаа юм. Нэвтрүүлэг бүрт өөр өөр сэдэв гаргаад, тэр талаараа хоорондын үзэл бодол, асуудал зэргийг ярилцдаг. Тэгээд гудамжинд нэг өрөөнд хүмүүс ороод тэр талаар бас үзэл бодлоо хэлдэг, нэг тиймэрхүү нэвтрүүлэг байгаа юм. Жишээ нь саяхан нэг үзэхэд гэрийн талаар ярилцсан. Хүмүүсээс ямар гэрт амьдрахыг хүсдэг вэ гэж судалгаа авсан талаараа, өөрсдөө ямар гэрт амьдрахыг хүсдэг, гэртэйгээ холбоотой дурсамж гэх зэргээр ярилцана л даа. Энд 전세 буюу мөнгө зээлдүүлээд 2 жилийн гэрээтэйгээр байранд нь амьдраад гэрээгээ дуусахаар байрнаасаа гарахдаа мөнгөө буцааж авах гэсэн систем их хөгжсөн газар байгаа юм. Хувь хүмүүс хоорондоо үл хөдлөх хөрөнгө зуучлах газраар баталгаажуулсан гэрээ хийнэ. Ойрд үнэ нь байр худалдаж авах үнэтэй бараг ойролцоо болоод байгаа учир сүүлийн үед хүмүүс нэмж зээл аваад байр авсан нь дээр гэдэг болсон.
Ямар гэрт амьдрахыг хүсдэг вэ гэж асуусан судалгаанд хамгийн их хүн "тав тухтай гэр" гэж хариулсан байсан. Хувийн орон сууц хаус гэж хариулах боловуу гэж бодсон гэж нэг хөтлөгч нь ярьж байсан. Дараагийнх нь сургууль, сургалтын газар сайтай газар гэж хариулсан. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бол өөрсдөд нь тав тухгүй байсан ч хамаагүй сайн сургууль, сургалтын төвтэй газар сонгодог гэсэн үг л дээ. Хаанаас сонслоо доо, нэг хүн хүүхдээ сайн сургуульд сургахын тулд өөрөө ажилдаа бараг цаг гаран явдаг газарлуу нүүсэн гэж байсан. Ер нь хүүхэд төвтэй амьдардаг болчихдог юм шиг байгаа юм.
Гэх мэт янз бүрийн юм ярина. Ойрд нэг ийм юм хум ярьдаг нэвтрүүлэг сонирхдог болоод байгаа юм.. хэхэ

2015-10-20
Хүүхэд ээ гэж ..
Би их аймхай хүн болхоороо өөрийнхөө үзэл бодлыг бусдад илэрхийлэхээсээ айгаад байдаг юм л даа. Ер нь бол хүн хүний үзэл бодол, өссөн орчин өөр болхоор миний бодол бусадтай таарах албагүй гэж боддог болхоор нэг их нийтэд зарлах дургүй ч байж магадгүй юм.
Солонгост ирээд 5н жил гаран боллоо. Их дотогшоо хүн болхоор найз нөхөд гэж байхгүй ээ хөөрхий. Солонгосчуудын амьдралыг тв-ийн нэвтрүүлгүүдээс л үзэж мэдэж авна. Анх хөгжөөнт нэвтрүүлгүүдийг нь л үздэг байсан болхоор нэг их мэддэггүй байлаа. Харин сүүлийн үед янз бүрийн юм ярьдаг нэвтрүүлгүүдийг үздэг болоод байгаа. Тэр нэвтрүүлгүүдээс үзэхэд эднийхэн "үр хүүхдээ дийлдэг эцэг эх байхгүй" гэж их ярих юм билээ. Би ч Монгол гэр бүл гэвэл өөрийнхнийхийгөө л мэдэх тул манайхан ийм биш гэж хэлж зүрхэлдэггүй юм. Манай гэрт бол "ээжийг дийлдэг хүн байхгүй" учир их гайхдаг юм л даа. Эднийхэн бол хүүхдээ багаас нь бүх юмыг нь хийж өгөөд бараг л толгой дээрээ гаргачихсан санагдаад байдаг юм. Ямар сайндаа л шилжилтийн насан дээрээ эцэг эхрүүгээ "та нар надад юу хийж өгсөн юм?" гэдэг гэж их ч олон нэвтрүүлгээс их ч олон хүнээс сонссон. Тийм болхоор нэг хоёр айлын хүүхэд тэгдэггүй юм байна гэж бодоод байгаа юм. Манай гэрт тэгж эцэг эхрүүгээ хашхирах нь бүү хэл чангахан дугардаггүй байлаа. Бага байхад л ээж надад "ах эгч чинь чамд үг хэлбэл зөвийг нь аваад бурууг нь хаячихаж бай, чамд ах эгчтэйгээ сөргөлдөх эрх байхгүй ээ" гэж хэлдэг байсан. Тийм болхоор би эд нарыг эцэг эхтэйгээ хэрэлдэж муудалцдаг гэхээр бүр гайхдаг байх л даа.
Аав ээж хоёр маань хэдэн хүүхдүүдээ өсгөж, мэргэжилтэй болгох гэж өдөр шөнөгүй ажиллаж байхыг нүдээрээ харж өссөн болхоор ч тэрүү үргэлж аав ээждээ баярлаж явдаг ч хэлж үзээгүй, аль болох нэмэр болохсон ядаж нэрмээс болохгүй байх юмсан гэж боддог болхоор эдний хүүхдүүдийн талаар сонсохоор хааяа уур хүрэх нь ч бий. Сүүлийн үед нас барсаны даатгалын мөнгөнөөс болж эцэг эхээ хөнөөсөн хэрэг мэдээгээр үе үе сонсогдох болж.. Тэр бүрт хүүхэдтэй болно гэхээс айх ч шиг...
Баахан юм бичээд байсан сүүлдээ өөрийнхөө хэлэх гэсэн гол санаагаа мартчихлаа хихи.. Ер нь бол гол санаа нь хүнээр хүн хийх хэцүү юмаа. Хүүхдүүдээ, баян хүн, боловсролтой хүн биш САЙН ХҮН болгож хүмүүжүүлээсэй л гэж бодох юмдаа. Би хэзээ ТОМ ХҮН болох бол гсн кккк

