2015-09-01

Есөн сарын нэгээн гэж..

Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа..  гээд хүн бүхэн нүүр номон дээрээ хүүхдүүдийнхээ зургийг оруулчихаж. Үеийн нөхдийн хүүхдүүд сургууль цэцэрлэгт ороод том болцгоож ээ..

За тэр ч яахав, би чинь нэгдүгээр ангид хоёрдугаар улирлаас орж байсан болхоор надад дурсаад байх анхны есөн сарын нэгэн байхгүй ээ. Хичээлдээ нэг хоног явчихаад, маргаашнаас нь явахгүй гэж уйлсан (цэцэрлэгт явахгүй гээд уйлсан чинь явуулаагүй болхоор тэр аргаа дахиж хэрэгжүүлсэн) боловч газар аваагүй тул тэр чигээрээ 10н жил сурсан шд. Эхний өдөр нэг ногоон эрээн цамцтай явсанаа бүдэг бадаг санадаг юм. Хоёрдугаар эгнээний хамгийн эхний суудалд томоо бүлтгэр нүдтэй охинтой нэг ширээнд сууж билээ. Хүмүүс анх нэгдүгээр ангид есөн сарын нэгэнд ингээд тэгээд гээд ярихаар гүй ээ мөн атаархдаг байж билээ. Одоо ч атаархсаар байгаад дөжирсөөн хөөрхий :р

Энд ч 3н сарын 1нээс хичээл эхэлдэг, ямар баяр ёслол хийх биш.. Өнөөдөр нүүр номноос л хэний хүүхэд өсч гээд баахан зураг харж өөрийнхөө хөгширч байгааг мэдрэхэв шив.

Бага ангид байхад цээж бичиг бичиг дээрээ онц авбал ээжээр, муу авбал ааваар гарын үсэг зуруулдаг байлаа ккк.. Аавыг загнахгүй гэдгийг нь нэг юм мэдээд байсан юм байлгүй. Заримдаа гарын үсэг зуруулахаа мартчихвал ээжийн гарын үсгийг дуурайлгаж зурнаа бас кк, тэгээд баригдсан үгүйгээ санахгүй л байна ээ дээ энэ ой санамжийг дээ.. Бодвол баригдсан л байлгүй хөөрхий ккк..

2 comments:

  1. хэхэ, хөөрхөн юмаа.
    Би бас 9,1нд очиж байгаагүй болохоор дурсамж байдаггүй.
    Цэцэрлэгээсээ шууд л сургуульд орлоо гээд явж байсан юм.
    Ангидаа орсон чинь байрны охин сууж байхаар нь хо ашгүй дээ гэж гараараа даллаж байснаа л санадаг юм.
    Тийм болохоор энэ удаад хүүгээ дурсамж ихтэй гоё байгаасай гэж их хүсэж бас хичээлээ. Сургууль нь ч алга ташиж их гоё хүлээж аваад ээж нь догдолж уйлсан ккк

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, над шиг хүн бас байдаг л юм байна.. Дурсамжгүй байх муухай шүү, хүн болгон л дурсаад яриад байдаг би л ганцаараа ангайгаад сууж байгаа юм чинь.. Танай хүү том болоод ээж уйлаад л гээд ярих байхдаа кк

      Delete