2015-09-09
Чамаас сайхантай нь би учирч явсан
Чамаас сайхантай нь би учирч явсаан
Санахын зовлонд хүлэгдэн тарчилж
Салаа замын уулзвар дээр гэгэлзэн санааширч
Дурлалын шархаар зүрхээ гоёж
Дуугүйхэн дотроо мэгшиж үзсээн
Нэг нэгээр дуслах бороон дуслуудад гунигаа угааж
Нимгэн цагаан даашинзны хормойд сэтгэл зүүгдэж
Уруул дээрх инээмсэглэл чамруу урсаж
Уучлал эрэх намуухан хоолойг зүүдэндээ сонсож хоносоон
Чамаас сайхантай би учирч явсаан..

2011 - 5 - 30
2015-09-01
Есөн сарын нэгээн гэж..
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа.. гээд хүн бүхэн нүүр номон дээрээ хүүхдүүдийнхээ зургийг оруулчихаж. Үеийн нөхдийн хүүхдүүд сургууль цэцэрлэгт ороод том болцгоож ээ..
За тэр ч яахав, би чинь нэгдүгээр ангид хоёрдугаар улирлаас орж байсан болхоор надад дурсаад байх анхны есөн сарын нэгэн байхгүй ээ. Хичээлдээ нэг хоног явчихаад, маргаашнаас нь явахгүй гэж уйлсан (цэцэрлэгт явахгүй гээд уйлсан чинь явуулаагүй болхоор тэр аргаа дахиж хэрэгжүүлсэн) боловч газар аваагүй тул тэр чигээрээ 10н жил сурсан шд. Эхний өдөр нэг ногоон эрээн цамцтай явсанаа бүдэг бадаг санадаг юм. Хоёрдугаар эгнээний хамгийн эхний суудалд томоо бүлтгэр нүдтэй охинтой нэг ширээнд сууж билээ. Хүмүүс анх нэгдүгээр ангид есөн сарын нэгэнд ингээд тэгээд гээд ярихаар гүй ээ мөн атаархдаг байж билээ. Одоо ч атаархсаар байгаад дөжирсөөн хөөрхий :р
Энд ч 3н сарын 1нээс хичээл эхэлдэг, ямар баяр ёслол хийх биш.. Өнөөдөр нүүр номноос л хэний хүүхэд өсч гээд баахан зураг харж өөрийнхөө хөгширч байгааг мэдрэхэв шив.
Бага ангид байхад цээж бичиг бичиг дээрээ онц авбал ээжээр, муу авбал ааваар гарын үсэг зуруулдаг байлаа ккк.. Аавыг загнахгүй гэдгийг нь нэг юм мэдээд байсан юм байлгүй. Заримдаа гарын үсэг зуруулахаа мартчихвал ээжийн гарын үсгийг дуурайлгаж зурнаа бас кк, тэгээд баригдсан үгүйгээ санахгүй л байна ээ дээ энэ ой санамжийг дээ.. Бодвол баригдсан л байлгүй хөөрхий ккк..

Subscribe to:
Posts (Atom)